Ренчиндорж

Лхамрагчаа

Р.Лхамрагчаа нь “Унасан нутагтаа өргөх шүлэг” 2004 “Шүлгэн гэргэ мину” 2008 “Чанад гялтрагч” 2009 “Их Монголын төлөө цохилох зүрх” 2011 “Виллам” 2014 2020 онд “Сүбээдэй баатар” хөлгөн туульсаараа шилдэг бүтээллийн “Алтан-Өд” шагнал хүртсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Сүбээдэй баатар 2

Сүбээдэй баатар 2

2023/11/20

Яруу найрагч Р.Лхамрагчаа “Сүбээдэй баатар” хэмээх туульсын зохиолынхоо хоёрдугаар дэвтэрт Чингис хаан Найманы Таян хааны хүү Хүчүлүг болон Мэргидийн үлдэгдэл болох Тогтоагийн хөвүүдийг даран устгуулахаар Сүбээдэй жанжинд төмөр тэрэг хийлгэн баруун зүгт илгээж байснаас, Калк голын тулалдаан хэмээн хүн төрөлхтний аян дайны түүхэнд домог болон үлдсэн гайхалтай тулааныг хүртэлх түүхэн үйл явдлыг хамруулсан өгүүлэмжийг өвөрмөц, сонирхолтой хэлбэрээр туурвин өгүүлжээ. Энэхүү туульсын зохиол нь өгүүлэмжийн уран сайхны хувьд Монголчуудын дундад ази хийгээд өрнө зүгт хийсэн аян дайныг учир шалтгааны талаас нь нээн өгүүлэхийг чухалчилснаараа гол онцлогоо үүсгэж байна. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "MBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

35,000₮
5 цаг 51 мин