Пүрэвхүү

Батхуяг

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач. "Алтан өд"-ийн 5 удаагийн шагналт, 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Миний сэтгэл-Rock

Миний сэтгэл-Rock

2026/01/02

Зохиолын гол дүр рок од болохоор шийдсэн залуу Нэргүй хөдөө буйд өртөөнөөс мөрөөдлөө биелүүлэхээр Улаанбаатарт ирснээр үйл явдал өрнөнө. Түүнийг зураач болох хүсэлтэй асан талийгаач найзынх нь сүнс ийш хөтөлжээ. Найзынх нь сүнс нэгэн үзэсгэлэнтэй зураач бүсгүйтэй түүнийг учруулна. Гэвч найзынх нь сүнс хайртай бүсгүйнх нь бийрт шингэж олон гайхамшигтай бүтээл төрүүлжээ. Энэ нь хүнд металл рок хөгжимд гүн автсан Нэргүйд таалагдсангүй. Нэгэнт уран бүтээл хийгээд оршихуйн уналтад орсон залуу зураач бүсгүйн “шидэт” бийр будгийг нууж, “Миний сэтгэл-рок” нэртэй тэмдэглэлд бүх нууцаа бичиж үлдээгээд хорвоог орхижээ. Зураач бүсгүй тайлал бүхий тэмдэглэлийг олж уншиж өөрийн бийрээ олох болов уу? Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

10,000₮
1 цаг 43 мин
Эсрэг цаг

Эсрэг цаг

2020/07/21

Доктор П.Батхуягийн энэ ном өөрийн амьдарч буй цаг үе нийгэм, боловсрол, соёл-утга зохиолын янз бүрийн асуудлыг хөндөж, үзэгдэл үйл явцыг хооронд нь нягт холбож, шинжлэх ухаан-урлагийн онолын үүднээс буурь суурьтай, гярхай задлан шинжилсэн, оюутан суралцагчдад нэг талаасаа онол арга зүйн болоод урлагийн шүүмжлэлийн онол-арга зүй эзэмших, дадал дүй олоход сургалт-эрдэм шинжилгээ, практикийн олон талын ач холбогдолтой ном болжээ. Түүний урлаг, уран зохиолын шилдэг бүтээлүүдийг задлан шинжилсэн шүүмж өгүүллүүд нь орчин үеийн нийгэм-урлагийн холбоо хамаарлын эмзэг нарийн асуудлууд, тухайлбал боловсрол, эх хэл, утга зохиол, ёс суртахууны асуудлуудыг хөндсөн нийтлэл бичвэрүүд нь зөвхөн хувь хүний бодол санаа төдий бус өөрийн улс орны урлаг соёлын салбарт ажиллагсад, суралцагчдад ихээхэн ач холбогдолтой сургалтын хэрэглэгдэхүүн болж, олсон онолын мэдлэгээ практикаар бататгах, мэргэжлийн чиг баримжаа олох, арга зүй эзэмших, мэдлэгээ баяжуулахад чиглэсэн байна.

Үнэгүй