Гүррагчаа

Лхагваа

Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн Дээд Сэрвэнд төрсөн. 1955-1965 онд Архангай аймгийн Цахир, Тариат сумын бага, дунд сургууль, 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгссөн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.), 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор цол хүртсэн. Монголын Инженерийн ухааны үндэсний академи, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн. Хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, яам зэрэг газарт инженер, мөн дипломат алба хашиж, 1990-1992 онд Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-2002 онд “Хүнсний үйлдвэр” компаний ерөнхий захирал, 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан. “Хүн ам, хүнс тэжээл”, “Хүнс тэжээл”, “Мөнхрөхүй ухаан”, “Хүн төрөлхтний энергийн хууль”, "Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал", "Билгүүн ухааны толь", "Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном 1-4 боть" ‘Дарма, Нирваан 2 боть’ зэрэг шинжлэх ухааны ном, "Хайрын ханасан уусмал", "Хөтөлгөө морьтой эцэг", "Газрын амьсгал", "Цэцэг тоссон бүсгүй", "Мөнхийн цагаан уул" зэрэг яруу найргийн ном, "Эх үрсийн дуулал", "Дүүриймаа" зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж, 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Карма - Учир шалтгаан, үйл үрийн ном 1-2 боть

Карма - Учир шалтгаан, үйл үрийн ном 1-2 боть

2022/01/24

АМЬДРАЛ ӨӨРИЙН ЗАМ МӨРТЭЙ, ЖАМ ХУУЛЬТАЙ. Зам мөр нь: "Бурханлиг зөв ба Бусармаг буруу" Жам хууль нь: "Тарьсан бүхнээ хураах, Хийсэн бүхэнтэйгээ учрах" Бурхан багш сургажээ: "Ариун сургаалыг мэдэлгүй зуун жил амьдарснаас мэдээд хором амьдарсан нь үнэ цэнтэй" Ариун сургаал гэж юуг хэлнэ вэ? Ариун сургаал гэдэг нь өөрийн мөн чанар болох уг гарвал ухамсараа хуурамч би-гээс ялгаж өөрийгөө зөв танихыг хэлж байна. Амьдралын үнэ цэнэ гэж юу вэ? Амьдрахуй нь хүмүүний өөрийгөө бүтээх үйл юм. Өөрийгөө зөв бүтээх нь хамгийн сайн бүтээл, хамгийн өндөр хариуцлага мөн гэж БҮТЭЭЛИЙН ба ХАРИУЦЛАГЫН тухай ОРШИХУЙН хуулиуд тунхаглаж байгаа билээ. Буруу бүтээл байж болох учраас чухамхүү зөвийг онцолжээ. Учир шалтгаан, үйл үрийн энэхүү ном нь шинжлэх ухаанаар тайлж буй орчин цагийн судар юм. Өөрийгөө хэрхэн зөв таних хийгээд зөв бүтээхүйн тухайд хүмүүний амьдралын бурханлаг ба шинжлэх ухаанч хосолмол зам мөрийг уг судар номлож байх ажээ. Өөрийгөө зөв таньж, зөв бүтээснээр хүний энэ насны амьдралын чанар төдийгүй хойд төрлийн амьдрал нэг мөр шийдэгдэхийн учир энэ нь гайхалтай хэрэг биш гэж үү. Үүний тулд уг судар оршвой. Бүтээлийг уншсан: Профессор Г.Лхагва, жүжигчин О.Оюун, МҮОНР-ийн нэвтрүүлэгч Б.Цэвэлмаа Найруулагч: МҮОНР-ийн найруулагч Э.Мөнгөнхүү

88,000₮
2 цаг 34 мин