Синек

Саймон

Зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Манлайлагчид сүүлд нь иддэг

Манлайлагчид сүүлд нь иддэг

2022/03/28

Хүн бүрийн дотор өөрийн байгууллага, хамт олноо араасаа дагуулж, удирдан манлайлах нууцхан хүсэл бий. Гэхдээ, Манлайлах гэдэг маань яг юусан билээ. Ажилчдаа харцаараа хөдөлгөдөг чанга даргыг манлайлагч гэх үү? Эсвэл компанидаа ашиг орлого ихээр авчирдаг хүнийг манлайлагч гэх юм уу? Ер нь хүн болгонд бусдыгаа манлайлах боломж бий юу? Бид гэр бүл, ажил, хамт олон, найз нөхөд гээд өдөр тутамдаа манлайллын үнэнтэй нүүр тулж байдаг. Та дарга, цэрэг аль нь байсан ч ялгаагүй удирдах эсвэл удирдуулах гэсэн сонголттой учрах болно. Бид яаж ч хөгжсөн, хэчнээн цахим эринд шилжсэн ч гэлээ хүмүүсийн амьд харилцаанаас зайлсхийх чадахгүй бөгөөд удирдан манлайлах зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Таны мэргэжил, чадамж ямар ч бай та манлайллын жинхэнэ бодит үнэнийг мэдэлгүйгээр ажил амьдралын харилцаанд оролцох нь дайнд гар нүцгэн орохоос юуны ялгаа. Амь өрссөн чухал шийдвэр гаргах, гэр бүл хамт олныхоо төлөө хариуцлага хүлээх үед бидний бие махбод хэрхэн ажилладаг, тархинд ямар үйл явц өрнөдөг талаар та заавал мэдэх шаардлагатай. Удирдлага, манлайллын уг үндсийг бодит амьдрал дээр, хүний биеийн эд эсийн түвшинд хүртэл нарийвчлан тайлбарлаж, цомхон хамт олноос томхон корпорац хүртэл хэрхэн өөдлөн дэвжих талаар энгийн ойлгомжтойгоор өгүүлэх, дэлхийн гуч гаруй оронд орчуулагдан гарсан алдарт “Манлайлагчид сүүлд нь иддэг” номыг танд санал болгож байна. Бүтээлийг уншсан: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

20,000₮
9 цаг 42 мин
Яагаад гэдгээс эхэл

Яагаад гэдгээс эхэл

2023/03/30

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Амжилттай яваа хар мянган компани, удирдагч бий ч, цөөн хэд нь л дэлхийг өөрчилж чадна. Юу тэднийг бусдаас өөр болгож байна вэ? Хүчин чармайлтынх нь ард байх алсын хараа, зорилгоо тэд “Яагаад” гэдгээс эхэлдэг. Ингэснээр урам зоригтой баг, үнэнч үйлчлүүлэгч, урт хугацааны амжилтаа хадгалах үр ашгийг хүртдэг. Зарим компани, удирдагч гайхалтай зорилгодоо хүрэх урам зоригийг эргэн тойрныхондоо өгнө. Тэд урамшуулах, шагнахаас илүү аргыг ашигладаг. Хүмүүс зорилготой болсон мэт санагдаж, ямар нэгэн зүйлд харьяалагдах мэдрэмж авах агаад ингэснээр өөрсдийгөө дайчилна. Өөрсдийнх нь “Яагаад”-ыг тойрон эргэлддэг олон үнэнч дагагч агуу удирдагч нарт бий. Гаднаас ирэх урамшууллын хариуд бус, харин хүслээрээ ажиллах сэдлийг тэд л хүмүүс өгдөг. Тэд зөвхөн бизнес, улс төрийн салбарт л байдаг юм биш, салбар салбарын, ямар ч амьдралтай, юу ч хийдэг байж болно. Гэхдээ салбараасаа гадна ч, салбар дотроо ч хүчтэй нөлөө үзүүлэх чадвартай билээ. Тэдний талаар, агуу хүч, бусдад үзүүлдэг хүч нөлөөнийх нь талаар “Яагаад гэдгээс эхэл” номоос олж мэдээрэй.

2,025₮
Манлайлагчид сүүлд иддэг

Манлайлагчид сүүлд иддэг

2022/10/13

Компанийг удирдан чиглүүлэх хоёр үндсэн элемент болох итгэлцэл, аминч бус байдал дээр суурилсан хүчирхэг манлайллын ач холбогдлыг олж мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлийг олж мэднэ: ● Хүчтэй удирдагчийг хүрээлж буй бүлгийн нягт холбоо бол компанийн амжилтад зайлшгүй шаардлагатай элемент юм.  ● Жинхэнэ манлайлал гэдэг нь удирдагч өөрийг нь дагасан хүмүүсийг удирдан чиглүүлж, хамгаалахын тулд хүлээсэн итгэлцлийн гэрээ юм.  ● Өнөөгийн нийгэм, ирээдүй хойч үеийнхэн хувь хүнийхээ хандлагаас болж зовж шаналж байгаа нь компанийн бүх түвшинд илэрдэг.  ● Энэхүү сорилттой тулгарсан удирдагчид байгууллагын соёлд хүний үнэт чанар, шударга ёсыг төлөвшүүлэх үүрэгтэй. Одоогийн байдлаар байгууллагын манлайлал, менежментийн тухай ойлголтыг хэт үл тоомсорлож байна. Их Британийн илтгэгч, зохиолч Саймон Синекийн хэлж буйгаар, жинхэнэ удирдагч гэдэг бол өөрийн удирдаж буй бүлгийнхээ эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьдаг, гүйцэтгэлд хэт санаа зовдоггүй хүн юм. Аливаа бүлгийн хөгжил цэцэглэлтийн түлхүүр бол хүндээ анхаарал халамж тавих явдал билээ.

2,025₮