Даш

Гэрэлт-Од

Зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төсөл

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төсөл

2022/03/24

Монгол улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр 2011-2021 оны хооронд хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 4, 4+ төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт АХБ-наас хэрэгжүүлсэн салбарыг хөгжүүлэх өмнөх төслүүдийн үргэлжлэл болох тус төсөл нь эрүүл мэндийн салбарын үр өгөөжийг дээшлүүлэн, эмнэлгийн засаглал, бие даасан байдал болон эмийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. Мөн Монгол улсын Засгийн газар анх удаа, 2005 онд 10 жилийн хугацаатай боловсруулж, баталсан эрүүл мэндийн салбарыг шинэчилэн, сайжруулах арга хэмжээнүүдийг тусгасан “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг бүрэн утгаар нь дэмжсэн ЭМСХХ - 4, 4+ төслийн үйл ажиллагаа нэгд, Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, хоёрт, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гуравт, эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжсэн бөгөөд тус тусын дараах зорилтуудтай байжээ. Тус төсөл яагаад хэрэгжих шаардлагатай байсан, ямар замналыг туулсан тухай мэдэхийг хүсвэл та номны дижитал хувилбарыг үнэгүй татаж аван уншаарай.

Үнэгүй
Эсрэг хүйстнээ "найрах" нууц

Эсрэг хүйстнээ "найрах" нууц

2020/07/21

Энэ номонд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлыг тайлбарласан байгаа. Тэрхүү ялгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, түүнд нь тохируулан “найрч” харьцдаггүйгээс болж шинэхэн танилцсан залуус биесээ буруу ойлгож, таарч тохирч болох байсан хосууд хоёр тийш болж, эхнэр нөхрүүд салж сарнидаг. Энэ ном танд ийм байдалд орохгүй байх үнэтэй зөвлөгөөг өгнө. Гарчигны “найрах” гэдэг үгнээс зөвхөн шинэхэн хосуудад зориулсан ном байна гэж бүү бодоорой. Дөнгөж танилцаад байгаа залуус эндээс эсрэг хүйстнийхээ талаар олон шинэ зүйлийг мэдэж, ирээдүйд гаргах олон алдаанаас зайлсхийнэ. Харин үерхэж буй хосууд найз залуу, бүсгүйдээ оноо авах цөөнгүй аргыг мэдэж авч түүгээрээ гэр бүл болох замаа шулуун дардан болгоно. Аль эрт гэрлэсэн архаг хосууд нэгэн хэвийн, “уйтгарт” амьдралын хэв маягаа өөрчилж, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгоно. Өгүүлэгч: номын зохиогч Д.Гэрэлт-Од

15,180₮
9 цаг 29 мин