Мөнхнасан

Дэлгэржав

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал номын зохиогч. МУИС-ийн боловсрол сэтгэл судлалын тэнхмийн профессор. Боловсрол, сэтгэл судлалын шинжлэх ухааны 30 гаруй ном, 40 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Ерөнхий сэтгэл, судлал, Боловсрол судлалын ном зүй, Боловсрол судлалын нэр томъёоны толь гэх мэт.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Нийгмийн сэтгэл судлал

Нийгмийн сэтгэл судлал

2020/07/21

Эрхэм уншигч Та энэхүү номноос нийгмийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл, хувь нэмэр оруулсан эрдэмтэд, нийгмийн сэтгэл судлалд нөлөөлсөн сэтгэл судлалын зарим онол үзэл баримтлал. Нийгмийн сэтгэл судлалын судалгааны арга зүй бүлэгт нийгмийн үзэгдэл үйл явцыг судлахад сэтгэл судлалын аргыг хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй багтаасан. Нийгэм, бүлэг, бие хүний тухай ухагдахуун. Их болон бага бүлгийн ялгаа онцлог, төрлүүд. Олон түмний бөөгнөрөл буюу үймж сандарсан олны сэтгэл зүйн онцлог. Бага бүлгийн хөгжил, гишүүдийн байр суурь, бага бүлэгт явагдах сэтгэл зүйн онцлог, бүлгийн доторх гишүүдийн харилцаа хандлага, бүлгийн дарамт болон даган зохицол, бие хүн нийгэмших үйл явц, нийгмийн тогтсон хандлага болон нийгэм сэтгэл зүйн үзэгдлийн талаар унших боломжтой. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг олон нийтийн санаа бодол, цуурхал, бие хүний сэдэл хэрэгцээ, үнэт зүйлийн баримжааны талаар уншина. Нийгмийн бүлэг хамт олон доторх гишүүдийн харилцаа хандлага, түүнд нөлөөлөх сэтгэл зүйн үзэгдлүүдийн талаар энэхүү номонд багтаасан. Мөн нийгмийн сэтгэл судлалын хүрээнд үүсч салбарласан улс төрийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, шашины сэтгэл судлал, угсаатны сэтгэл судлал, байгууллага удирдлагын сэтгэл судлалын талаар анхан шатны мэдээлэл авна.

12,100₮
Хайр дурлалын сэтгэл зүй

Хайр дурлалын сэтгэл зүй

2020/07/21

Үе үеийн хүмүүсийн мэдэрч, догдолж, баярлаж, гуньж, үзэн ядаж, энэрч нигүүлсэж ирсэн энэхүү хайр дурлалын мэдрэмж нь хүний сэтгэл зүйн ямар утсыг хөндөж, ямар нөлөө үзүүлдэг талаар бичсэн бүтээл харьцангуй цөөн байдаг. Иймээс бид өсвөр залуу үеийнхэн, оюутан залуучууд, сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхогчид, эрхэм уншигчид Та бүхэндээ энэхүү хайр дурлалын сэтгэл зүйн талаарх бүтээлээ өргөн барьж байна. Хайр дурлал хэмээх энэхүү эерэг сэтгэлийн хөдөлгөөн нь хүнд итгэл үнэмшил, баяр баясгалан, аз жаргал, эрч хүчийг өгч, хүнийг сэдэлжүүлж, сэргээж идэвхжүүлж өгдөг онцгой хүч болдог. Таалагдал, дотносол, сэтгэл татагдал зэрэг харилцааны нарийн мэдрэмжүүдийг бий болгохын зэрэгцээ хүнийг сайн сайхан, уян зөөлөн, өгөөмөр болгох зэргээр зан төлөвийн өөрчлөлтийг бий болгодог. Мөн эсрэгээр үзэн ядах, хардах, өөртөө итгэлгүй болох, сандрах, айх түгших зэрэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг ч араасаа дагуулдаг. Ийм хүчтэй сэтгэлийн хөдөлгөөний онцлогийг сэтгэл судлалын шинжлэх ухааны талаас уншиж, өөрийн хайр дурлалын харилцаандаа ашиглах, энэ талын мэдлэг, туршлага хуримтлуулахад нэмэр болно. Хайр дурлал гэж юу вэ, Хайр дурлалын төрөл, Хайр дурлалын талаарх онолууд, Хайр дурлалд нас, хүйс, Хайр дурлалын хэл ба дохио зангаа, Хайр дурлал ба гэрлэлтийн хэмээх бүлгүүдтэй.

11,550₮
Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудал. Судалгааны тойм

Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудал. Судалгааны тойм

2020/09/10

Багшийн хөгжлийн чухал асуудлын нэг нь багш мэргэжлийн мэдлэгээ гүнзгийрүүлэн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, мэргэжлийн түвшингээ ахиулах зэргээр өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа юм. Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг судлан, багш хөгжих боломжийг янз бүрийн сургалтын байгууллагын түвшинд эрэлхийлж байгаагаар энэхүү бүтээл онцлогтой. Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо үүсэн бүрэлдсэн онцлогийг тодруулах, Багшийг хөгжүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх бодлого, эрх зүйн нөхцлийг судлах, Багш судлалын асуудлыг нарийвчлан судлах, Багшийг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх асуудлын судлагдсан байдлыг тоймлон үзэх, Гадаадын зарим орнуудад багш хөгжил, багшийн мэргэжил дээшлүүлэх асуудлыг хэрхэн судалж буй сайн туршлагыг судлах, Техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх, хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, нөхцөл боломжийг судлах зорилгын хүрээнд хийсэн нэг сэдэвт судалгааны бүтээлийг Та бүхэндээ өргөн барьж байна.

16,500₮
Шар айраг

Шар айраг

2020/07/21

Шар айрагны үүсэл, савалгаа, үйлдвэрлэл, чанар, төрөл, хэм, хөөс, амт, үнэр зэргийг багтаасан шар айрагны үйлдвэрлэл, агууламж, төрлийн тухай нэгдүгээр бүлэгтэй. Шар айраг нь хүнсний хэрэглээ болдог төдийгүй зөв хэрэглээ нь олон төрлийг өвчнийг анагаах увидастай эм юм. Тухайлбал, хоолой өвдөх, бэлгийн сулрал, цестит, толгой өвдөх мигрень, нойргүйдэл, элгийг эмчилнэ, ханиад, томуу, бронхит, тулай, шархирах өвчнийг анагаана. Чулуужилтыг зогсооно, хөхүүл эхэд сүү оруулна, хордлого тайлна, цайрын дутагдлыг нөхнө. Нойр булчирхай, цусны даралтыг бууруулна, хавдрын эрсдэлийг бууруулна. Хоол боловсруулалтыг сайжруулна. Мөн хөгшрөлтийг удаашруулж, бие организмаас холестринийг бууруулах үр нөлөөтэй. Шар айраг гоо сайханд: арьсыг сэргээнэ, хөхийг чангаруулна. Маск тавих, турах зорилгоор шар айргийг хэрэглэх боломжтой талаар энэхүү номоос уншаарай. Уг номонд шар айрагны дэлхий дахинд хэрхэн хэрэглэж байгааг 14 орноор төлөөлүүлэн бичсэн. Мөн төрөл бүрийн хоолны жор технологид шар айргийг хэрэглэдэг болохыг багтаасан бөгөөд эзэгтэй Та энэ номоос 80 гаруй хоолны жорыг харж, шар айраг орсон хоолыг хийх боломжтой. Уншигч Та шар айргийг тойрсон элдэв сониноос мөн хуваалцаарай. - Шар айргийг зөв уух дүрэм. - Шар айрагны гайхамшигт нууцаас. - Секс чадварт нөлөөлөх тусгай жор. - Шар айраг уухад анхаарах зүйлс. - Шар айргийг хэрхэн хэрэглэх вэ.

11,000₮
Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны өгүүллийн эмхэтгэл -1. Багш, суралцагч.

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны өгүүллийн эмхэтгэл -1. Багш, суралцагч.

2020/07/21

Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрдэмтэн судлаачдын багш бэлтгэх тогтолцоо, багшийн хөгжил, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа, багш боловсролын асуудал болон багш суралцагчийн харилцаа, багшийн ёс суртахуун, багшийн имиж, багшийн ур чадварын тадаарх эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг багтаасан. Мөн бага ангийн сурагчдын онцлог, монгол хүүхдийн хөгжлийн судалгаа, дунд ангийн болон ахлах ангийн сурагчид, оюутны сэтгэл зүйн онцлогийн талаар болон суралцагчдын ой тогтоолт, гоо сайхны сэтгэл хөдлөл, танин мэдэх үйл ажиллагаа болон суралцах идэвхийн талаар судалгаа шинжилгээний өгүүллийг багтаасан болно. Мөн хүүхдийн авъяас чадвар, ажигч чанар, бие даан суралцах чадвар, суралцагчдын хувийн онцлог, суралцагчдын мэдлэгийг үнэлж дүгнэх талаар судалгааны өгүүллүүд багтсан.

24,200₮
Сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа

Сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа

2020/07/21

Уг судалгааны ажлын хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол улсын их сургуулиудад сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахад баримталж буй бодлогын баримт бичиг болох тогтоол, шийдвэр, тушаал, мөн хөтөлбөрийн үзэл баримтлал, хөтөлбөрийн зорилго, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, сургуулийн болон мэргэжлийн тэнхимийн эрх, үүрэг, үйл ажиллагааг харьцуулах, улмаар дэлхий нийтийн өнөөгийн хандлагатай хэрхэн уялдаж буй байдлыг тодорхойлохыг оролдсон болно. Ингэж гэмээнэ ямар үзэл баримтлалд тулгуурлан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж буйг тодорхой ул суурьтай судлах, харьцуулах боломжтой болно. Энэхүү харьцуулан судалж буй хоёр хөтөлбөрийн давуу ба сул тал, ижил болон ялгаатай тал, мөн онцлог шинжийг нь илрүүлэх, хөтөлбөрт тодорхойлсон суралцахуйн үр дүнг хэрхэн хэрэгжүүлж буйг суралцагчийн эзэмшсэн чадварын түвшинг тэдний бүтээлд хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагааг судалгааны явцад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Хөтөлбөр нь тухайн нийгэм дэх өөрчлөлтүүдийн тусгал болж байдаг тул түүний үүрэг, зориулалт ч өргөн хүрээг хамарч өөрчлөгдөж байдаг. Ялангуяа зөв хөтөлбөр тохирох орчинд хэрэгжүүлэх нь тухайн нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой байдаг. Дэлхийн хөгжлийн түүхэнд боловсролын салбарт сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ирсэн практик туршлага арвин бөгөөд түүний олон талт цогц чанарыг судалж ирсэн туршлага нэлээдгүй байна. Хөтөлбөрийн талаар хийсэн судалгаануудад нэн түрүүнд тавигдсан асуудал бол хөтөлбөр гэж чухам юу вэ? гэдэг асуудал бөгөөд олон судлаачид хөтөлбөрийг тодорхойлсон талаар дэлгэрэнгүй оруулсан.

12,650₮