Лхамсүрэн
Сарантуяа
Үргэлжилсэн үгийн зохиолч
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Зохиолч Л.Сарантуяагийн “Ирэх буцахын учрал” хүний хувь тавилан, үр хүүхдийнхээ төлөө гэсэн эхийн сэтгэл, залуусын хайр дурлал, атаа жөтөө шунал, хагацал гуниг ... гэх мэт хүмүүний амьдралд тохиолддог, тохиолдож болох бүхий л хором мөчийг жаргал, зовлонтой нь хослуулан бичсэн роман юм. Энэхүү зохиолд Шатар хэмээх хөгшин эх өнчин өрөөсөн Хүдэр, Төөдөө, Дүүриймаа гэх гурван хүүхдийг өргөн авч өөрийн хүүхэд шигээ өсгөн хүмүүжүүлсэн буянтан. Том хүү Хүдэр нь дээд сургуульд сурч төгсөөд ажил амьдралын гараагаа эхэлж, өөрийн өссөн төрсөн орчноос тэс өөр орчинд өссөн эрх танхил бүсгүйг ээждээ танилцуулж буйгаар үйл явдал эхэлнэ. Хоёр дахь хүү болох Төөдөө нь төрөлхийн тэнэгдүү ч ажилч хичээнгүй, тусч нэгэн агаад ээж, Дүүриймаа дүүгийн хамт амьдардаг. Тэдний эгэл жирийн тайван амьдралд цаашид тэдэнд юу тохиолдож, хэнтэй учрах, амьдралын утга учир, гэрэл гэгээ, гуниг харууслыг энэхүү романаас уншаарай. Уншигч таны сэтгэлийн нарийн утсыг хөндөж , догдлол, нулимс, баяр гунигийг бүгдийг энэ зохиолоос та мэдрэх болно.
Социалист нийгмийн үеийг дүрслэн харуулсан, тухайн үеийн оюутны амьдрал, тэдний хайр дурлал, адал явдалт амьдрал, хүний мөс чанар, гээд олон зүйлсийг нэгтгэн өгүүлсэн зөвхөн насанд хүрэгчдэд тодотголтой "Гурван заяаны аяс" нэрт роман.
Зохиолч өөрийнхөө туулж өнгөрүүлж буй амьдралыг үнэн бодитоор, адал явдалтайгаар хүүрнэн өгүүлсэн болно. Өнгөрсөн үед болж өнгөрсөн хэлмэгдүүлэлт одоо цагт хэрхэн явагдаж буйг энэ номоос мэдэх болно.
Уйгар хэмээх улс оршин тогтнож байсан тухай зохиол бичиж Турк дахь Уйгарын холбооны тэргүүнтэй уулзан кино хийхээр төлөвлөөд нутагтаа ирсэн зохиолч бүсгүйн амьдрал цаашдаа хар дарсан зүүд мэт үргэлжлэх болно. Нийгмийн гажуудал, хууль шүүхийнхний хууль бус үйл ажиллагаа, бодит амьдрал дээрх хэлмэгдүүлэлт энэ сонсдог номд гарна.
Ардын хувьсгал ялсан он жилүүдээс эхлээд одоогийн нийгмийн үе хүртэлх 3 үеийн их хэлмэгдүүлэлтйин тухай түүнийг даван туулсан хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай зохиол
Дом судлал гэж юу вэ? Хараал гэж үнэхээр байдаг уу? Хар цагаан хэл ам гэж юу вэ? Гэх мэтчилэн хүмүүсийн хувьд мэддэг юм шиг хирнээ огт мэддэггүй далд ертөнцийг хөндөн бичсэн нийтлэлийн ном
Ю.Цэдэнбал даргын амьдралын сүүлийн он жилүүд болон түүнийг албан бусаар даргын ширээнээс нь хуйвалдан буулгасан тухай уран сайхны хэлбэрт оруулан бичсэн түүхэн сэдэвт роман