Монтессори

Мария

Италийн нэрт сурган хүмүүжүүлэгч Монтессори заах аргыг анх санаачилсан хүн. Италийн хамгийн анхны анагаах ухааны эмэгтэй доктор. Тэрээр анхны хүүхдийн Монтессори цэцэрлэгийг 1907 онд байгуулж, 3-6 насны хүүхдүүдэд өөрийн санаачилсан заах аргаар хичээл заадаг байв. Энэ нь маш их үр дүнтэй болж жирийн нэгэн айлын хүүхэд ухаантай, өөртөө итгэлтэй, гэрийн боловсролтой хүүхэд болж хүмүүжих болсон байна. Уг заах арга нь маш их үр дүнтэй болсон тул Европ даяар алдаршиж сонин, сэтгүүл дээр энэ тухай гарч мөн монтессор боловсролын тухай ном зохиол их гарах болов. Түүний энэ заах арга маш хурдтай дэлхий даяар түгж 110 гаруй оронд дэлгэрчээ. Мария Монтессорийн хүүхдийн боловсролд үзүүлсэн гавьяаг нь үнэлж Нобелийн энх тайвны шагналыг гурван удаа өгчээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Монтессорийн заах арга

Монтессорийн заах арга

2021/08/12

Мариа Монтессори гэх энэ зохиогч нь нобелийн шагнал хүртэж байжээ. Хүүхдийн хөгжлийг судалж , энэ судалгаандаа тулгуурлан өөрийн заах аргийг бие болгосон . Энэ заах арга нь уламжлалт заах аргаас ялгаатай нь хүүхдийг бие дааж хөгжихөд түлхүү анхаардаг. Хүүхэд бүр хөгжих боломжтой . Хүүхдүүдийг хөгжүүлэх өөрсдийн боломжоо олж нээхэд дөхөм болох тэр орчинг нь бүрдүүлж өгөх нь маш чухал хэмээн үздэг. Хүүхдийн хөгжилд тохирсон орчинг бүрдүүлэх Монтессори хэрэглэгдэхүүнүүдийг бие болгож өгсөн нь түүний боловсролын салбарт хийсэн том амжилтуудын нэг юм. Түүний бүтээл нь хүүхдийн хөгжлийг судалсан судалгаанд тулгуурлан боловсруулсан заах арга юм. Одоогоор дэлхийн олон улсад түүний заах аргыг судлан хэрэгжүүлж байна. Өгүүлэгч: Б.Уламбаяр Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

5,000₮
6 цаг 14 мин