хараацай

Алтан

“Алтан хараацай” уран бүтээлийн нэгдлийн хамт олон бид ардын билиг ухааныг хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Манай эрдэмтэд олон жилийн турш аман зохиолын дээжсийг цуглуулж, ном болгон дэвтэрлэсэн. Өнөө бид тэрхүү баялаг цуглуулгаас хүүхэддээ уншиж өгдөг. Хэвлэлийн редакциуд ч олон янзаар түүвэрлэн хэвлэсэн. Зарим хэвлэлд утгыг бүрхэгдүүлэн муутгах нь ч байна. Эрдэмтдийн эмхтгэсэн анхдагч номууд бол эрдэм судлалын талаасаа үнэлж баршгүй эх баримт, сан хөмрөг мөн. Харин амьдралын хэв маяг өөр болсон өнөө цагт багачууддаа уншиж, сонсгоход нийцэмгүй зүйлс гарах нь багагүй. Бид хасагдан гээгдсэнийг сурвалжлан нэмж, нийцэлгүйг нь найруулан эерүүлэх хэрэгтэй гэсний учир энэхүү төслийг хийж байна. Тэгэхдээ уг үндсийг үл эвдэх нь гол зарчим билээ. Энд нийтэлж буй үлгэр, домгууд бол аман зохиол хэрхэн уламжилж ирсэн тэр л зарчмаар хөгжсөн аман билиг болно. Бидний үрс өв соёлоороо өнөд цэнгэн торниод, хожим хойчдоо үл таслан өвлүүлсээр байх болтугай.

Та нэвтэрч орно уу!