Дэмиддоо

Наранцэцэг

Номын зохиогч Д.Наранцэцэг нь 2013-2020 он хүртэл тасралтгүй 8 жил Ганабелл Институтын сургагч багш, амжилтын көүчээр ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Хүн болох багаасаа” хүүхдэд зориулсан сургалтыг удирдан явуулж 10000 гаруй хүүхдэд хувь хүний хөгжил, санхүүгийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгосон байна. Мөн 100 орчим хүүхдэд ганцаарчлан зөвөлгөө өгсөн туршлагатай. 2020 оны 1 сараас хойш “Хязгааргүй сайханд тэмүүл” ТББ-ыг үүсгэн байгуулж эцэг эх, хүүхдэд сургалт, зөвөлгөөг өгч байна. Мөн эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхэд-таны гэрэлт ирээдүй” сургалтыг санаачлан зохион байгуулж хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд тасралтгүй сургалт зөвөлгөө өгч байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хүүхэд хүмүүжүүлэх манжин арга

Хүүхэд хүмүүжүүлэх манжин арга

2021/10/20

Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх нь аав, ээжүүдийн туйлын хүсэл боловч эмх замбараагүй, хөл толгойгүй их мэдээлэл дунд хүүхэд хүмүүжлийн аргуудын аль нь зөв, аль нь монгол хүүхдүүдэд тохиромжтойг ялгаж салгахад бэрх болоод байна. Уг номын зохиогч өөрийн арваад жил хүүхэдтэй ажилласан туршлага дээрээ үндэслэн хүүхэд хүмүүжүүлэх МАНЖИН арга номыг бичсэн. Өнөөгийн монгол хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг хүүхдийн нүдээр олж харан эцэг эхчүүдэд хэрэглэхэд ойлгомжтой, хүүхэдтэйгээ харилцахад дэвшил авчирах арга, аргачлалыг боловсруулсан юм. МАНЖИН арга гэдэг нь М-Магт, А-Анхаар, Н-Нээ, Ж-Жаргалтай дурсамж үлдээ, И-Итгэ, Н-Найзал гэсэн бүлэг аргачлалуудаас бүрдэнэ. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг аав, ээжээс гадна өвөө, эмээ, багш сурган хүмүүжүүлэгчид, ах, эгч гээд бүх хүний оролцох нарийн ажиллагаа юм. Манжингийн үлгэрээс бид бүгдээрээ хүчээ нэгтгэвэл чадахгүй зүйл, боломжгүй юм гэж байхгүй юм байна гэдгийг ухаарч өссөн. МАНЖИН аргыг тууштай хэрэглэж чадвал хүүхэд тань өөртөө итгэлтэй, аз жаргалтай, зөв хүн болов төлөвших юм. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

15,000₮
3 цаг 57 мин