Бямбажав

Баярхүү

"Тэнгэрийн улаач", "Нулимс дуусаагүй цагт", "Амьдрал үргэлжилнэ", "Эр хүн уйлах эрхтэй", "Өлөн чонын улиан", "Тамын бослого" зэрэг номын зохиолч. "Эр хүн уйлах эрхтэй", "Өлөн чонын улилт", "Нулимс дуусаагүй цагт амьдрал үргэлжлэнэ" зэрэг номын зохиолч.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Амьдрал үргэлжилнэ

Амьдрал үргэлжилнэ

2023/05/08

Нулимс гэдэг чинь нүднээс урсдаг ч зүрхнээс гардаг эд болохоор хэн амьд байна, хэн хүн шиг хүн байна тэр л уйлж чаддаг юм... Хар өнгийн Land cruiser жийп "Ганц худаг" орох замаар давхиж дотор нь тухалсан хурандаа Жаргал бүхэл замын турш царайгаа хүрлийлгэн дуу шуугүй бодлогошрон явна. Жолооч нь түүний баргар сүртэй царайг эмээнгүй харж жолоогоо мушгиж замын энхэл донхлыг зөөлөн гаргах гэж хичээж байв. Хааяа машин нь зөөлөн донслоход бодолд нь саад болсонд уцаарласан уу эсвэл жолоочоо хараасан ч юм уу "чонын бэлтрэг" гэж амандаа хараахад жолооч нь улам ч сүрдэж замаа хянамгай ширтэн машинаа нямбай жолоодно. Удалгүй "Ганц худаг" хэмээх урьдчилан хорих газрын үүдэнд ирж зогсоход Жаргал хурандаа машинаасаа "буух уу? болих уу? гэх шиг тээнэгэлзэн суусаар байхуйд жолооч нь санаа авах мэт яаран бууж хаалгыг нь онгойлгож өглөө. Жаргал ийм хүндлэлийг хүлээгээгүй болохоор жолоочдоо талархахын оронд уцаарлангуй харснаа дуртай дургүй машинаасаа буув....

28,000₮
17 цаг 26 мин
Эсрэг 6

Эсрэг 6

2025/05/14

ЭСРЭГ 6 Зориг муутай, итгэлгүй алхсаар өрөөнд нь орж ирсэн хүний нүдийг Дамиран хараад “Хайрт минь” гэж дуу алдан ухасхийн өндийлөө. Цагаан амны хаалтаар хацрынхаа боолтыг дарж царайгаа далдалсан Хишигсүрэн өөрийн эрхгүй нэг гараараа хацраа дараад -Чи сайн уу? гэж аяархан мэндлэхэд яаран босож тэврээд -Чамтайгаа ингэж нэг уулздаг байжээ хэмээн зүрхнийхээ угаас баярлав. “Уулзахгүй” гэж цааргалж байсан ч Ганаагийн ятгалгаар аргагүйдэн ирсэн Хишигсүрэнгийн “нүүр өгөхгүй, хатуурхсан хэвээр байх юм шүү” гэсэн бодол өөрийг нь хайрласан эрийн ханхар цээжинд тэврүүлж зогсоход үүл мэт сарнин одоод, давчдаж байсан цээж нь цэлмэх шиг болов. Хайр хатаагдсан төмрийг нугалж, хад чулууг нь ч үйрүүлэх хүчтэй ажээ. Хишигсүрэн сэмхэн санаа алдаад биеэ сул тавин Дамирангийн энгэрт уужрав.

29,000₮
5.0 ( 3 хүн )
17 цаг 9 мин
Нулимс дуусаагүй цагт...

Нулимс дуусаагүй цагт...

2023/04/07

Б.Баярхүү зохиолчийн̆ “Нулимс дуусаагүй цагт” романд Цогт, Ариунгэрэл, Одноо, Төрөө, Мөнгөнсүх гэх 5 найзын 1 дүгээр ангид элсэн орж буйгаас эхлээд насан туршийн амьдралын түүхийг өгүүлэх ба хүн амьдралын явцад хэн нь хэн болох, өөрсдийн амьдралын түүхийг хэрхэн бүтээж буй, үнэнч нэгэн сэтгэлээр нэг насаараа нөхөрлөж байхад зарим нэг нь хэрхэн найз нөхдөө хууран мэхлэх, худалдаж чадах өчүүхэн сэтгэл хүнээс гардгийг энэхүү зохиолуудад өгүүлэх болно. Б.Баярхүү зохиолчийн адал явдалт зохиолуудыг шимтэн уншдаг уншигчид нь түүний зохиолын үйл явдал хэрхэн яаж санаанд оромгүй сонирхолтойгоор өрнөж, уншигчийг тухайн цаг үе, үйл явдал дунд аваачиж сэтгэл догдлол, гуниглал, хайрлах харамсах, айх ичих, ухаарал, танин мэдэхүй, эротик.... гэх мэт бүх мэдрэмжийг өгч чаддаг гэж болно. Орчин үеийн агаад бидний эргэн тойронд хэн нэгний амьдралд тохиолдож болох магадгүй тохиолдсон хачирхалтай сонин, зарим үед хийсвэр сэтгэлгээ шаардсан, сургамжтай нарийн зүйлүүдийг торгон мэдрэмжээрээ зохиолдоо шингээж өгдөг нь түүний зохиолуудын цаана маш их хөдөлмөр, судалгаа зохиолчийн сэтгэлгээний цар хүрээний илрэл гэж болно.

32,000₮
28 цаг 32 мин