Батчулуун

Мөнхбаатар

Б.Мөнхбаатар нь МБШТ Гандантэгчэнлин хийдийн захиргаанд Гадаад харилцаа, нийгэм, олон нийтийн асуудал хариуцсан тэргүүлэгч, НҮБ-д бүртгэлтэй олон улсын байгууллага болох Азийн буддистуудын энх тайвны бага хурлын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, буддын гүн ухааны магистрант. 1998 – 2002 онд БНЭУ дахь буддын гүн ухааны Сэра Жэдацанд шавилан суралцсан. 2005 онд сэтгэл судлалаар чиглэсэн Сэтгэц сургуулийг сэтгэл зүйчээр төгссөн. 2008 онд Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Америкийн нэгдсэн улсын Санта Барбара хотын Калифорниагийн их сургуульд суралцсан. 2009 онд Тайландын Вант улс дахь Пүкетийн олон улсын Оюуны академид Др. Б.Алан Валлас багшийн удирдсан Буддын бясалгал ба анхаарлын тэнцвэрийг хөгжүүлэх уртын бясалгалд суусан. Бясалгалын багш нар болох Др. Б.Алан Валлас болон Хансэрринбүчи Тэнзинбалдан нарыг Монголд урьж Амарлинахуй болон бусад бясалгалуудыг хөтөлбөрүүдийг зохион байгуулж байсан. Дээрхийн гэгээн XIV Далай багшийн 2006, 2011 онд Монголд хийсэн айлчлалын үеэр албан ёсны орчуулагчаар ажилласан. 2010 оноос өнөөг хүртэл Монголын сүсэгтний холбооны бясалгалын багшаар ажиллаж, буддын бясалгалыг сэтгэл судлалтай холбон тайлбарласан анхан, дунд шатны бясалгалын хичээлийг явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг хамруулсан аглагийн бясалгалыг гурван удаа зохион байгуулсан. 2019 онд хуралдсан Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI Ерөнхий чуулганыг зохион байгуулах бэлтгэл хорооны хамтарсан нарийн бичгийн дарга, мөн онд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилсан Самвад III олон улсын хурлыг зохион байгуулах хорооны хамтарсан нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Буддын бясалгал ба сэтгэл судлал

Буддын бясалгал ба сэтгэл судлал

2021/09/22

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд үзэж буйгаар хүний сэтгэлд өдөрт хамгийн багадаа 60,000 орчим бодол төрдөг. Сэтгэлд хяналтгүй урсаж байдаг тэдгээр сөрөг бодлууд хүнийг стресс, гутралд оруулаад зогсохгүй бие махбодын тэнцвэрийг алдагдуулдаг гол хүчин зүйлүүд хэмээн буддизмд тодорхойлдог. Сэтгэл судлалын салбарт 2600 гаран жилийн түүхтэй буддын уламжлалт бясалгалаар хичээллэснээр хүнд амар тайван амьдралын үндэс болсон эерэг бодлыг ухамсартайгаар ялган таних ба сонгон дадуулах чадвар гүн суудаг. Энэ номноос та буддын бясалгалыг хэрхэн хийх аргачлалыг олж мэдэх ба өөрөө бие даан хийх боломжтой. Бясалгалаар анхлан суралчагчдад зориулсан гарын авлага юм. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

19,000₮
3 цаг 43 мин