Гленнон

Дойл

Гленнон Дойл нь Нью-Йорк Таймсын хамгийн шилдэг борлуулалттай номоор шалгарч, Опрагийн Номын Клубд сонгогдсон Хайрын Дайчин/Love Warrior болон Нью-Йорк Таймсын хамгийн шилдэг борлуулалттай номуудын нэгээр тодорч байсан Үргэлжлүүлээд Бай, Дайчин минь/Carry On, Warrior номуудын зохиолч юм.  Тэрээр активист, илтгэгч, сэтгэлгээний манлайлагч бөгөөд, “Together Rising/Хамтдаа Дэвжихүй” хэмээх зөвхөн эмэгтэй удирдлагууд бүхий ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, захирал билээ. Уг байгууллага нь сайн үйлсийн талаар суурь ойлголтыг шинэчилж, хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлүүдэд зориулан 25 ам.долларын хандиваар дамжуулан, нийтдээ 22 сая гаруй ам.долларыг цуглуулж чадсан байна. Гленнон нь “OWN Network”-ийн дуу хоолой, авьяас чадвараараа хүн төрөлхтний өсөлт дэвшилтэд хувь нэмэр оруулж буй ухаарч сэхээрсэн удирдагчдыг тодруулах зорилготой “SuperSoul100”-н эхний зуун хүний нэгээр шалгарчээ. Тэрээр Флоридад эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Үл номхрохуй

Үл номхрохуй

2021/08/25

Бид бусдын сэтгэлд нийцүүлж, нийгмийн хүлээлтэд тааруулж амьдрах гэж чармайхдаа өөрсдийгөө хэмлэж орхидог. Ойр тойрныхон, хайртай дотнын хүмүүсийнхээ сайн сайхны төлөө өөрийн хүслээ дарж, хүлцэнгүй номхон загнадаг. Шүүмжлүүлэхээс, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэхээс айсандаа олны аяыг дагаж, нийгмийн тулгалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч та өөрийнхөө төлөө хашаалж хорьсон тороо эвдэн гарч, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, “амин хувийн” аз жаргалаа ЭН ТЭРГҮҮНД тавих хэрэгтэй. Өөрийн жаргалыг эрэлхийлнэ гэдэг амиа бодсон хэрэг огт биш. Жаргалтай хүн л ойр тойрондоо аз жаргал түгээж чадна шүү дээ. Энэ бүхэн амаргүй, эвгүй санагдах нь мэдээж. Гэхдээ өөрийнхөө урмыг хугалах, бусдын урмыг хугалахын аль нь танд илүү хохиролтой вэ? Та бол торонд хоригдож номхорсон сургуультай адгуус биш, ан ав хийж, агаар зүсэн хурдлахаар заяагдсан сүрлэг үчимбэр юм. Өгүүлэгч: С.Цэндсүрэн

20,000₮
9 цаг 6 мин
Үл номхрохуй

Үл номхрохуй

2022/12/07

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Та энэхүү товч номыг уншсанаар айдсаа даван туулж, өөрийнхөөрөө амьдрах, дотоод мөн чанараа нээн илрүүлэхэд суралцах болно. Мөн та: • Нийгмийн хүлээлт эрчүүд, эмэгтэйчүүдийг зовлонд унагаадаг; • Бид дотоод дуу хоолойгоо үл ойшоосны улмаас өөрсдөдөө эргэлзэхэд хүрдэг; • Гацсан байдалд орох нь мөрөөдөж зүрхлэхээс ч илүү аймшигтай; • Таны “хэт мэдрэмтгий байдал” дэлхийг ч аварч мэднэ; • Та торонд орсон болжмор шиг амьдрахад хэтэрхий эрх дураараа болох зэргийг мэдэж авна. Зохиолч, нийгмийн идэвхтэн Гленнон Дойлд дутагдах зүйл үгүй мэт байв. 16 жилийн турш булими буюу хооллох дурын эмгэг болон архинд донтох эмгэгээр өвчилсний эцэст тэрээр архинаас гарч, сайн залуутай гэрлэж, гурван сайхан хүүхэдтэй болсон байлаа. Тэдний түүх аз жаргалтайгаар төгссөн байв. Эсвэл тийм биш юм болов уу? Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай тус номыг уншиж, нэгэн бүсгүйн өөрийгөө олох аялал нь түүний гэр бүлийг хэрхэн бүрмөсөн өөрчилсөн тухай олж мэдээрэй. Та ямар мэдлэгээ мартахад бэлэн байна вэ?

2,025₮