Цогтжаргал

Билгүүн

Чөлөөт уран бүтээлч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 3

Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 3

2023/09/28

"Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 3” буюу “Вирагийн өдрийн тэмдэглэл” Зоригт нас бараад 49 хоног нь өнгөрчээ. Пунсалмаа удаан гэгч нь бодоод охиноо аав, ээж дээрээ үлдээгээд хамтрагч ахлах дэслэгч Даваадорж руу залгав. Түүний дотор одоо бол өс хонзон болоод бүгдийг нь заавал гэсэн хатуу чанга сэтгэл зүй л байлаа. Тэр сэтгэл зүйгээ энэ хугацаанд бүрэн бэлджээ. Хотод орж ирээд хамгийн түрүүн гэртээ ирлээ. Гэр нь мэдээж нэвт салхилсан мэт хөндий хананд хуримынх нь авхуулсан зураг урдаас нь тосон инээмсэглэнэ. Пунсалмаа өөрийнхөө өрөөндөө орж бичиг баримт болоод ажилдаа явахаар хувцсаа солиод ус буцалган уугаад Зоригтын зураг руу ширтэнэ. Түүний нулимс дуусжээ. Пунсалмаагийн үсэнд хэдэн цагаан үс гялтганан харагдана. Ажил дээрээ шууд ирэн орвол үүдний жижүүр цагдаа цочин гайхах шиг харан ёслон угтана. Пунсалмаа шууд Уянгын өрөөний хаалгыг тогшив. / Богинохон боловч эл маань дахиад гэсэн хүсэл эрмэлзэл үлдээх хэдий ч төгсгөл тэхдээ эхлэл ч байж болох юм/ Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

5,500₮
43 мин
Бохир

Бохир

2025/12/18

2022 он Улаанбаатар хот дамжин өнгөрөх 0231 – р анги нүүр ам нь танигдахын аргагүй хөхөрсөн, сэжигтэн хорих ангид ирж байгаа нь энэ юм. Залуухан хүүг хүмүүс 25 хүрсэн болов уу гэмээр л харагдана. Түүнийг тэр дор нь байцаалтын өрөөнд оруулж байгаа нь хэр хүнд ялтан /сэжигтэн/ бэ? гэдгийг гэрчилнэ. Дамжинд байх сэжигтэн / ялтнууд / хоорондоо шивэр, авир хийх нь “саяхан айхтар том хэрэг гарсан гэсэн наад хүү чинь арай 16 орчим ч билүү хүн эрлэгт нь тонилгочихсон гэгдээд байгаа хүн биш байгаа даа”, “За битгий донгос, энэ жаахан хүүхэд яаж 16 хүн алах юм. Тэглээ ч 16 биш 8 хүн хороосон гэдэг биз дээ.” гэх зэргээр чимээгүйхэн халаглан ярилцана. Өнөөх шинэ ирсэн залууг байцаалтын өрөөнд оруулан суулгав... / Адал явдалт гэмт хэргийн детектив төрлийн энэхүү зохиол маань таалагдана гэдэгт итгэж байна. Нэг удаа сонсоод өнгөрөхгүй дахин нэг сонсоход тааламжтай хэвээр байх болов уу гэж бодов. Яван чангарах нь энэхүү зохиолын онцлог гэж хэлэхэд таатай байна. /

9,900₮
1 цаг 53 мин
Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 2

Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 2

2023/09/06

“Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 2” буюу “Гэмт хэрэгтний өдрийн тэмдэглэл” Уг зохиол маань Пунсалмаа мөрдөгчийг ажилдаа эргэн орсноор эхлэх бөгөөд гэмт хэрэгтний ардаас цуцашгүй тэмцэх мөрдөгч бүсгүйн зориг хатуужил үнэнч байдал, шударга зан чанар болоод цагдаагийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийг магтан дуулсан нь зохиолын өвөрмөц шийдэл байж болох юм. /Оройн 22:00 цагт Чингэлтэй дүүрэгт орших нэгэн байранд эрэгтэй хүн амиа хорлосон байдалтай олджээ гэсэн дуудлагаар Пунсалмаа, Даваа хоёр хэргийн газар очив. 35 орчим насны залуу байх ба биерхүү барилддаг уу? гэмээр бие хаатай. Энэ байр нь түрээсийн байр гэх нь сонсогдоно. Тэгэхээр толгой хоргоддог л газар нь гэсэн үг юм. Пунсалмаа дөнгөж ороод л түүнийг амиа хорлоогүй гэдэн зөн совин нь дийлж байлаа. Ийш тийш харвал байр ихэд цэвэрхэн байх агаад ширээн дээр нэг шилтэй архи талдаа орчихсон байлаа. Харин орон дээр өнөөх залуу гартаа хутга барьсан байдалтай судсаа ханан нас барсан гэсэн зураглал үлдээх гэсэн юм шиг хэвтэж байв./ Уг хэрэг өмнөх бүлэгт гарсан хэрэгтэй холбогдох болов уу? аль эсвэл үгүй болов уу? Пунсалмаа мөрдөгчийнхөө эл бүлгээр амтархан аялаарай. Талархлаа. Хүндэтгэсэн : Хард Билгүүн Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Үнэгүй
3 цаг 34 мин