Х.

Чойдогжамц

1992 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 2014 онд МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийг утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн. МЗЭ-ийн шилдэг бүтээлийн “Алтан Өд” болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. Өдгөө СУИС-ийн ТУС-ийн “Урлаг судлал, утга зохиолын тэнхим”-ийн багшаар ажиллаж байна. Уран зохиол, урлагийн судлал, шүүмжийн төрлөөр: -“Тайлахуйн чинад” /2013/ -“Гүн хэлмэр” /2015/ -“Хүний мөр” /Я.Баяраа, Л.Дэмидбаатарын хамт.2016/ -“Театр шинжлэл” /Хамтын. 2017/ -“Уран зохиолын тухай яриа-II” /Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Батсуурь нарын хамт. 2017/номууд хэвлүүлсэн. “Утга зохиолын судлал, шинжлэл” цуврал ботийн редакцийн зөвлөлийн гишүүн. Өдгөө 20 цуврал гаргаад буй.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Гүн хэлмэр

Гүн хэлмэр

2020/07/21

“Гүн хэлмэр” ном уран бүтээлч-уншигч үзэгч хэмээх хоёр ертөнцийг сэтгэлгээний далайцаараа холбож уран бүтээлчийн “өөрөө ч таньж олоогүй” нууцыг таны өмнө дэлгэж байна. Эл ном яруу найраг, өгүүллэг, тууж, жүжиг, кино, шүүмж судлал зэрэг уран зохиолын бүхий л төрлийг хамарч уран бүтээлчдийн ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлийн тухай өгүүлснээрээ онцлог юм. Сонгон авсан бүтээлүүдийнхээ уран сайхны онцлог, дүр бүтээх эрдмийг орчин цагийн уран зохиол судлалын шинэлэг арга зүйгээр задлан шинжилсэн нь тухайн цагтаа судлаачдын анхаарлыг зөвхөн сайн зохиол гэж дурьдагдаж өнгөрснийг гүнзгийрүүлэн судалж “дахин төрүүлсэн нь” жинхэнэ судлаачийн ажил болжээ. Залуу судлаач зохиол бүтээлд хандахдаа дэлхийн мэргэд З.Фройд, К.Г.Юнг, Ж.П.Сартр, К.Л.Стросс нарын гүн ухаан, сэтгэл судлалын ухааныг дуудан авчирч тухайн зохиолын тухай “үгийг хэлүүлж” байгаа нь олзуурхам аж.

5,500₮