Содномдаржаа

Отгонжаргал

Содномдаржаагийн Отгонжаргал \МУ-ын Гавьяат багш, түүхийн ухааны доктор, дэд профессор\ С. Отгонжаргал Орос улсад түүхч, нийгэм судлаач мэргэжил эзэмшсэн. 1995 онд “ХХ зууны Монгол дахь улс төрийн түүхэн үйл явц” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг, 1997 онд дэд профессор цол хүртсэн. Нэг сэдэвт болон хамтын бүтээл 30, эрдэм шинжилгээний болон судалгааны 70 гаруй өгүүлэл хэвлүүлсэн. МУИС-ийн зөвлөх профессор. Их Британий Кэмбрижийн Их сургуулийн урилгаар Монгол ба Зүүн Ази судлалын төвийн Англи, Америк, Данийн эрдэмтдэд ХХ зууны Монголын түүхээр, Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын төвийн урилгаар онол заах арга зүйн асуудлаар эрдэмтэн судлаачдад цуврал лекцүүд уншиж байсан. “ХХ зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуй” номыг нь Америкийн Индианагийн их сургуулийн Монгол судлалын төвийн эрдэмтэд хянан хэлэлцээд, Монгол судлалаар суралцаж буй судлаачдын заавал үзэх ном болгосон. Мөн Ерөнхийлөгчийн захирамжаар нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн багш, төгсөх ангийн оюутнууд нийт 8000 хүнд лекц уншиж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хийгдсэн МҮОНРТ-ын “ХХ зууны Монгол” баримтад уран сайхны 50 ангит кинонд ерөнхий зөвлөх, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “ХХ зууны Монгол” цуврал нэвтрүүлгийн 11 цувралд ерөнхий зөвлөх, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан “Гол болгон мөрөнд цутгадаг” түүхэн баримтад кинонд зөвлөхөөр ажилласан. Английн “Sky TV”-гээс бэлтгэж “History” сувгаар цацсан “Чингис хааны байлдан дагуулал” 4 цуврал баримтат кинонд зөвлөхөөр ажилласан. МҮОНРТ-ын MNB World- шинэ сувгийн түүхийн контентын зөвлөхөөр ажиллаж 15 түүхэн цуврал нэвтрүүлэг хийсэн. Өнөөг хүртэл цацагдсаар байна. Тэрээр “1911, 1921, 1990 оны хувьсгалуудын залгамж холбооны асуудал” сэдвээр судалгааны ажлаа үргэлжлүүлж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Монголын Нууц Товчоог шинээр эргэн харахуй Лекц 1-2

Монголын Нууц Товчоог шинээр эргэн харахуй Лекц 1-2

2021/08/19

Монголын Нууц Товчоог шинээр эргэн харахуй. \Цуврал лекц\ Лекц 1. МНТ: Таван сумны учир буюу Чингис хааны угсаа гарвал Лекц 2. МНТ: Аргыг аргадах Билгийн ухаан буюу Чингисийн Бөртэ Монголын Нууц товчоог марксист онолоор тайлбарласан олон арван бүтээл гарсан бол Иргэншлийн онол буюу Хүн Төвтэй онолоор тайлбарласан нь ховор. Тэр дундаа түүхт хүмүүсийн дотоод ахуй руу өнгийсөн нь цөөн билээ. Энэхүү цуврал лекц маань судлаад баршгүй далай,тайлж дуусашгүй энэхүү ертөнцийн зах зухыг нь хөндөх нэгэн оролдлого гэж ойлгож болно. Библийг шүтэгчид Библээ дээдэлсэн шиг дээдэлсээр ирснийг бид мэднэ. Тэгвэл бид Нууц Товчоогоо ойлгосон шиг ойлгож Библээс ч илүү дээдэлж яагаад болохгүй гэж. Эрхэм сонсогч Та Чингис хааныхаа гарал угсаа, Чингисийн Бөртэгийн талаар, Чингис хааны эмэгтэй хүнийг болон нөхдийг үзэх үзэл, Түүний шашин болон төрийг үзэх үзлийг хөндсөн энэ цуврал лекцүүдийг сонссоноор Монголын нууц товчоогоо уншиж ойлгоход хялбар болохын дээр түүхт хүмүүсийн талаар таны ойлголт ялимгүй ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. Илтгэгч: С.Отгонжаргал Найруулагч: Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

8,690₮
1 цаг 1 мин
Монголын Нууц Товчоог шинээр эргэн харахуй Лекц 3

Монголын Нууц Товчоог шинээр эргэн харахуй Лекц 3

2022/11/23

Монголын Нууц Товчоог шинээр эргэн харахуй. \Лекц - 3\ Монголын Нууц товчоог марксист онолоор тайлбарласан олон арван бүтээл гарсан бол Иргэншлийн онол буюу Хүн Төвтэй онолоор тайлбарласан нь ховор. Тэр дундаа түүхт хүмүүсийн дотоод ахуй руу өнгийсөн нь цөөн билээ. Энэхүү цуврал лекц маань судлаад баршгүй далай, тайлж дуусашгүй энэхүү ертөнцийн зах зухыг нь хөндөх нэгэн оролдлого гэж ойлгож болно. Библийг шүтэгчид Библээ дээдэлсэн шиг дээдэлсээр ирснийг бид мэднэ. Тэгвэл бид Нууц Товчоогоо ойлгосон шиг ойлгож Библээс ч илүү дээдэлж яагаад болохгүй гэж. Эрхэм сонсогч Та Чингис хааныхаа гарал угсаа, Чингисийн Бөртэгийн талаар, Чингис хааны эмэгтэй хүнийг болон нөхдийг үзэх үзэл, Түүний шашин болон төрийг үзэх үзлийг хөндсөн энэ цуврал лекцүүдийг сонссоноор Монголын нууц товчоогоо уншиж ойлгоход хялбар болохын дээр түүхт хүмүүсийн талаар таны ойлголт ялимгүй ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. Илтгэгч: С.Отгонжаргал Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

5,500₮
37 мин