Дэмбэрэлдагва
Баяраа
Хөгжилтэй аргаар англи шинэ үгээ цээжилцгээе
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Хэл сурах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг ба тухайн хүний хичээл зүтгэл нэн түрүүнд тавигддаг. Сонсох, унших, бичих дасгал хийхээс гадна дүрэм, үгсийн сангаа нэмэх зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Тэгвэл хэл сурах энэхүү цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох үгсийн сангаа нэмэх буюу шинэ үгсийг тогтооход бидэнд бэрхшээл учирдаг. Цаасан дээр шинэ үгсийн жагсаалт бичин олон дахин давтаж цээжлэх уламжлалт арга үр дүнгүй гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Учир нь тогтоосон гэж бодсон хэдий ч шинэ үгээ хэдхэн хоногийн дараа уншиж буй бичвэрт гарч ирэхэд санахгүй, толь бичгээ дахин барьж авч байсан тохиолдол бидэнд олон бий.
Хүн аз жаргалтай байхдаа буюу инээж байхдаа сурсан зүйлээ огт мартдаггүй. Ази тивийн улс орнуудын далбааг ой тогтоолтын аргачлалыг ашиглан улсуудын нэр болон далбааг төсөөлөх хэлбэр рүү шилжүүлж үйл явдлыг хөгжилтэйгөөр харах боломжийг танд олгож байна. Түүнчлэн тухайн улсын нийслэл, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, албан ёсны хэл, мөнгөний нэгж зэрэг үндсэн мэдээллийг мэдэж авах юм. Хэрвээ та хүүхдэдээ цээжлүүлэх гэж байгаа бол үйл явдлыг дэлгэрүүлж, дүрд хувиран тайлбарлаарай. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө хамт хөгжөөнт тоглоом болгон цээжлээрэй!
Хүн аз жаргалтай байхдаа буюу инээж байхдаа сурсан зүйлээ огт мартдаггүй. Олон улс орнуудын далбааг ой тогтоолтын аргачлалыг ашиглан улсуудын нэр болон далбааг төсөөлөх хэлбэр рүү шилжүүлж үйл явдлыг хөгжилтэйгөөр харах боломжийг танд олгож байна. Түүнчлэн тухайн улсын нийслэл, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, албан ёсны хэл, мөнгөний нэгж зэрэг үндсэн мэдээллийг мэдэж авах юм. Хэрвээ та хүүхдэдээ цээжлүүлэх гэж байгаа бол үйл явдлыг дэлгэрүүлж, дүрд хувиран тайлбарлаарай. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө хамт хөгжөөнт тоглоом болгон цээжлээрэй!