Кацухико

Сато

Сато Кацүхико. 1945 онд төрсөн. Японы сансрын физик судлаач. Мэргэшил сансрын онол. Токиогийн Их Сургуулийн хүндэт профессор. Инфляци сансрын онолыг дэвшүүлснээрээ нэрд гарсан. Салбарын ихэнх судлаачид уг онолыг дэмждэг ба ажиглалт судалгаагаар бүрэн нотлогдох л юм бол Нобелийн шагнал авах нь гарцаагүй гэгддэг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Нойр хулжаам сансар огторгуй

Нойр хулжаам сансар огторгуй

2021/12/20

Сансар огторгуйн 95% нь үл мэдэх биет!? Эрт балрын хүмүүсийн ертөнцийн талаарх төсөөллөөс эхлээд Грекийн бурхдын тууль, дундад зууны шашны шүүх, Коперниксын эргэлт, харьцангуйн онол, хамгийн сүүлийн үеийн сансрын онол хүртэл нэг амьсгаагаар. Хүн бид сансар огторгуйтай нягт холбогдсон байдаг. Учир нь сансар огторгуйг танин мэдэх нь огторгуйн дунд оршин амьдрах хүнийг таньж, “БИ” гэх өөрийгөө ч таних явдал болох юм. Гарчиг: - Оршил - Эхний шөнө. Хүн яагаад сансар огторгуйг бодно вэ? - Хоёрдугаар шөнө. Бурхны бүтээсэн сансар огторгуй - Гуравдугаар шөнө. Рациональ огторгуйн үзэл - Дөрөвдүгээр шөнө. “Газар төвтэй ертөнц”-өөс “Тэнгэр төвтэй ертөнц” рүү - Уудам галактик огторгуйн ертөнц тийш - Big bang сансрын онол гарч ирсэн нь - Шинэ оньсого, шинэлэг огторгуйн модел Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

24,000₮
4 цаг 48 мин