Дугарсүрэн
Гүн-Үйлс
Зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
/1-9 боть/ Тэргүүн хэсэгт Чингисийн гутгаар хүү, Монгол Улсын хоёрдугаар Далай Их хаан Өгэдэйн намтар цадиг толилуулагдах бөгөөд тодруулбал, Өгэдэйн бага нас, гэр бүл, хаан ширээ залгамжилсан тухай, төрийн дотоод гадаад бодлого зэрэг сэдэв агуулгаас эхлээд насан эцэслэсэн хүртэлх түүх буй. Дэд хэсэгт Өгэдэй хааны хүү, Монголын эзэнт гүрний Их хаан Гүюгийн намтар түүхийг өгүүлнэ. Гутгаар хэсэгт Чингисийн отгон хүү Толуйн ахмад хөвүүн, 1251 оны 7-р сард хаан өргөмжлөгдсөн Мөнхийн намтар цадиг орсон. Алба татварын журмыг цэгцлэн, өртөөний албыг журамлан, шашин шүтлэгийг дэмжих бодлого баримталж байсан Мөнх хаан өмнөх хаадынхаа бодлогыг үргэлжлүүлэн Монгол Улсаа бэхжүүлж, шинэ газар орныг эзлэн, нутаг дэвсгэрээ тэлэх бодлого барьж байсан тухай өгүүлнэ. Дөтгөөр хэсэгт Толуйн хөвүүн, Мөнх хааны их хатан хийгээд хан хөвүүдийн дэмжлэгээр Их хааны сууринд суусан Аригбөхийн намтар түүх дэлгэрэнгүй гарна.
“Монгол Хаад” цувралын тэргүүн боть нь “Хүннү гүрний хаад”, “Хамаг Монголын хаад” гэсэн хоёр бөлөгтэй. Тэргүүн бөлөгт Хүннү гүрний Модун, Үжүлү, Үлэй Жоди, Юй Худурши, Пүнү, Би шаньюй нарын намтар цадиг, тодруулбал, тэдний уг гарвал, амьдрал тэмцэл, тухай тухайн цаг үеийнх нь нөхцөл байдлын талаар өгүүлнэ. Мөн Хүннүгийн хүчирхэг гүрэн байгуулж, Европын ард түмнийг хүннүчүүдийн манлайлал дор нэгтгэсэн Атиль хааны тухай гарна. Дэд бөлөгт Монголын түүхийн нэгэн онцлог үе болох Хамаг Монгол Улс оршин тогтнож байсан цаг үе буюу 1101-1206 оны хоорондох зуу гаруй жилийн хугацааг тоймлон үзүүлнэ. Онон, Хэрлэн, Туул гурван голын монголчууд түүхийн тавцанд тодрон гарч, язгуурын монгол төр улсаа байгуулсан нь ХIII зууны үед Их Монгол Улс байгуулагдах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Чухам энэ үед Монголын түүхэн хөгжлийн үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж, Хамаг Монгол Улсыг удирдаж явсан Хабул, Амбагай, Хотула, Есүхэй нарын амьдрал тэмцлийн тухай энэ бөлөгт өгүүлнэ.
“Монгол Хаад” цувралын наймдугаар ботид “Монголын Их Юань Улсын хаад” бөлөг үргэлжилнэ. Хубилай Сэцэн хааны байгуулсан Юань гүрний тавдугаар хаан Шадбал Гэгээнээс Тогоонтөмөр хаан хүртэлх хаадын намтар түүх эхний энэ бөлөгт гарна. Дэд бөлөгт, Хятадаар төвлөсөн Их Юань гүрэн мөхсөний дараа төрөлх нутагтаа эгэн ирж, улсаа Умард Юань гэж нэрлэн суусан Билэгт хаан Аюушридара, Усгал хаан Төгстөмөр нарын намтар цадигийг толилуулна. Гутгаар бөлөгт, Дөчин, Дөрвөн хоёрын Монгол Улсын хаад, тодруулбал, Энх Зоригт хаанаас Махагүргис хаан хүртэлх хаадын намтар цадигийг багтаав.
“Монгол Хатад” цувралын гуравдугаар ботид “Ил Хант Улсын хатад” бөлөг үргэлжилнэ. Абага, Аргун ханы хатан Булуганаас эхлээд Абу Саид ханы хатан Багдад хүртэл 9 хатны намтар цадигийг толилуулав. “Их Юань Улсын хатад” хэмээх хоёрдугаар бөлөгт Монголын Их Юань Улсыг үндэслэгч Хубилай Сэцэн хааны Их хатан Чамбайгаас эхлээд Юньнань мужийн захирагч Лян ван Важравармийн охин Агай хатан хүртэлх 17 хатны намтар багтсан болно. Удаалаад “Манжийн монгол хатад” хэмээх гуравдугаар бөлөг, “Корйөгийн монгол хатад” хэмээх дөрөвдүгээр бөлөгт харьд мордсон 13 хатны тухай түүхэн сурвалжид үндэслэн бичсэн буй.
“Монгол Хатад” цувралын хоёрдугаар ботид “Эх Монголын Хатад” хэмээх тэргүүн бөлөг үргэлжилнэ. XVI зууны эцэс, XVII зууны үеийн Монголын түүхэнд алдар суугаа тодоос тод үлдээсэн түүхт хүмүүн Өндөр Гэгээн Занабазарын эх Ханджамц хатнаас эхлээд Монгол Улсын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын хатан Дондогдулам хүртэлх 11 хатны намтар энэ бөлөгт орсон буй. “Цагадайн Улсын хатад” хэмээх хоёрдугаар бөлөгт эзэн Чингис хааны хоёрдугаар хүү Цагадайн болон түүний угсааны хатад, гүнж нарын, тухайлбал, Есөнлүн ба түүний дүү Турхан хатан, Эргэнэ хатан, Доголон Төмөрийн Их хатан Сарай Мульк, Ак султан Ханике хатан, Ханзаде бегум гүнж, Энэтхэг дэх Их Моголын эзэнт гүрний хаан Бабурын Их хатан Айша Султан бегум нарын намтар цадигийг толилуулав. “Алтан Ордны хатад” хэмээх гуравдугаар бөлөгт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улс болох Алтан Орд Улсын хан Батын эш хатан Борогчин хатнаас эхлээд Цэцэг хатан, Ногай ноёны хатан Яйлак, Төр баригч Тайдула хатан, Жаныке гүнж нарын намтар цадиг буй. “Ил Хант Улсын хатад” хэмээх дөрөвдүгээр бөлгийн эхний хэсэгт Хүлэгү хааны Их хатан Тогосоос Газан хааны Хөхчин хатан хүртэлх хатдын намтрыг толилуулсан болно.
“Монгол Хатад” цувралын нэгдүгээр ботид I-XVII зууны үед амьдар, эзэн тэргүүлэгч, их хаадын галыг сахиж, төр нийгмийн хэрэгт төдийгүй ард олны эгэл бор амьдралд нэр нөлөөтэй явсан хатад, гүнж, язгууртан эмэгтэйчүүдийн түүх намтрыг толилуулсан болно. Хори Түмэдийн охин Хорилардай мэргэний охин, Добу мэргэний эхнэр, Боржигин овгийн өвөг дээдэс Бодончарын эх Алун Гуагаас эхлээд Оннигудын Бэрхийн охин, Абтай сайн ханы дүү Багарай хошуучийн охин, Халхын Цогт хунтайжийн эх Мадь Тайгал хүртэлх 17 хатны намтар цадиг буй. Тэднийг нэрлэвэл, Алун Гуа, Өэлүн, Бөртэ, Есүй, Хулан, Алаха, Сорхагтани, Дөргэнэ, Огуль Хаймиш, Хотолун, Өлзийт гоо, Самар, Сэцэг бэйж, Мандухай сэцэн, Юнгэн, Абай, Мадь тайгал нар бөлгөө.
“Монгол Хаад” цувралын арван нэгдүгээр боть нь бүхэлдээ Богд хаант Монгол Улсын хаан буюу Монголын шарын шашны тэргүүн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийн нэрт зүтгэлтэн VIII Богдын намтар цадигт зориулагдсан болно. Бүтээлийн эхний хэсэгт Богд хааны намтар түүх, харин хоёрдугаар хэсэгт Жавзанагваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу хутагтын сургаал айлдвар, бошиг лүндэнг толилуулна.
“Монгол Хаад” цувралын аравдугаар боть нь бүхэлдээ Монголын хаад, ихэс дээдэс улс төрийн бутралыг даван туулах эцсийн оролдлого хийж, Манжийн түрэмгийлэл монгол төрийн тусгаар тогтнолд нүүрлээд байсан үед түүхийн тавцанд гарч ирсэн Зүүнгар Хант Улсын хаадын намтар цадигт зориулагдсан буй. Тухайлбал, XVII зууны үеийн шашин, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, Зүүнгарын хаант улсыг үндэслэн байгуулагч Галдан Бошигт хаанаас эхлээд Цэвээнравдан хаан, Галданцэрэн хаан, Даваач хаан нарын тухай дэлгэрэнгүй өгүүлнэ.
“Монгол Хаад” цувралын есдүгээр боть нь “Монголын Түмэд Түмэний тэргүүн”, “Дөчин, Дөрвөн хоёрын Монгол Улсын хаад” гэсэн хоёр бөлөгтэй. Эхний бөлөгт Өмнөд Монголын олон аймгийг өөртөө нэгтгэн хүчирхэгжсэн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн Алтан ханы тухай өгүүлнэ. Дэд бүлэгт Дөчин, Дөрвөн хоёрын Монгол Улсын хаадын намтар цадигийг үргэлжлэн толилуулна. Тухайлбал, XVI зууны эхний хагаст Монголын Баруун гурван Түмэнийг захирч байсан Барсболд хаанаас эхлээд сүүлчийн эзэн хаан Лигдэн Хутагт хүртэлх хаадын намтар түүх гарна.
“Монгол Хаад” цувралын долоодугаар ботийн эхний бөлөг Өгэдэйн улсыг сэргээн мандуулахаар Хубилайн эсрэг Дундад Ази дахь Монголын эвслийг толгойлж байсан улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, “Судрын Чуулган” зэрэг түүхэн сурвалж бичгүүдэд “Хан”, Египетийн султаан, Марко Поло нар “Их хаан” хэмээн хүндэтгэн нэрийдсэн, Өгэдэй хааны ач хүү Хайдугийн намтар цадигт зориулагдсан болно. Нэг талаас түүнийг “хаан” гэхээс аргагүй цараа ихтэй нутаг дэвсгэр, албат иргэдтэй байсан, нөгөө талаас явуулж байсан үйл ажиллагаа нь өргөн дэлгэр байсан тул бөлөг эзлүүлэн оруулав. Бүтээлийн Дэд Бөлөгт Юань гүрний монгол хаадын намтар түүхийг толилуулна. Тухайлбал, Монголын Их Юань Улсыг үндэслэгч Хубилай Сэцэн хаанаас Юань Улсын дөрөвдүгээр хаан Аюурбарбад Буянт хааныг төгстөл үргэлжилсэн буй.
“Монгол Хаад” цувралын зургаадугаар боть нь “Ил Хант Улсын хаад” хэмээх нэгэн бөлөгтэй. Монгол хаад одоогийн Иран, Ирак, Сири, Күрд, Афганистан, Турк, Азербайжан, Гүрж, Армен болон Дундад Азийн зарим улсын ихээхэн газар нутгийг нэгтгэсэн өргөн уудам нутаг дэвсгэр бүхүй хүчирхэг улсыг цөөн жилийн дотор байгуулан бэхжүүлсэн билээ. 1256 он гэхэд гол улсыг байгуулж, зуугаад жил оршин тогтнохдоо 17 хаан солигдсон бөгөөд эхний 7 нь улсынхаа бүрэн эрхт эзэн нь болж чадсан түүхтэй. Энэ ботид тэдгээр хаадын, тухайлбал Хүлэгү хаан, Абага хаан, Текүдер хаан, Аргун хаан, Гейхату хаан, Газан хаан, Өлзийт хаан, Абу Сеид нарын намтар цадиг, түүнчлэн харьцангуй богино хугацаанд хаан ширээнд суусан Бага хаадын тухай буй.
“Монгол Хаад” цувралын тавдугаар боть нь бүхэлдээ “Алтан Ордны хаад” хэмээх нэгэн бөлөгтэй. Эхний хэсэгт Чингис хааны ууган хүү, Зүчийн улс буюу хожим Алтан Орд Улс хэмээн нэрлэгдэх болсон улсыг үндэслэгч, анхны хаан нь болсон Зүчийн; удаах хэсэгт Зүчийн хоёрдугаар хөвүүн, Алтан Орд Улсын Их хаан Батын намтар цадигийг тус тус толилуулна. Үргэлжлүүлээд Мөнхтөмөр, Тудамөнх, Тулабуга, Тогтоа хаадаас эхлээд Бага хаадын хоёрдугаар үеийг хамруулан өгүүлнэ.
“Монгол Хаад” цувралын дөтгөөр боть нь “Цагадайн улсын хаад” хэмээх нэгэн бөлөгтэй. Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүний Цагадайн улсыг үүсгэн байгуулагч, Чингисийн хоёрдугаар хөвүүн Цагадайн намтар цадиг, түүний улсын хийгээд залгамжлагчдынх нь талаарх мэдээ баримт түүхэн сурвалжийн хамт тэргүүн хэсэгт орсон болно. Удаах хэсэг нь Монголын Их хаадын араас нэхэн гарч ирсэн, хэдэн арван улс үндэстнийг нэгтгэж, бүхэл бүтэн бүс нутгийг эрхшээсэн Алтан ургийн хүргэн Доголон Төмөрийн тухай өгүүлнэ.
“Монгол Хаад” цувралын гутгаар боть нь“Их Монгол Улсын хаад” гэсэн нэгэн бөлөгтэй. Тэргүүн хэсэгт Чингисийн гутгаар хүү, Монгол Улсын хоёрдугаар Далай Их хаан Өгэдэйн намтар цадиг эхний хэсэгт толилуулагдах бөгөөд тодруулбал, Өгэдэйн бага нас, гэр бүл, хаан ширээ залгамжилсан тухай, төрийн дотоод гадаад бодлого зэрэг сэдэв агуулгаас эхлээд насан эцэслэсэн хүртэлх түүх буй. Дэд хэсэгт Өгэдэй хааны хүү, Монголын эзэнт гүрний Их хаан Гүюгийн намтар түүхийг өгүүлнэ. Гутгаар хэсэгт Чингисийн отгон хүү Толуйн ахмад хөвүүн, 1251 оны 7-р сард хаан өргөмжлөгдсөн Мөнхийн намтар цадиг орсон. Алба татварын журмыг цэгцлэн, өртөөний албыг журамлан, шашин шүтлэгийг дэмжих бодлого баримталж байсан Мөнх хаан өмнөх хаадынхаа бодлогыг үргэлжлүүлэн Монгол Улсаа бэхжүүлж, шинэ газар орныг эзлэн, нутаг дэвсгэрээ тэлэх бодлого барьж байсан тухай өгүүлнэ. Дөтгөөр хэсэгт Толуйн хөвүүн, Мөнх хааны их хатан хийгээд хан хөвүүдийн дэмжлэгээр Их хааны сууринд суусан Аригбөхийн намтар түүх дэлгэрэнгүй гарна.
“Монгол Хаад” цувралын дэд боть нь бүхэлдээ Чингис хааны намтар цадигт зориулагдсан болно. Тэргүүн хэсэгт их хааны язгуур угсаа, гарал үүсэл хийгээд түүний бага, өсвөр насны тухай; Дэд хэсэгт Тэмүүжин Хамаг Монголын хан болсон тухай хийгээд тайчууд, жүрхэн нар болон Гүр хан Жамухыг ялсан, түүнчлэн Татарыг мөхөөж, Баруун Найманыг дарсан тухай өгүүлнэ. Мөн тус бөлөгт Ван ханыг доройтуулж, Хэрэйдийг эрхшээлдээ оруулан Их Монгол Улсыг байгуулсан тухай тус тус гарна. Гутгаар хэсэгт Чингис Хаан Алтан Улстай дайтсан тухай, Дундад Азид хийсэн түүний долоон жилийн аян дайн, Тангуд Улсыг эзэлж, хан хорвоогоос хальсан талаар нь өгүүлсэн болно. Мөн Чингис Хааны байлдан дагууллыг түүх шинэчлэлийн үүднээс дүгнэж, Чингис хааны түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлсон буй.
Дуун өгүүлэгч: МУАЖ Г.Равдан Амьдрал дэлхийн хүмүүст зориулж сая дүнчүүр сайхан зохиол бичсэн. Хөгжилтэй зохиол ч бичсэн, гунигтай зохиол ч бичсэн. Тэр олон зохиол дундаас монгол хүнд зориулсан амьдралын зохиолыг онцолж, учир шалтгаан, санаж сэрэхүйн гайхамшгийг зохиолч Д.Гүн-Үйлс харуулахыг зорьжээ. Монгол соёл сэтгэхүйн кодыг тайлсан энэ номонд уран зохиол, бодит явдал, үлгэр домог, шог яриа бүгд бий. Бас шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүхэн гаргалгаа ч бий. Энэ бүтээлийг зохиолч Б.Ойдов “Монголыг дэлхий дахинд таниулж чадах шедевр бүтээл” гэсэн бол улс төрч Н.Удвал оюуны хувьсгал хийх бүтээл хэмээн үнэлжээ. Зохиолч Б.Галаарид туурвил зүйн хувьд өвөрмөц, үнэхээр сонин содон бүтээл хэмээсэн бол жүжигчин Ё.Алтангэрэл “Зүрхэнд ойр ном” гэсэн буй.
Ер нь роман хэмээх уран зохиолын том төрөлд маш олон санаа сэдэл, зөрчил хөдөлгөөн, үүх түүх, философи, адал явдал агуулагдаж байдаг болохоор “Солонгон хөндий” бүтээлийг тэр тухай, энэ тухай гээд нэг мөр хэлэхэд хэцүү. Сэтгэлийн орон зай уудам шүү дээ. Хотын залуусын адал явдлыг үзүүлсэн гэвэл зохиолд адал явдлаас өөр юм бишгүй бий. Шунал, эндүүрэл, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл гээд тоочоод байвал барагдахгүй. Уулын амьдрал гэвэл үйл явдал зөвхөн ууланд өрнөхгүй. Уул усны үйл зүйл бол хүний ертөнцийн явдлаас хавьгүй баялаг болохоор тэр үг хангалтгүй. Язгуурын монгол гэгээнтний тухай гэвэл шар, эсвэл хар ламын номоос хол, хангай дэлхийг бурхан хэмээн дээдэлсэн уул усны хүн санаанд буувч тоймлоод хэлэх аргагүй. Зөн билэг гэвч бодит хийгээд бодит бусын ертөнц хольцолдох тул нэг мөр нэрлэх арга бас байхгүй. Аль Манжийн үеэс их хэлмэгдүүллийн он жилүүдийг туучаад энэ манай үе хүртэлх үйл явдал гэвэл түүх мөн гэвч өвөрмөц содон амьдрал тэнд голлоно. Хүний нийгмийн түүх бол хүний сэтгэлийн түүх юм. Тэгэхээр уншигч маань эрдэм боловсролоос илүүтэй хайраас билгийн гэгээ сацардгийг олж харна. Тэр гэгээнд бүхэл бүтэн ертөнц цогцолж, тэр ертөнц рүү нь өөр нэгэн хүн яваад орчихыг бас харна… Хурц тод үйл явдал зонхилох онц сонирхолтой роман.
Монгол үндэстний оюуны их өвөөс түүвэрлэж, XIII зуунаас XXI зуун хүртэлх есөн зууны туршид монголчуудын шүлэглэн туурвисан сонгодог бүтээлүүдээс дээжлэн толилуулжээ. Ингэхдээ манай түүх соёлын сод туурвил “Монголын Нууц Товчоон” дахь шүлэглэлт хэсгүүдээс эхлээд дундад зууны болон хожуу үеийн сэтгэгчид, түүхчид, зохиолчид, яруу найрагчдын бүтээлээс охилон авсны сацуу уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс зохих тайлбарыг хавсаргасан байна.