Ширнэн

Буянжаргал

Тоглоомын дүрэм номын зохиолч Буука овогт Ширнэнгийн Буянжаргал нь 1983 оны 9 дүгээр сарын 7-нд Увс аймгийн Улаангом сумын Найрамдалын хороонд төрж өссѳн. • Бүрэн дунд боловсрол, Увс аймгийн 1-р 10-н жилийн сургууль • Бакалавр, ШУТИС- Комьпютер, техник менежментийн сургууль • Дипломын дээд, Японы үндэсний технологийн харьяа Сасэбо Коосэн-технологийн коллеж • Бакалавр, Магистрын зэргээр Чиба их сургууль, Иллинойгийн их сургуулиудыг суралцаж төгссөн. Мэдээллийн систем, механик-электроникс /Мехатроникс/, автомат удирдлагын системийн дизайны чиглэлээр мэргэшсэн. Японы Инсайт компани /Insite company/-д гадаад худалдааны туслах менежер, Юу-Эс-Пи Лаборатори компани /USP-Laboratory/-д судлаач, зохион бүтээх инженер, ТОШИБА Корпораци /Toshiba Corp./-д зохион бүтээх инженерээр тус тус ажиллаж байсан. Японы коосэн загварын технологийн коллежийг Монгол улсад нэвтрүүлэх төслийг санаачлагчдын нэг, Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн санаачлагч, анхны захирал. Одоогоор Япон улсын Юу-Эс-Пи Лаборатори компани /USP-Laboratorу/-ийн гадаадыг хариуцсан директор, Монгол дахь салбар болох Юу-Эс-Пи Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Номын зохиолч Ш.Буянжаргал нь энгийн ардын хүүгээс дэлхийн том гүрэн, технологийн хөгжлөөр тэргүүлэгч улсуудын их сургуулиудад амжилттай суралцан түүгээр ч барахгүй тус улсын томоохон компаниудад ажиллаж, мөн Монголдоо Японы Коосэн загварын технологийн коллежийг санаачлан захирлаар ажилласан туршлагатай. Эдгээр хугацаандаа олж авсан өөрийн туршлага, ухаарал, өөрийн арга барилаа бусадтай хуваалцаж, хувь хүний хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорилгоорэнэхүү номоо бичсэн бөгөөд уншигч эрхэм та бүхэнд системтэй, ойлгомжтой хүргэхийг зорилоо.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Тоглоомын дүрэм

Тоглоомын дүрэм

2021/04/21

Амьдрал хэмээх тоглоомын дүрэм нь тэрхүү тоглоомд саад бэрхшээл, аз, амжилт гээд бүх зүйл тохиолдоход тэдгээрийг хэрхэн хүлээн авч цаашдын замаа үргэлжлүүлэх, эцсийн дүндээ зөв шийдвэр, арга барил, зөв мэдрэмжийн ачаар хожилд хүрэх буюу гадаад, дотоод өөрийгөө хүлээн зөвшөөрч, сэтгэл хангалуун амьдрах билээ. Тоглоомын дүрмийг мэдэж авснаар хэрхэн саад бэрхшээл тохиолдсон ч гүн хавцал руу эргэлтгүйгээр унахгүй байх, унахаас сэргийлэх, унасан ч хэрхэн буцаж хүчтэйгээр босож ирэх, мөн амжилт гаргасан ч хэт өндөрт хөөрч, тэртээ тэнгэрээс бууж ирж чадахгүй болтлоо хөндийрөхөөс сэргийлэх, аз, амжилтыг зохистойгоор хүлээн авч мэдрэх ур чадвар, арга зам, сонголт, мэдлэг мэдрэмжийг өөртөө олж авахад танд туслах болно. Түүнчлэн маш энгийн, бүх хүний мэддэг мэт боловч ойлгох ёстой ухаарал, чухал шийдвэр гаргахад тус болдог чадваруудыг танд өгөх болно. Энгийн бүхэн агууд байдагчлан таны олж авсан маш энгийн дадал зуршил, чадвар, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр нь харьж няцашгүй эрч хүч, ирээдүйтэй нүүр тулах зориг, өндөр бүтээмж бүхий ямар ч асуудалд бэлтгэгдсэн, амжилттай нэгэн болоход тань нөлөөлдөг. Таны амьдралын дүрмийг өөр хэн ч биш та өөрөө зохиох тул энэхүү номоос цор ганц, зөвхөн өөрийн амьдралын дүрмээ зохиох санаа сэжүүр, мэдлэг ухаарлыг олж авч өөрийн амьдралаа илүү амттай, сонирхолтой болгоход багахан ч гэсэн хувь нэмэр оруулаасай гэж хүссэн билээ. Амьдрал хэмээх тоглоомд өөрийн дүрмээ тогтоон жолоогоо гартаа авч, дахин давтагдашгүй цор ганц өөрийн түүхээ бахархалтайгаар бүтээн амьдрахыг уншигч эрхэм та бүхэнд хүсье.

10,560₮