Бурхны шашны

Гүнчав Жамбаалин төв

Дээрхийн Гэгээнтэн 1995 онд Монголд айлчлахад дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Банчин Ойбүрүл Ринбүүчи анх удаа манай оронд заларсан юм. Тухайн үед Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай лам “Та энгийн ард түмэнд бурханы шашны ном, сургаалыг тайлбарлан таниулах их үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах нь зүйтэй.” хэмээн зарлигласан бөгөөд анхны номын багш нь Галсанчойдог хэмээх Лхаарамба цолтой монгол лам байсан тусыг мөн санаж тэрээр Монголын ард түмэнд туслахыг хичээн буян номын үйл бүтээсээр байгаа билээ. Ринбүүчи бээр Бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх зан заншил, уламжлалт өв соёлоо сэргээх зорилгоор Гүнчавжамбаалин ТББ-ыг 2003 онд, Монголын хүүхэд, багачууд, гэр бүлийн сайн сайхны тулд ядуурлыг бууруулах болон хувь нэмрээ оруулах зорилгоор 2001 онд Асрал төв ТББ-ыг байгуулсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн тухайн төвүүдийг санхүүжүүлэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Бурханы шашны Гүнчавжамбаалин ТББ нь Бурхан багшийн айлдварыг энгийн олон түмэнд тайлбарлан таниулах, Улмаар буддын гүн ухааны сургаалиар дамжуулан амар тайван, зөв амьдрах арга ухаанд сургах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Оюун судлахуйн найман бадагт хэмээх шастирын тайлбар

Оюун судлахуйн найман бадагт хэмээх шастирын тайлбар

2021/03/29

Эрхэм хүндэт уншигчдадаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчийн Гүнчавжамбаалин төв Асрал төв төрийн бус байгууллага нь үүсэн байгуулагдсан үеэсээ Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн зөвшөөрлөөр сургаал номлолыг нь эмхэтгэн товхимол болгож нийт уншигчдадаа хүртээсээр ирсэн билээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш 1981 онд Энэтхэг улсын Дарамсала хотод "Ложонцигжадма" буюу "Оюун судлахуйн найман бадагт" хэмээх номын тайлбарыг айлдсан билээ. Иймд энэхүү номын айлдварыг Монгол хэлнээ хөрвүүлж хүмүүний билгүүн төгөлдөр уншигчтанаа толилуулж байна. Бид бүхэн зовлонг эс хүсэж, жаргал амгаланг хүсдэг билээ. Иймд зовлонгийн шалтгаан болсон аминч үзэл, би-г барьсан барил болон жаргал амгалангийн шалтгаан болсон бусдыг эрхэмлэх үзэл,би үгүй үзлийн талаар мэдлэгтэй болж улмаар жаргал, зовлонгийн уг шалтгаанд авах, гээхийн ухаанаар хандах нь чухал юм. Энэхүү дээдийн номыг Монголын ард түмэнд хүргэсэн буянаар Дээдэс багш нарын өлмий бат, мэлмий тунгалаг урт удаан заларч, арван зүгт үйлс нь үргэлж дэлгэрч, улмаар хамаг амьтан жаргал амгалангийн шалтгааныг олж Бурхны гэгээн хутагт хүрэх болтугай. Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд энэхүү дээдийн номыг хүндэтгэн уншсанд баярлалаа. Бурхны шашны Гүнчавжамбаалин төв, Асрал төв төрийн бус байгууллага

Үнэгүй
Амгалангийн уг

Амгалангийн уг

2021/03/29

Эрхэм хүндэт бурхны шашинтан танаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ой бүрүл Ринбүүчийн “Гүнчав Жамбаалин төв”, “Асрал төв” төрийн бус байгууллага нь үүсгэн байгуулагдсан үеэсээ Дээрхийн гэгээнтэн ХIV Далай багшийн зөвшөөрлөөр сургаал номлолыг нь эмхэтгэн товхимол болгож нийт уншигчиддаа хүртээсээр ирсэн билээ. Энэ удаа сүсэгтэн танд өдөр тутмын амны уншлага, сэтгэлийн ариусал болсон “Амгалангийн уг” хэмээх номыг өглөг болгон өргөж байна. Аливаа хилэнцийг үл үйлдэн Алин буяныг хотолчуулан үйлдээд Анхаарч өөрийн сэтгэлийг сахих нь Аяа тэр л бурхны шашин болой хэмээн Бурхан Шагжамүни айлдсан билээ. Иймд бид зовлонгийн шалтгаан болж буй урд хураасан хилэнцийг наманчилан буруу үйлдлийг цээрлэж, жаргал амгалангийн шалтгаан болсон буяныг аль чадахаараа хураах нь чухал юм. Хилэнцийг тэвчиж, буяныг хураах чухал гол шалтгаан нь өөрийн сөрөг сэтгэлтэй тэмцэж, эерэг сэтгэлээ улам дадуулах юм. Ийм учир хилэнцийг наманчилж, буяныг хураан, сэтгэлээ хөгжүүлэхэд тань тус болъё гэсэн сэтгэлийн үүднээс энэхүү номыг толилуулж байна. Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд энэхүү дээдийн номыг хүндэтгэн уншсанд баярлалаа. Бурхны шашны Гүнчавжамбаалин төв, Асрал төв төрийн бус байгууллага

Үнэгүй