Лхагва

Гантуяа

охиолч Л. Гантуяа нь 1972 онд Дархан хотод төрсөн. Автозамын инженер, Радио телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. 1986 оноос Дархан хотын утга зохиолын нэгдэлд харъяалагдан шүлэг бүтээл нь орон нутгийн сонин, Пеонерийн үнэн, Залуучуудын үнэн сонинд тус тус хэвлэгдэж байсан. 1996 онд анхны ХЭЛЭЭГҮЙ ҮГ яруу найргийн номоо хэвлүүлсэн. 2004 онд хэвлүүлсэн ҮЛ ТООГЧИЙГ ҮЛ ТООХУЙ өгүүллэгийн номоо хэвлүүлсэн бөгөөд тэр номд орсон АЛТАН АРГАМЖ өгүүллэгээс сэдэвлэн Германаас продюссерлэсэн ШАР НОХОЙН ТАМ кино 2005 онд бүтээгдсэн нь Каннын болон Мюнхений гэх мэт хэд хэдэн орны олон улсын кино наадмуудад оролцож шагнал хүртэж байсан. Зохиолч нь одоогоор 7 ном 1 кино 1 яруу найргийн СD гаргасан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Үр хурмастын өмнө

Үр хурмастын өмнө

2022/03/31

Хорвоо ертөнцийн жам тавилангаар эм биеийг олж төрсөн бяцхан гөлөг “эм” хэмээх золгүй хүйстэйгээсээ болж, тэжээн үрчлэх эзэн ч үгүй, хар нялхдаа хамгаалсан эзэн нь төөрүүлэхэд арга буюу хот дагасан эсэр бусар амьдралын аяг даган амьтны жамаар хоол хүнсний хог даган шиншилж явсаар хээлтэх биед хүрч, мөнөөх л эм лагшинт нохосын гунигт жамд хөтлөгдөн тайтгарах гөлөг ч үгүй, гунигаа нөмрөн бидрэх агаад энэ заяагаа хэрхэн яаж туулж давахыг таашгүй. Эцэг эхээс эсэн энх төрсөн ч эхээс хагацахын шаналанг хар багаас эдлэн шинэ эхнэртэй болсон эцэгтээ гологдсон бас л нэг охин үр өнчин хүний түмэн зүдгүүр хийгээд, зааж зөвлөх хүнгүйдэн амьдралд алдан бүдчин явах хэдий ч эцэг эхээс өгсөн нэр царайгаа хүний дайтай хадгалж, тээж төрүүлсэн хийгээд үрчилж өсгөсөн олон ҮРийнхээ төлөө хэрхэн тэмцэн тэмүүлэн хайрлаж эм заяа тавилангаасаа урваж няцаагүйн тухай сургамжтай ухааралтай түүх билээ. Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

20,000₮
5 цаг 28 мин