Эдвин

Катмул

Бүтээлч Инк.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Бүтээлч, INC.

Бүтээлч, INC.

2020/07/21

Энэхүү ном нь бүтээлч соёл бүхий байгууллагыг бүтээхийн тулд чухам юу шаарддагийг харуулсан хамгийн сайн ном юм. Яагаад гэвэл Катмулын цэцэн ухаан, даруу зан чанар, ухамсар номын хуудас бүрд шингэснээрээ хамгийн сайныг нь гэрчилнэ. Тэрээр Пиксарын агуу сүр жавхлан нь тэдний хийдэг өчүүхэн жижиг зүйлүүдийг (ямар ч байгууллагад хэний ч хийж л байдаг дийлэнх зүйлүүд) нэгтгэхээс эхлээд компанийн бүх ажилчдыг хөдөлгөх хүч болдог кино бүтээх, түүгээрээ бие биенээрээ бахархах сэтгэл төрүүлж байдаг нэгэн том зорилгын төлөө болгодог байв. Бизнесийн акулууд Пиксарын тухай түүх ярих дуртай байдаг ч энэ удаа жинхэнэ Пиксараар амьсгалж, амьдарч түүнийг удирдаж явсан нэгнээс жинхэнэ түүхийг нь сонсох бидний ганц боломж тохиож байна. Хүн бүр л инновацийг удирдах эсвэл сонирхолтой байдаг. Тэгвэл энэ номыг заавал унших хэрэгтэй.

32,000₮
12 цаг 25 мин
Бүтээлч Инк.

Бүтээлч Инк.

2022/10/12

Бүтээлч чадвараа хэрхэн ажилдаа ашиглахыг энэ товч номоос олж мэдэж болно. Мөн дараах зүйлсийн талаар мэдэж авна: ● Хуучны хамтрагчид олон жил ханилсан эхнэр нөхөр шиг болдог.  ● Анхны сэтгэгдэл баригдмал байдаг.  ● Хийх, бүтээх хоёрын ялгаа нь тухайн мөчид чөлөөтэй сэтгэх чадварт оршдог.  ● Чанарын төлөө махран зүтгэх нь ажлын утга учрыг алдагдуулдаг.  ● Дотоод хүүхдийнхээ сониуч занг зөв ашиглах нь байнга суралцах гол түлхүүр.  ● Анимэйшн кино хийх бүтээлч үйл явцад нэмэлт тайзууд нэмэр болсон. Эд Катмулл бол “Пиксар Анимэйшн” студийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч бөгөөд “Тоглоомын түүх”, “Немогийн эрэлд” зэрэг бүтээлийн ард байсан уран бүтээлч аж. Мөн Катмулл боломжийг бий болгох зорилготой байнгын креатив ажил өрнүүлж байдаг бизнесийн өвөрмөц соёлыг бүтээжээ. “Пиксар” тус салбарт шинэ жишиг тогтоохоос гадна, “Оскар”-аас 27 шагнал хүртэж, олон тэрбум долларын ашиг орлого олсон ялгуусан амжилтад хүрэхэд гол түлхэц өгсөн санаануудаа тэр хуваалцжээ.

2,025₮