Баасан

Номинчимэд

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул. Сэтгүүлч, зохиолч. Бичсэн ном - 2003 онд “Аригбөх хаан” - 2013 онд “Эгнэшгүй нөхрийг олов”, -“Энэтхэг дэх Их Монголчуудын түүх”, - “Хантайширийн цадиг хууч оршвой”, - “Зэв, Сүбээдэйн ялгуулсан аян”, - “Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот” - “Айн-Жалудын домог” түүхэн тууж, - “Хөх илдний очис” түүхэн роман

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Цагаан бороо

Цагаан бороо

2021/11/18

Одоогоос зуугаад жилийн өмнөх түүх. Хууч ярианд үндэслэж бичсэн, баримтат уран сайхны зохиол болно. Баруун хязгаарын ард түмэн энэ үед нэн хэцүү хүнд амьдралыг туулсан юм. Баруун талаас хуйхуу, хунхууз, хасгийн дээрэмчид байнга довтлон түйвээж, дотоодын үймээн самууны хөлд нэрвэгдэж, чоно борооноор гэгчээр элдэв муу явдалтай, зальт хүмүүс идэвхжин, хятад худалдаачид өр зээлээр дөнгөлөн авч байв. Эгэл олон дарлагдаж, харанхуй мунхагийн мананд төөрч, улс орон эзэнгүй мэт байх үед Засагт ханы Долоон хөх чоно гэгдэх 7 эр нэгдэн тэмцэж буй эмгэнэлт тэмцлийн тухай өгүүлнэ. Тэдний олонхи нь хорлогдож, нэгийг нь хятад худалдаачид амьдаар нь шатаажээ. Мөн Баруун лам гэгдэх Дамбийжа, Засагт хан Содномравдан, Цэрэнгомбожав, Хатанбаатар Магсаржав, Хамба гэгээн, Торгуудын Балт ван, Торгуулын өвгөн Сэцэн ван зэрэг олон түүхт хүмүүсийн дүр гарна. Өгүүлэгч: Б.Дархансүх 'MBOOK' студид бүтээв.

25,000₮
12 цаг 8 мин
Байтаг Богдын нүргээн

Байтаг Богдын нүргээн

2022/11/01

1948 оны зун. Байтаг Богдын хилийн нэгэн заставын хилчин, бага дарга Баасанжавт Отрядын дарга нь дайсны ар талаас амьд хэл олзолж авчрах тушаал өгнө. Хилийн цаана хятадууд идэвхжиж, довтолж магадгүй байгаа ажээ. Баасанжав гурван цэргийн хамт дөрвүүл явна. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс давах аргагүй хүнд бэрхшээлтэй учирч, хоёр байлдагчаа алдав. Гэсэн ч даалгавраа биелүүлэн амьд хэл олзолж чадна. Буцаж ирэхэд түүнийг гавьяа биш ял хүлээж байна. Байлдааны үүрэг гүйцэтгэх үед тохиолддог бусад олон адал явдал бий. Ер 1940-өөд онд баруун хязгаарт нэн арвин үйл явдал өрнөжээ. Тухайн үеийн Улсын баатар 15 хүний 9 нь энэ хязгаараас төржээ. Их бага 60 гаруй мөргөлдөөн, тулалдаан болжээ. Тэр бүгдийн мөн чанар, эгэл цэргүүдийн туулсан хүнд хэцүү шалгуур сорилтын тухай энэ туужид баримт түшин өгүүлнэ. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

18,000₮
4 цаг 24 мин