Цэрэнтулга

Түмэнбаяр

МЗЭ-ийн гишүүн. МЗЭ-ийн ТУЗ-д хоёр удаа сонгогдсон. АНУ-ын Индианагийн их сургуулийн дэргэдэх Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн. Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит, МЗЭ-ийн шагналт зохиолч. Оны шилдэг бүтээл “Алтан өд”-ийн шагналыг 2011 онд “Тусгаар тогтнолын төлөө” жүжгээрээ авсан. СУИС-ийн РТДС, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, “Нууц товчоо” эрдмийн сургууль, “Зохиомж”, “Соёл эрдэм” дээд сургуульд багшилж байсан. “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ”, ”Ил товчоо”, “Цог сэтгүүл”, “Утга зохиол урлаг” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. МУИС-ийн дэргэдэх Өвгөнхүү захиралтай “Монгол бичиг”-ийн төвийн Монгол бичгийн багш, арван хурууны бичээчийн тусгай курсийг 1992 онд төгссөн. Яруу найргийн 3 ном, Тууж өгүүллэгийн 5 ном хэвлүүлж, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 17 удаа эхний 10-т шалгарч, айргийн тавд 10 удаа, дэд байрт 4 удаа шалгарчээ. “Тусгаар тогтнолын төлөө”, “Улсын цол Монгол” олон ангит теле жүжиг, “Мөрөөдлийн үзэг” драмын жүжиг, “Мэргэнд буусан чоно”, “Тамчийн хоохон хүлэг”, “Уулын бяцхан зоргол” бүжгэн жүжиг, “Цагаан сүүний домог”, “Тэнгэр мэднэ”, “Мануухай”, “Нүцгэн натур”, “Хурдан том болмоор байна” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Гэрэл” богино хэмжээний кино, Шанхайд “Ахан дүүс” хүүхдийн кино бичиж олны хүртээл болгожээ. Хит болсон 30-аад дуутай. Түүний бүтээл БНХАУ, БНСУ, Унгар улс, БНФУ, ОХУ, Казакстан зэрэг улсад орчуулагдан хэвлэгдсэн. Түүний бүтээлийг Монголын утга зохиол, хэл шинжлэл, тайз дэлгэцийн мэргэжилтэн бэлтгэдэг МУИС, МУБИС, СУИС, ЕБС-ийн 5, 7-р анги, Санкт-Петербургийн их сургууль Сөүлийн их сургууль, Унгар улсын их сургууль, Бээжингийн их сургууль зэрэг гадаад дотоодын олон сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Түүний бүтээлээр 250 орчим оюутан бакалавр болон ахисан төвшний дипломын ажлыг судлаач, найруулагч, жүжигчин, тайзны зураач нар хийжээ. 2024 оны 11-р сард “Дөргөнэ хатны домог” моно жүжиг нь Олон улсын моно жүжгийн фестивалийн шилдэг найруулагчийн шагнал хүртсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Мэлмий гүнд

Мэлмий гүнд

2025/02/26

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаярын өгүүллэгүүдийг манай уншигчид сайн мэднэ. Манай цахим номын худалдаагаар номын цахим болон сонсдог ном хэлбэрээр “Дөргөнэ хатны алтан зоос” хэмээх 2013 оноос өмнө бичсэн өгүүллэгийн шилмэл түүвэртэй нь танилцсан билээ. Энэхүү “Мэлмийн гүнд” өгүүллэг, туужийн ном нь “Дөргөнэ хатны алтан зоос” хэмээх шилмэл түүвэрт нь ороогүй 2013 оноос хойш бичсэн шинэ өгүүллэгүүд, мөн урьд нь төдийлөн олны хүртээл болж чадаагүй хоёр тууж нь орсон байна. Зохиолчийн сүүлийн шинэ түүвэр нь “Дөргөнэ хатны алтан зоос” ном дахь өгүүллэгүүдээсээ нэлээд ялгаатай бичигджээ. Чухам юугаараа хэрхэн ялгагдахыг уншигч та өөрийн оюун ухаанаар тунгаан бодно биз ээ. Тус түүвэрт түүхэн сэдэвт “Манжуурын толгод”, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд дээгүүр байрт шалгарч асан “Монгол гутал”, “Нангиад хатан” зэрэг өгүүллэгүүдээс гадна хүний эгэл амьдрал, хайр сэтгэл, эцэг эхийн элбэрэл, хүний дотоод сэтгэл, далд ухамсарт нэвтэрсэн өвөрмөц өгүүллэгүүд орсон байна.

12,000₮
Дөргөнэ хатны алтан зоос

Дөргөнэ хатны алтан зоос

2020/12/31

“Дөргөнэ хатны алтан зоос” шилмэл өгүүллэгийн түүвэр нь Ц.Түмэнбаярын 1985-2012 хүн хүртэл 30 аад жил бичсэн өгүүллэгүүдийнх нь шилмэл 50 гаруй өгүүллэгээс бүтсэн байна. Энэ түүвэрт “Утгын чимэг”-т шалгаран оролцсон арав гаруй өгүүллэг орсон. Эх орон, түүх, бичиг соёл, хайр сэтгэл, эцэг эх, хүн чанар, шинжлэх ухаан, хөдөө нутаг, нүүдэлчний ахуй, дайн байлдаан зэрэг өргөн сэдвийг хамарчээ. Уншигчид судлаачдын анхаарлыг ихэд татсан түүх домгоос сэдэвлэсэн “Удган”, “Дөргөнэ хатны алтан зоос”, “Цагаан сүүний домог”, Өндгөн чулууны домог”, “Урд уулын зэрэглээ”, орчин үеийн техник технологийн ололт дутагдал, түүний эерэг сөрөг талыг илтгэн харуулсан “Интернэтийн амраг”, “Үхлийн вэб сайт”, хүний мөн чанар, нийгмийн өөрчлөлтийг даган хүний сэтгэлзүй хэрхэн өөрчлөгддөгийг илэрхийлсэн “Харалган”, “Тайган”, “Үүлс үймсэн шөнө”, “Есүсийн шавь” зэрэг өгүүллэгүүдийг онцлон нэрлэж болно. Энэ түүвэрт орсон зарим өгүүллэгүүд нь Монголын шилдэг өгүүллэгийн түүврүүдэд орсноос гадна Орос, Хятад, Унгар, Солонгос, Франц, Казакстан зэрэг улсад орос, англи, унгар, солонгос, франц, хятад хэлээр орчуулагдан хэвлэгджээ.

12,000₮
9 цаг 37 мин