Лувсан

Хүрэлбаатар

Л.Хүрэлбаатар нь Монос Группийн үүсгэн байгуулагч бөгөөд академич, судлаач эрхэм юм. Эм зүйн ухааны хорь гаруй докторантын болон магистрантын эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулж, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага зэрэг 15 ном бичиж орос монгол хэл дээр хэвлүүлж, 22 ном редакторложээ. Мөн эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 236 бичиж орос, монгол, англи, хятад, солонгос хэл дээр нийтлүүлсэн байна. Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нь эм зүйн салбарт сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл-зах зээл гэсэн инновацийн тогтолцооны эх суурийг бүрэн тавьж чаджээ. Монос групп нь дээрх тогтолцооны хүрээнд сургалт-эрдэм шинжилгээний 2 байгууллага, 3 үйлдвэрлэгч компани, худалдаа үйлчилгээний 30 орчим компани буюу нийт 36 салбар компани бүхий 2500 ажилтантай Монгол улсын хувийн хэвшил дотроо нэр хүнд бүхий үндэсний үйлдвэрлэгч компани болсон байна. Түүний хөдөлмөр бүтээлийг Монголын төр үнэлж 2001 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол, 2006 онд Монгол улсын төрийн шагнал, 2017онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол тус тусыг хүртээжээ. Эрдэм судлалынхаа ажлын үр дүнд 2004 онд Эм зүйн ухааны докторын зэргийг хамгаалж, мөн ондоо профессор цол хүртсэн ба 2012 оноос Монгол улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, 2013 оноос Анагаах ухааны академийн гишүүн, 2015 оноос Эм зүйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна. Монос хэмээх энэ их айлыг үүсгэн байгуулсан түүхт 30 жилийн ой тохиож буй энэ оны 10 сарын 2-ны өдөр түүний нөр их хөдөлмөрийг Монгол төр үнэлж Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм дээд цолыг хүртээсэн юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Бүтээлч Моносчууд бүгдийг тэгээс

Бүтээлч Моносчууд бүгдийг тэгээс

2020/12/28

Та бизнес эрхлэхийг хүсч байвал Монголын хувийн хэвшлийн хамгийн анхны байгууллага болох Моносгруппийн туршлагаас суралцах боломжийг танд энэ ном олгох болно. Тус группийг үүсгэн байгуулагч Л. Хүрэлбаатар эм гоо сайхны “Монос” жижиг үйлдвэрийг тэгээс эхлэн байгуулж, ямар бэрхшээл саадыг давж туулж, хэрхэн Монос групп болж өргөжсөн талаар уншихад адал явдлын роман мэт сонирхолтойгоос гадна өнөөгийн бизнесэ рхлэгч залууст туршлага сургамж болохоор урнаар өгүүлжээ. Та энэ номоос бизнес эрхлэх эр зориг, эрсдэлтэй шийдвэр, оновчтой хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан инновацийн бизнестэй хослуулахын ид шид, эв нэгдлийн гайхамшиг, бүтээлч хамт олон, ард түмний компани байгуулах эхлэл, манлайлал зэрэг олон сонирхолтой сэдвийг унших болно. Өгүүлэгч: Ө.Наранбаатар Найруулагч: Б.Батболд "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

18,000₮
11 цаг 16 мин