Гоголь

Николай Васильевич

Тэрээр Украйны Полтав мужийн Великие Сорочинцыд 1809 оны 3 дугаар сарын 20-нд буюу шинэ тооллоор 4 дүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд 1828 онд Санкт Петербург руу нүүж, 1831 онд Александр Пушкинтай танилцсан байна. Пушкин Гоголийн авъяас билгийг үнэлэн, нөхөрлөх болсон аж. 1834-1835 онд Петербургийн их сургуульд түүх зааж байлаа. Түүний дараа Петербургт үйл явдал нь өрнөдөг "Невскийн өргөн чөлөө", "Галзуу хүний өдрийн тэмдэглэл", "Хамар" зэрэг өгүүллүүдээ бичсэн байна. Гоголь 1836 онд "Байцаагч түшмэл" зохиолоо хэвлүүлснээр ихээхэн нэрд гарсны зэрэгцээ ихээхэн шүүмжлэлд өртөх болж, Ром руу явжээ. тэрээр байцаагч түшмэл жүжгээ Пушкины тусламжтай бичиж байжээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Амьгүй албат нар

Амьгүй албат нар

2021/09/06

Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ. Орчуулсан: Я.Аюурзанаев Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2021 он.

14,900₮
16 цаг 15 мин