Сэнгэ

Эрдэнэ

Сэнгийн Эрдэнэ нь хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэлзүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм. Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ. 1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-79 онд МЗЭ-ийн төв хэвлэл Цог сэтгүүл, Утга зохиол, урлаг сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер. Орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг, уран нийтлэлч. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ. С.Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хар хун шувуу

Хар хун шувуу

2026/02/10

“Хар хун шувуу” бол Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Сэнгийн Эрдэнийн амьдрал, уран бүтээлийн замнал, түүний дотоод ертөнцийн тусгал болсон намтар бүтээл юм. Энэ номд түүний бүтээл туурвих орчны бодит дүр зураг, цаг үеийн нийгмийн уур амьсгал, хэлмэгдүүлэлт, уран бүтээлч хүний дотоод зөрчил, хувь хүний үнэ цэн, ганцаардал, тэсвэр тэвчээрийн тухай гүн гүнзгий өгүүлнэ. “Хар хун шувуу” нь зөвхөн нэг зохиолчийн намтар төдийгүй, монголын уран зохиолын нэгэн үеийн сэтгэлгээ, үнэт зүйлийн тусгал болж чадсан бүтээл юм. Уран зохиолд дурлагчид, судлаачид төдийгүй амьдралын утга учир, хүн байхын үнэ цэнийг эргэцүүлэн уншихыг хүссэн уншигч, сонсогч бүрд зориулагдсан ном билээ. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

18,000₮
4 цаг 11 мин
Хулан бид хоёр

Хулан бид хоёр

2021/04/05

Арван долоон нас ч дээ. Хөөрхий зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долоодугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Тэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хүлэг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж, идээшлүүлэх, өглөө үүрээр чилээг нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ... Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

20,000₮
4 цаг 4 мин
Амьдралын тойрог

Амьдралын тойрог

2021/03/29

Мянга есөн зуун гучин зургаан оны улаан хулгана жилийн цагаан сар гарлаа. Өнгөрсөн хөхөгчин гахай жилийн өвөл Онон хавийн нутагт их цас унаж зудалсан тул Дондовынхоны хэдэн айл Галтхан уулын ойн цоорхойд хаваржиж байв. Тэд өвлийн адаг сарын дундуур өвөлжөөнийхөө өвс бордоог бараад, зудад туранхийлж үхсэн малаасаа үлдсэн хэдэн ергөдгүүдээ туухыг нь тууж, ачихыг нь ачиж энд ирээд гэртэй нь гэрээ барьж, гэргүй нь шургааг мод, эсгий навтсаар оромж барьж төвхнөжээ. Ус ургамал тэгш, дагшин орон гэмээр энэ сайхан хангайд арван хэдэн жилийн өмнө нүүн ирж идээшсэн эдгээр айлууд нэг удаа зуд гачаал үзэлгүй, адуу, малаа үржүүлэн, мөнхийн өн өлзийг олсон мэт байтал энэ гахай жилийн гайтай зудад өртөв. Гэвч тэгтлээ их ажирсангүй. Дайн болбол улс дээр, зуд болбол олон дээр гэдэг. Өчнөөн жил өсгөж үржүүлсэн малаа зудад алдана гэдэг хар буум боловч байгалийн гай гамшгийг урьдаас тааж, захирч болдоггүй хойно. Тэгээд ч жаргал зовлон ээлжилдэг жамтай хорвоо дээр төрөгсөд өнөө ядаж сүйрч байвч дараа нь өөдлөн сэхдэг билээ...

18,000₮
Миний эх орон - Миний тоонот

Миний эх орон - Миний тоонот

2021/03/30

Хэдэн жилийн өмнө намар цаг Алтайд явахдаа Ховд голын Баян нуурын тавилан дээр түр саатаж билээ. Ховд голын ус хүүхдийн сэтгэл шиг тунгалагхан мэлмэрээд, намрын алтан улиас ганц хоёр навчаа харуусах мэт уснаа орхин, аян замд баахан алжаасан бид дуу шуу цөөнтэй бодол болон Алтайгаа халиаж суусан сан. Тэртээ умард тэнгэрийн мандалд Хархираа Түргэний бадамласан цагаан оргилууд бага насны гэгээн зөгнөлд ургадаг асан үлгэрийн орныг санагдуулан, өмнөхөн талд Цамбагарав гэж бардам нэртэй их уул цаст оргилынхоо сэрүүн цагаан салхийг бидний зүг илгээн байлаа. “Чи бас азтай хүн шүү!” гэж ямар нэгэн далдын юм чихнээ шивнэхүйд “Би бас азтай хүн шүү” гэж дотроо давтан хэлж билээ. Тэгтэл “Энэ сайхан эх орон чинь хаанаас эхэлсэн билээ?” гэж өөрөөсөө асуун Онон голын хойд бие Галт хан гэдэг хадат хөх уулын өвөрт, орхигдсон өвөлжөөний арын дэнжид байдаг тоонотоо харах шиг болсон. Эхээс төрөхдөө хүйсийг минь булж дарсан тоонот хэмээх тэр нэг элгэн хүрэн чулуу юутай бүлээхэн санагддаг билээ. Тоонот гэрээ барих хүн төрлөө гэж тоонот гэсэн тохмын чинээхэн газраас эх орон минь эхэлсэн гэлтэй. Тэндээс амьдралын минь өлзийт зам эхэлж би эх орноо таньсан...

15,290₮