Кен
Бланшар
Ken Blanchard Companies хэмээх өөрийн зөвлөх компанийг үүсгэн байгуулагч.
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Байгууллагын сургалт хөгжил хариуцсан захирал Дэн Броквэй нэг минутын менежертэй холбогдож, өөрийн тулгарсан асуудлын талаар зөвлөлдөхийг хүснэ. Уулзалтын үер Нэг Минутын Менежер Дэн-д багийг Өндөр бүтээмжтэй баг болгон хөгжүүлэх удирдлагын арга барил, аргачлалуудтай танилцуулна. Мөн Дэн түүний багийн хурал уулзалтуудад оролцож, багийн хөгжлийн үе шат, түүнийг удирдах удирдлагын арга барилтай танилцана. Аудио бүтээлийн нийт урт: 2цаг 10минут
Удирдах ажилтан ба түүний ажилтнууд хоорондын ажлын цагийн удирдлагыг хэрхэн үр дүнтэй байлгах талаар алдарт Уиллиам Онкентэй түүний "Бичний удирдлага" онолоос сэдэвлэн хамтран бичсэн бүтээл. Уг бүтээлд ажилдаа дарагдсан завгүй удирдах ажилтны талаар өгүүлэх ба тэрээр Нэг минутын менежер найзаасаа БИЧ-нүүдээ хэрхэн үр дүнтэй удирдах аргад суралцаж буй талаар гарна. БИЧ гэдэг нь бидний ажил амьдралд өдөр тутамдаа тулгарах асуудлууд ба зөв удирдахгүй бол бусдын нуруунаас таны нуруу руу үсрэн суудаг. Түүнийг зөв удирдаж сурвал бидний ажлын дарамт, ачаалал буурч, үр дүнтэй байдал нэмэгддэг.
Зар сурталчилгааны агентлагийн менежер Стив бие даасан эхний даалгавраа сайн гүйцэтгэж чадсангүй. Үүндээ гутарсан Стив сэтгэлээр унаж, ажлаасаа гарах бодолд автжээ. Тэрээр өргөдлөө бичих газар хайн Кайлагийн кафед санаандгүй орж ирэх ба тэнд Кайлатай танилцаж хувийн манлайллын ид шидтэй танилцана.
Бизнес эрхлэгч эмэгтэй Нэг минутын менежер дээр зочлон ирэх бөгөөд өөрийн ажлаа хэрхэн үр дүнтэйгээр удирдаж, нөхцөл байдалд тулгуурласан манлайлагч болох талаар зөвлөгөө авна. Нэг минутын менежер өөрийн удирдах ажилтнуудын хамтаар бизнес эрхлэгчид удирдлагын шилдэг арга барилуудаасаа хуваалцана.