Сорогдог

Жаргалсайхан

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1957 онд төрсөн. БНПУ, ОХУ болон Монгол Улсын Их сургуульд суралцаж төгсчээ. Жүжиг, кино, үргэлжилсэн үгийн зохиолч, инжнер эдийн засагч мэрэгжилтэй. 1984 оноос Монгол улсын соёлын яам, Соёл урлагийн хөгжлийн хороонд мэргэжилтэн, Мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан. 1979 оноос уран бүтээлээ эхэлж, өнгөрсөн хугацаанд (Илүү сартай зун), (Сүүдэр),(Төрийн сүлд өршөө) 5анги (Хубилай хааны зарилаг), (Үхэж үл болно Чингис хаан) кино (Шөнө дундын бүжиг), (Хаан түүх 1,2,3), (Бид эрчүүдийг хүснэ), (Тэмүүжин),(Жамуха), (Чингис хаан), (Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг) жүжиг зэрэг 100 орчим кино, драмын жүжиг (Айлын том хүү), (Сахиул), (Гитлер бид хоёр) зэрэг олон өгүүллэг, тууж, роман туурвиж үзэгч, уншигчдын хүртээл болгожээ. (Хаан түүх) жүжиг нь ОХУ, БНСУ, ХБНГУ-д тоглогдож, (Бид эрчүүдийг хүснэ) жүжиг нь олон улсын театрын наадмаас Гран-При шагнал хүртжээ. Мөн (Сүүдэр), (Илүү сартай зун) кино нь ОХУ болон Франц улсад тэргүүн байр эзэлж байснаас гадна түүний бүтээлүүд “Гоо марал” “Алтан өд” зэрэг шагналууд хүртэж байсан. Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, монголын үйлдвэрчний эвлэл, монголын зохиолчдын эвлэл, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Чингис хааны нууц түүх II

Чингис хааны нууц түүх II

2021/02/18

Хоёрдугаар боть Энэхүү зохиолын гайхамшигт хувь чанар нь дэлхийн хүн-Чингис хааны дүрийг бүтээсэн өнөөг хүртэлх бүхий л ололтыг шингээх, омойтсоныг залруулах, орхигдсоныг нэмэх, олдошгүйг нөхөх түүхэн шаардлагыг уран бүтээлийнхээ гол зорилго болгон бүтээн туурвисанд оршино. Тиймээс Чингис хааныг хүнийх нь хувьд хувьчлан амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж эндэж, унаж босч, төлөвшиж хөгжиж байгааг уран сайхны өргөн дэлгэц дээр үзүүлжээ. Үнэхээр Тэмүжин, Чингис хаан болж, Чингис хаан дэлхийн түүхэнд зуу зуун жил амьдаас амьд оршин байгаа нь Тэнгэрийн зарлиг буй заа. Өнөөг хүртэлх, цаашид ч үл давтагдах дэлхийн хамгийн том эзэнт гүрэн Их Монгол улсыг байгуулж, даяарчлалын даяарчлалыг үндэслэж байсан Чингис хааныг 840 жил гарны дараа буюу хүн төрөлхтний түүхийн XXI зууны эхэнд сая хүмүүн талаас нь гүн нээж, түүний гүн ухаан, гэгээрэл, ухаарлыг анх удаа өвөрмөц, хурц тод, зөн билгийн үүднээс гайхамшигтайгаар дүрсэлсэн нь өөр хэн ч биш "Чингис хааны нууц түүх" зохиол билээ. Түүнчлэн Чингис хааныг бурханчлан шүтэж зөвхөн ид шидтэн мэтээр сэтгэх, эсвэл түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэн харлуулах хоёр туйлшралын аль алиныг огоорч гагцхүү Тэмүжин хэмээх хувь хүн тухайн цаг үеийг хэрхэн мэдэрч, түүхийн шинэ нөхцлийг хэрхэн хөтлөн удирдаж, жаргал зовлон хосолсон хүний амьдралыг дагаж, сөрж туулахдаа ялан дийлэхийн үлгэрийг хэрхэн үзүүлснийг энэхүү зохиолд уран дүрээр, яруу үгийн гайхамшгаар итгэл үнэмшилтэйгээр үзүүлж бүр жирийн уншигчдад түүхийн туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болсон. Энэ бол уран зохиолын ид шид юм. Эзэн богд Чингис хаан, Их Монгол Улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил нь юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. "Монголчууд" гэж хэн юм бэ? гэсэн дээрэнгүй асуултад та шууд хариулж чадахуу? Чадахааргүй бол энэ зохиолыг заавал уншигтун. Өгүүлэгч: Ц.Содчимэг, Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

44,000₮
15 цаг 53 мин
Хаан түүх I

Хаан түүх I

2022/06/15

1-Р ДЭВТЭР Хаан төрд хамгаас үнэтэй зүйл амь бөх удам сайн байх билээ. Хаан түүх жүжгийн гол зөрчил нь хааны зүүднээс улбаалдаг. Энэ зүүдэнд чөтгөр хааны их улсыг мөхнө хэмээн ёрлосон нь “Хаан түүх”-ийн гуравдугаар ангид биелэлээ олдог. Зохиолч “Хаан түүх”-ээ Эсхилийн “Орестын түүх” жүжгийн системээр бичиж, Софоклын “Эдип хааны түүх”, эртний грекийн Икарын домог зэрэг олон сонгодог зохиомжуудыг ашигласан. “Хаан түүх” жүжгийн нэрийг бид ердөө л нэгэн золгүй хааны удмын түүх гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл хэрэг. Энэ бол монголчуудын байгуулсан хамгийн хүчирхэг улс хэрхэн мөхсөн тухай туульсын аргаар илэрхийлсэн жүжиг юм. Чингис хаан болон хүү Зүчийн хооронд өрнөсөн зөрчил, уг зөрчлийн эмгэнэлт төгсгөлийн тухай домогт үндэслэн зохиолч Саргуун, хүү Аанд хоёрын хооронд драмыг боловсруулжээ. Түүнчлэн Саргуун болон түүний эцэг хүчирхэг байх үед ноёд түшмэдүүдийн зүгээс нэг ч урвалт гарахгүй. Харин Саргуун түшмэдүүдээсээ далдуур, өөрийн жирийн бус сэтгэцтэй хүүгийнхээ амийг аврах гэж яваад хороосон үнэнч түшмэлийнхээ хүүд харвуулж үхдэг. Энэ бол Монгол төрийн түшмэдийн ёс алдагдаж, алтан ургийнхан томоохон язгууртныхаа ивээл дор байсан бага хаадын үеийг эрхгүй санагдуулдаг. Энэ мэтчилэн “Хаан түүх” жүжгээс түүхийн учгийг захгүй хөвөрдөж болно...

24,000₮
Сахиул

Сахиул

2022/06/10

 “Сахиул” тууж бол Монголын нийгэм тэр аяараа сүйрлийн ирмэг рүү дөхөж явааг маш хурц, уран чадварлагаар харуулсан тууж.  -1989-1990 он гэдэг бол Мон­голд үнэхээр том өөрчлөлт шинэчлэлтийг авч ирсэн түүхэн он жилүүд байжээ. “Сахиул” туу­жид гардаг шиг тэр эмгэнэлтэй нийгмийг зохиолч олоод харчихсан байсан болохоор 1990 оны ардчилсан хувьсгал тайван замаар, өчүүхэн ч цус урсгалгүй болоод өнгөрсөн. Нийгмийн байгууламжаа үндсээр нь өөрчлөх тэрхүү хувьсгалыг Монголын сэхээтнүүд манлайлж, ард түмэн турхиран дэмжсэн нь нийгэм тэр аяараа өөрчлөлт, шинэчлэлтийг чимээгүйхэн хүлээж байсны нотолгоо юм.  Уг зохиол бол нийгэмд уран бүтээлээр дамжуулан хүмүүсийг өөрчилсөн бүтээл билээ. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

30,000₮
1 цаг 27 мин
Хаан түүх III

Хаан түүх III

2022/06/16

3-Р ДЭВТЭР Хаан төрд хамгаас үнэтэй зүйл амь бөх удам сайн байх билээ. Хаан түүх жүжгийн гол зөрчил нь хааны зүүднээс улбаалдаг. Энэ зүүдэнд чөтгөр хааны их улсыг мөхнө хэмээн ёрлосон нь “Хаан түүх”-ийн гуравдугаар ангид биелэлээ олдог. Зохиолч “Хаан түүх”-ээ Эсхилийн “Орестын түүх” жүжгийн системээр бичиж, Софоклын “Эдип хааны түүх”, эртний грекийн Икарын домог зэрэг олон сонгодог зохиомжуудыг ашигласан. “Хаан түүх” жүжгийн нэрийг бид ердөө л нэгэн золгүй хааны удмын түүх гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл хэрэг. Энэ бол монголчуудын байгуулсан хамгийн хүчирхэг улс хэрхэн мөхсөн тухай туульсын аргаар илэрхийлсэн жүжиг юм. Чингис хаан болон хүү Зүчийн хооронд өрнөсөн зөрчил, уг зөрчлийн эмгэнэлт төгсгөлийн тухай домогт үндэслэн зохиолч Саргуун, хүү Аанд хоёрын хооронд драмыг боловсруулжээ. Түүнчлэн Саргуун болон түүний эцэг хүчирхэг байх үед ноёд түшмэдүүдийн зүгээс нэг ч урвалт гарахгүй. Харин Саргуун түшмэдүүдээсээ далдуур, өөрийн жирийн бус сэтгэцтэй хүүгийнхээ амийг аврах гэж яваад хороосон үнэнч түшмэлийнхээ хүүд харвуулж үхдэг. Энэ бол Монгол төрийн түшмэдийн ёс алдагдаж, алтан ургийнхан томоохон язгууртныхаа ивээл дор байсан бага хаадын үеийг эрхгүй санагдуулдаг. Энэ мэтчилэн “Хаан түүх” жүжгээс түүхийн учгийг захгүй хөвөрдөж болно...

24,000₮
Хаан түүх II

Хаан түүх II

2022/06/15

2-Р ДЭВТЭР Хаан төрд хамгаас үнэтэй зүйл амь бөх удам сайн байх билээ. Хаан түүх жүжгийн гол зөрчил нь хааны зүүднээс улбаалдаг. Энэ зүүдэнд чөтгөр хааны их улсыг мөхнө хэмээн ёрлосон нь “Хаан түүх”-ийн гуравдугаар ангид биелэлээ олдог. Зохиолч “Хаан түүх”-ээ Эсхилийн “Орестын түүх” жүжгийн системээр бичиж, Софоклын “Эдип хааны түүх”, эртний грекийн Икарын домог зэрэг олон сонгодог зохиомжуудыг ашигласан. “Хаан түүх” жүжгийн нэрийг бид ердөө л нэгэн золгүй хааны удмын түүх гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл хэрэг. Энэ бол монголчуудын байгуулсан хамгийн хүчирхэг улс хэрхэн мөхсөн тухай туульсын аргаар илэрхийлсэн жүжиг юм. Чингис хаан болон хүү Зүчийн хооронд өрнөсөн зөрчил, уг зөрчлийн эмгэнэлт төгсгөлийн тухай домогт үндэслэн зохиолч Саргуун, хүү Аанд хоёрын хооронд драмыг боловсруулжээ. Түүнчлэн Саргуун болон түүний эцэг хүчирхэг байх үед ноёд түшмэдүүдийн зүгээс нэг ч урвалт гарахгүй. Харин Саргуун түшмэдүүдээсээ далдуур, өөрийн жирийн бус сэтгэцтэй хүүгийнхээ амийг аврах гэж яваад хороосон үнэнч түшмэлийнхээ хүүд харвуулж үхдэг. Энэ бол Монгол төрийн түшмэдийн ёс алдагдаж, алтан ургийнхан томоохон язгууртныхаа ивээл дор байсан бага хаадын үеийг эрхгүй санагдуулдаг. Энэ мэтчилэн “Хаан түүх” жүжгээс түүхийн учгийг захгүй хөвөрдөж болно...

24,000₮