Руис

Дон Мигель

Олон улсын бестселлер зохиолч Дон Мигель Руис нь дэлхийн 46 хэл дээр бүтээлээ гаргасан юм. Түүний мэргэн ухааны "Дөрвөн хэлцэл", "Хайрлах урлаг" номууд нь дэлхийд маш алдартай билээ. Олон сая шүтэн бишрэгчид нь түүнийг оюун ухааны багш хэмээн хүндэлдэг билээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Дөрвөн хэлцэл

Дөрвөн хэлцэл

2022/03/25

Дөрвөн хэлцэл нь 10 гаруй жилийн турш Нью-Йорк таймсын бэстселлер жагсаалтад багтаж буй бүтээл юм. Зохиолч Дон Мигель Руис нь уг бүтээлдээ бидний баяр баяслыг булааж, зовлон зүдгүүрийг бий болгодог өөрийгөө чамлах буюу өөрийгөө голох сэтгэлийн уг үндэс юу болохыг хуваалцжээ. Тиймээс бид өөрөө өөртэйгөө энгийн дөрвөн хэлцлийг хийснээр амар амгалан байж, өөртөө итгэлтэйгээр алхам алхмаар урагшлах юм. Үгэндээ өөгүй бай, өөр дээрээ бүү тусга, бүү таамагла, үргэлж хичээ гэдэг дөрвөн хэлцлийг номоос дэлгэрүүлэн сонсож суралцаарай. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг дээ, хэдий мэддэг юм шиг боловч хоорондын хэлхээ холбоог нь мэдэх аваас ямар үнэ цэнэтэй хэлцэл болохыг та ойлгох буй за. Мэдсэн сурсан зүйлээ үйлдэл болгон амьдралдаа хэрэгжүүлж үр шимийг нь хүртээсэй хэмээн ерөөе. Агуу бүхэн энгийнээс эхэлнэ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх, Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

14,900₮
2 цаг 30 мин
Дөрвөн хэлцэл

Дөрвөн хэлцэл

2022/12/07

Энэхүү товч номыг уншсанаар та Толтек хүмүүсийн эртний сургаалыг амьдралдаа хэрэгжүүлбэл танд эрх чөлөө, аз жаргал авчрахыг мэдэж авна. Та дараах зүйлсийг бас ойлгоно: • Гэм буруу, ичгүүрийн талаарх үзэл бага наснаас чинь хэрхэн тогтсон бэ? • Толтекийн "сайн" ба "муу" гэсэн үзэл бусад уламжлалаас юугаараа ялгаатай вэ? • Дөрвөн хэлцлийг мөрдсөнөөр амьдрал тань хэрхэн эергээр өөрчлөгдөх вэ? • Бусдын хүслээр бус өөрийн хүссэнээр амьдрах нь чухал. • Жинхэнэ аз жаргалд тань саад болж буй сэтгэл хөдлөлийн саад бэрхшээлээс хэрхэн ангижрах вэ? Антропологичид Толтек үндэстнийг Мексикийн өмнөд нутгаас гаралтай гэж тодорхойлдог бөгөөд тэд анхнаасаа өвөг дээдсийнхээ уламжлалыг өвлүүлэн үлдээх үүднээс нийгмээ бүрдүүлсэн уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, багш нар байсан юм. Дон Мигель Руиз бол Толтекийн багш бөгөөд түүний амьдралын эрхэм зорилго нь Толтекийн сургаал, түүний дотор "Дөрвөн хэлцэл" буюу дөрвөн дүрмийг бүх насаараа түгээх явдал юм. "Дөрвөн хэлцэл" номдоо Руиз эдгээр зарчим бид аз жаргал, сэтгэл ханамжийг олж авахад саад болж буй эргэлзээ, айдас, өөрийгөө дүгнэх байдлыг хэрхэн арилгадаг талаар тайлбарласан байдаг. Та амьдралын хэв маягаа өөрчлөхөд бэлэн үү?

2,025₮