Шар

Ганхуяг

Зохиолч Шарын Ганхуяг нь монголын хурдан морины тухай Уяачдын нууц товчоон, Уяачын ном, Уян дээрх хууч зэрэг ном бичсэн. “Дэлхийн монголчууд” сэтгүүлийг 1999 оноос эхлэн гаргасан. Ижил мөрнөөс Номхон далай Чежү арал хүртэл монголчуудаар явсан замын тэмдэглэлээ “Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл” ном бичиж крилл, худам монгол бичгээр гаргаад байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Яаж хурдан адуутай болох вэ?

Яаж хурдан адуутай болох вэ?

2020/07/21

Танд, Яаж хурдан адуутай болох вэ? Яавал сайн уяач болох вэ? гэж бодогдож байвал та жинхэнэ эрэл хайгуул хийж, сонирхож, зорьж байгаа юм байна. Морь уяна гэдэг зугаа цэнгэл, цол гуншин төдий зүйл биш ээ. Бусад улс оронтой адил даяарчлалд хөл тавьж буй үндэстний бусдаас ялгарах нэг онцлог язгуур соёл юм. Сайн морь, сайхан морь, хурдан морь хоорондоо адилгүй ээ. Малчин хүн өөрийн гэсэн онцлогтой хурдан адуутай болохыг хүсдэг ч зорьсон доо хүрсэн нь цөөхөн байдаг. Тэр цөөхөн хүний шандас зааж, ухаан ширээж буй болгосон хурдан адууны түүхээс “Яаж хурдан адуутай болох вэ?” ном бүрдэв. Та энэ номоос юуны түрүүнд хүн байх, зорьсондоо хүрэхийн тулд шаргуу байх, адууныхаа бэлчээр өвс ус нь тохирсон эсэхээс эхлэн гарсан төлийн удам угшлыг анзаарч, цаашид яавал зөв болох зэргийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Ингэснээр унаган монгол ахуй, монгол төрх, монголын гэх орчлонг та өөртөө буй болгоно. Таныг хүлгийн тэнгэр ивээг!. Зохиолыг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан Найруулагч: Б.Жамбалдорж, С.Даваадорж Зураач: Э.Гансүх

18,000₮
7 цаг 11 мин
Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл

Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл

2020/07/21

Дэлхийгээр тархсан монголчуудын мөрийг мөшгин явж Ижил мөрний Халимагаас номхон дөлгөөн далайн Жэжү арал хүртэлх олон улс орны монголчуудаар болон түүхэн холбоотой газраар явсан билээ. Энэхүү урт замын туршид өөрийн нүдээр үзэж харсан, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, эргэх холбоогоо үгүйлсэн, баяр гуниг хосолсон үйл явдлын тухай хүүрнэл маягаар энгийн сонирхолтой өгүүлсэн “Дэлхийн Монголчуудаар зорчсон тэмдэглэл” номоо сонсох (Аудио) хэлбэрээр уншигч, сонсогчиддоо хүргэж байна. Нулимас мэлтэрч, сэтгэл эмтрэх эмзэглэл, бодит амьдралын өрнөлөөс үе үе цухалзах нь энэ номоос монголчууд бие биенээ ойлголцохын ялдамд, соёлт хүн төрлхтөн биесээ улам ихээр ойлгох болсон өнөө цаг үед монголчууд, монголыг сонирхогч, судлаач нарт хэдэн арван жилийн дараа үндэстний онцлогоо хадгалах эсэх нь тодорхойгүй хязгаарын монголчуудын тухай мэдэхсэн, танихсан, судлахсан, үлдээхсэн гэсэн хүсэл сонирхол төрөх нь дамжиггүй. Танд сайн сайханыг хүсье. Зохиолыг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан Найруулагч: Б.Жамбалдорж, С.Даваадорж Мbook апп дээрээс шууд худалдан авч сонсоорой.

25,000₮
10 цаг 49 мин