Шоовой

Шажинбат

Говь-Алтай аймгийн Тамч сум /одоогийн Тонхил сум/-ын Хагнуур гэдэг газар төржээ. Бага дунд сургууль дүүргээд, УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсчээ. Сургуулиа төгсөөд Монголын радио телевизид редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, ХЗЭ-хорооны нэгдүгээр орлогч дарга, Монгол телевизийн орлогч дарга зэрэг ажлыг тасралтгүй 28 жил хийжээ. Мөн Монгол улсаас ЗСБНХУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн даргаар 1972-1976 онуудад ажиллаж байв. Зохиолч Ш.Шажинбат нь “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан” дуурь зэрэг 20 гаруй жүжиг, дуурь, “Элс цас”, “Хөх сувд” тэргүүтэй 20 гаруй роман, тууж, өгүүллэгийн ном, “Цэргийн бодол”, “Цэнгэлтэй үдэш” зэрэг нийтийн дуу, романсуудын 100 гаруй шүлгийг бичиж, олон түмэнд хүргэсэн байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Элс цас /тэргүүн  дэвтэр/

Элс цас /тэргүүн дэвтэр/

2021/04/17

Тэргүүн дэвтэр “ЭЛС ЦАС” роман нь монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн түүхт үйл явдал болох “Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхэнд алдаршсан баримтаас сэдэвлэн бичсэн 2 дэвтэр зохиол юм. Энэхүү зохиолын гол баатрууд болох Есөнтөмөр, Арсай, Ханхай, Ё зун жи нарын дүрээр Монгол- манж хятадын эсрэг тэсрэг эвлэршгүй тэмцлийг гарган харуулсан зохиол юм. Энэ зохиол 1,2 дугаар дэвтэртэй бөгөөд тэргүүн дэд дэвтэрт нь монголчууд эрх чөлөөнийхөө төлөө харийн дарангуйлагчдын эсрэг хийсэн олон жилийн тэмцлийн үр дүнд манжийн дарлалаас эх орноо аварч, хамгийн сүүлчийн амбанг Ховд хотоос хөөж, монгол эх орноо чөлөөлж байгаагаар төгссөн бол, хоёрдугаар дэвтэр нь монголын ард түмэн ардын хувьсгалаар эрх чөлөө тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дүрслэн харуулсан зохиол юм. Зохиолын гол баатрууд болон үйл явдал нь монголын ард түмэнд болж байсан дахин давтагдашгүй үйл явдлуудыг уншигчдад ойлгогдохоор уран дүрслэлтэй, амьд шинж чанартай гаргаж чадсан учраас уншигч олны зүрх сэтгэлд шингэж, зохиолыг олны танил, хайртай зохиол болгосон юм. “ЭЛС ЦАС” роман бол монголын ард түмний амьдралын түүхэн цаг үе хүн зоны эх оронч ариун сэтгэлийн гэгээн нээлт болсон бөгөөд тэр чанараараа монголын утга зохиолд өөрийн гэсэн орон зайг эзэлж чадсан юм. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

26,000₮
13 цаг 7 мин
Элс цас /дэд дэвтэр/

Элс цас /дэд дэвтэр/

2021/07/08

Дэд дэвтэр “ЭЛС ЦАС” роман нь монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн түүхт үйл явдал болох “Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхэнд алдаршсан баримтаас сэдэвлэн бичсэн 2 дэвтэр зохиол юм. Энэхүү зохиолын гол баатрууд болох Есөнтөмөр, Арсай, Ханхай, Ё зун жи нарын дүрээр Монгол- манж хятадын эсрэг тэсрэг эвлэршгүй тэмцлийг гарган харуулсан зохиол юм. Энэ зохиол 1,2 дугаар дэвтэртэй бөгөөд тэргүүн дэд дэвтэрт нь монголчууд эрх чөлөөнийхөө төлөө харийн дарангуйлагчдын эсрэг хийсэн олон жилийн тэмцлийн үр дүнд манжийн дарлалаас эх орноо аварч, хамгийн сүүлчийн амбанг Ховд хотоос хөөж, монгол эх орноо чөлөөлж байгаагаар төгссөн бол, хоёрдугаар дэвтэр нь монголын ард түмэн ардын хувьсгалаар эрх чөлөө тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дүрслэн харуулсан зохиол юм. Зохиолын гол баатрууд болон үйл явдал нь монголын ард түмэнд болж байсан дахин давтагдашгүй үйл явдлуудыг уншигчдад ойлгогдохоор уран дүрслэлтэй, амьд шинж чанартай гаргаж чадсан учраас уншигч олны зүрх сэтгэлд шингэж, зохиолчийн олны танил, хайртай зохиолч болгосон юм. Уг романы бас нэг онцлог нь зарим нэг романуудын адил нуршиж үргэлжлүүлэхэд бус товч, тодорхой, үйл явдлуудын хэлхээсийг зөв оновчтой хийж чадсан тул хүмүүсийн унших, ойлгох, дүрслэн бодоход нэн ач холбогдолтой болсон байна. Мөн зохиолын бас нэг онцлог нь баатруудын дүрүүд тун тодорхой, хүний сэтгэл зүрхэнд амьдрахаар дүрслэгдсэн тул Арсай, Есөнтөмөр, Цээмаа, Эрболд, Ханхай, Хандармаа зэрэг олон дүрүүд нь хүмүүсийн сэтгэлд эгнэгт оршсон бөгөөд үүний нэг баримт нь хүмүүс үр хүүхэддээ энэ зохиолын баатруудын нэрээр нэр өгсөн явдал олон байгаа нь анхаарваас зохих зүйлийн нэг мөн юм. Энэ зохиолыг зарим нэг атгаг уран бүтээлчид, харалган шүүмжлэгчид атаархан дайралт хийж байсан удаа бий боловч “ ЭЛС ЦАС” роман нь энэ сорилтуудыг амжилттай даван туулж одоо ч гэсэн уншигчдын дуртай, хайртай ном хэвээрээ байна. “ЭЛС ЦАС” роман бол монголын ард түмний амьдралын түүхэн цаг үе хүн зоны эх оронч ариун сэтгэлийн гэгээн нээлт болсон бөгөөд тэр чанараараа монголын утга зохиолд өөрийн гэсэн орон зайг эзэлж чадсан юм. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

26,000₮
14 цаг 6 мин