Оюунбилэг

Бат-Эрдэнэ

Оюунбилэг овогтой Бат-Эрдэнэ - 1987 оны 6-р сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн хотод төрсөн. - 1995-2005 онд Хөвсгөл Мөрөн хотын 1-р арван жилийн сургууль - 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг “Солонгос хэлний орчуулагч” - 2015 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг “Гарааны бизнесийн менежер” - 2017 онд “Отгон тэнгэр” их сургуулийг “Эрхзүйч” мэргэжлээр тус тус дүүргэсэн. - 2017 оноос “Смарт Грийн Партнерс”ХХК-ийг үүсгэн байгуулан ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байна. “СМАРТ ГРИЙН ПАРТНЕРС”ХХКомпани нь Монгол улс орныхоо нийгэм, хүмүүсийн амьдрал, ухамсар, сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулахаар ном товхимол бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, хувь хүний хөгжлийн сургалт судалгаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Харвардын оюутнууд хэрхэн суралцдаг вэ?

Харвардын оюутнууд хэрхэн суралцдаг вэ?

2020/07/21

Амжилттай суралцахын нууц, арга замыг тайлбарласан бичиг ном өнөөг хүртэл тоо томшгүй олон хэвлэгдсэн ч үнэндээ амархан тайлагдах нууц гэж байдаггүй ажээ. Орчин үеийн хүмүүсийн нэг том дутагдал гэвэл аливаа том амжилт, ололтод ганцхан удаагийн оролдлогоор хүрэх гэдэг болсон явдал. Өнөөдөр нэг ном шагайж харсан болоод л маргааш нь суутан болчих юм шиг сэтгэх болж. Яг үнэндээ сайн зөв боловсрол эзэмшин, ирээдүйд амжилт гаргах эсэх маань бидний хичээл зүтгэлээс л шалтгаалах билээ. Боловсролтой болохын жинхэнэ зорилго бол бусдын тархи оюунаас урган гарсан санаа бодлыг тэр хэвээр нь хуулбарлаж, утга учиргүй их мэдээллийг толгойдоо чихэх явдал огтоос биш юм. Бид оюун ухаанаа зөв хөгжүүлж, зан араншингаа сайнаар төлөвшүүлж, илүү баялаг, тэгш дүүрэн амьдралыг бүтээхийн тулд л суралцах ёстой. Залуус маань өнөө маргаашийг аргацааж зөвхөн дүнгийн төлөө явах бус, өөрийн болон өрөөлийн аз жаргал, цаашлаад улс нийгмийнхээ сайн сайхны төлөө сурч хөдөлмөрлөх хэрэгтэй. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

15,000₮
5 цаг 8 мин
Сэтгэлд хүрсэн үгс

Сэтгэлд хүрсэн үгс

2020/07/21

Хүн төрөлхтний хамгийн гайхалтай оюун ухааныг мэдэхийг хүсвэл та юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Мэдээж хүмүүс цэцэн мэргэн ухаантай хүмүүсийн үгэнд анхаарал хандуулдаг. Яагаад гэвэл тэдний үгэн дотор гэр бүл, энх тайван, дайн дажин, үхэл хагацал, найз нөхөд, шашин шүтлэг, аз жаргал, инээд хөөр гэх мэт бидний амьдралтай холбоотой бүхий л төрлийн ухаан багтаж шингэсэн байдаг учраас юм. Уг номны гол агуулга санаа нь нуршаагүй энгийн товч өгүүлбэрээр аль болох амьдралын бүхий л хүрээний мэдлэг мэдээллийг хүмүүст гүн гүнзгий ойлгуулах юм. Ухаант мэргэн хүмүүсийн үг нь хүний амьдралын бүхий л салбар хүрээнд тулгардаг асуудлуудын талаар товч боловч гүн гүнзгий утга санааг тайлбарлан ойлгуулсан байдаг учир зөвхөн нэг удаа уншиж дуусгаад хаях ном биш бүхий л амьдралынхаа турш уншиж судлах хэрэгтэй ном юм.

10,450₮