Баатар

Дэлгэрцэцэг

Сэтгүүлч Баатарын Дэлгэрцэцэг Улаанбаатар хотод төрсөн. 2004 онд нийслэлийн 57-р дунд сургууль 2008 онд “Радио, телевизийн дээд сургууль”- ийг жүжигчин, хөтлөгч мэргэжлээр төгссөн 2016 “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургууль” - Сэтгүүл зүйн ухааны магистр 2009- 2020 онд Бест Фм 98,5 радиогийн сэтгүүлч, редактор 2015 оноос Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөл ТББ гүйцэтгэх захирал 2020 Эм Эн Си Ди Энтертайнментийн захиралаар ажиллаж байгаа 2017 онд “247 хайрын шүлэг” шүлгийн түүвэр 2019 онд “Үүлсийн дундах оргил” Дурсамж ном 2020 онд “Нисдэг цэцэг” өгүүллэг туужийн түүвэр Тус тус хэвлүүлсэн. “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл”- ийн гишүүн “Ган үзэгтэн” “Монголын Зохиолчидын Эвлэл”- ийн гишүүн

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Удвал

Удвал

2021/04/28

...Шинэ мянганы эхэн үед амьдарч байгаа хорьхон настай гурван найз бүсгүй Удвал, Сарнай, Цагаан-Уулын харгис нийгэмд биендээ өмөг түшиг болох гэсэн нөхөрлөл, барьцгүй амьдралд живэхгүйн тулд зомголоос ч атугаа зуурсан турьхан гарууд, хүмүүний үнэт чанараа гээхгүйн төлөөх гэх шивнээ ярианууд, тэдний халуунаараа нулимсыг уншигч эргэцүүлэн дүгнэх учиртай. Хөдөө сумаас дөнгөж оюутан болоод ирсэн Удвалд эр хүний дүүрэн, дүрэлзсэн хайраа өгсөн ч өнөө цагийн хавтгайрсан зовлон, айл гэрийн гал голомтыг сүйрүүлж буй хорт хавдраар эхийгээ алдахгүйн тулд компанийн эзэн эмэгтэйнхээ зугаа тачаалын барьцаагаар хайртай бүсгүйгээ орхиж буй “Буянжаргалууд” өнөөдөр олон болсон. Мөн аймаг сумынхан, хөдөөгийнхний айлссан халуун харилцаан дээр л дэнжигнэж байгаа Монгол үндэстний дээд үнэт зүйлс буюу зовж зүдэрсэн хэнийг ч өргөж босгодог уужим тэнүүн, өрөвч нинжин, амь халуун сэтгэлийг олон дүрүүдээр тод гаргаж, туужийн уншигч нарт “Ээ ашгүй, туслах хүн гараад ирлээ” гэж дуу алдуулам бичжээ. Сум орноосоо гавьтай хол яваагүй Удвалын ижий Сүрэн, арван жилийн ангийн охин Наранцэцэг, мөн Удвалд хар багаасаа дурлаж, хайртай бүсгүй нь хотоос жирэмсэн ирсэн ч хөөгдөн туугдан усыг нь зөөж, түлшийг нь ойртуулж, хань бараа болсоор байгаа Болд, оюутан ахуйн нэг тасгийн найз Уянга гээд олон дүрүүдээс жинхэнэ монгол сайхан хүмүүсийн үнэр ханхална. Мэдээж туужийн гол дүр Удвал ар араасаа ирсэн зовлонгийн өмнө сөхрөх үү, түүнд амь шигээ хайртай байсан ч баян бүсгүйг аргагүйн эрхээр дагасан Буянжаргал эргэж ирсэн үү, Удвалын амин найзууд Сарнай, Цагаан-Уул ямар замаар цааш явах бол гээд үйл явдлууд шохоорхол төрүүлж байгааг та өөрөө олж уншаарай.

11,000₮
4 цаг 14 мин
Сүүжин ээмэг

Сүүжин ээмэг

2022/10/27

Үнэхээр сонирхолтой сүлжсэн, гайхалтай бүтээл. Аргагүй л эмэгтэй хүний ур ухаанаас буусан, цомхон хөөрхөн тууж байлаа. "Алиа Сэндэр" бүжгэн жүжгийн гол дүр болох хөөрхөн Сэндэрт хайртай залуу нь тоглолтын өмнө нэгэн сүүжин ээмэг зүүж өгсөн нь энэ зохиолын зангилаа болжээ. Гол зангилаагаа дагуулан мэтгэж, орчин үеийн нэгэн бүсгүйн дүрийн урлан шагласан байна. Түүнээ "Сэндэр охин" хэмээх түүхэн дууны домогтой эвтэйхэн сүлжсэн нь ч уншууртай, сонирхолтой болгосон байна. Юу уншсанаа тогтоон бодвол Монголын уран зохиолд нэг гэгээхэн тунгалаг горхи мяралзан орж ирсэн мэт сэтгэгдэв. Тэр горхи таны сэтгэл дундуур цэлсхийн урсаад өнгөрөхдөө сэтгэлд чинь сүүжин ээмгээ зүүгээд өнгөрөх биз ээ. Оюун ухаанд чинь энэ бүтээл хэзээ ч мартагдахааргүй хадагдан үлдэнэ гэдгийг анх уншсан хүний хувьд ам бардам хэлж чадах байна. Үнэхээр сонирхолтой сүлжсэн учир нэг л барьж авбал тавьж чадахгүй дуусгах нэг л тийм сонирхолтой шинжтэй ажээ.

12,000₮
2 цаг 26 мин