ЁНДОН

Отгонбаяр

ЁНДОНГИЙН ОТГОНБАЯР (1965 онд улаанбаатар хотод төрсөн) нь Монголын улс төрч, дипломатч, түүхч. БОЛОВСРОЛ 1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль 1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль 1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль 2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн 2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор. ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч, 1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга, 1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга, 1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч, 1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ий ерөнхий менежер, гүйцэтгэх захирал 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга, 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга 2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд 2017 оны 6 дугаар сараас Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ХУВЬ ХҮН Тэрээр орос, англи, хинди, урду, франц, хэлний мэдлэгтэй. БҮТЭЭЛҮҮД Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Талд ассан түймэр /1900-1915/. 2014 он Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Ээдрээт цагийн бичээс /1915-1924/. 2015 он Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Дэлхийн их хувьсгалын сүүдэрт /1924-1933/. 2015 он Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Тусгаар тогтнолын үнэ цэнэ /1934-1946/. 2016 он Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Чин ван Ханддорж. 2016 он Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Дашийн Дамба 2017 он Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Жалханз хутагт Дамдинбазар 2019 он

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Тусгаар тогтнолын үнэ цэнэ

Тусгаар тогтнолын үнэ цэнэ

2020/12/14

Цуврал-4 Ардын засгийн эсрэг бослогыг дарсаны дараа Монголд шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж, эдийн засагт хувь иргэдийн оролцоог дэмжсэн, харьцангуй зөөлөн бодлого хэрэгжих болсон байна. Харин хөрш Зөвлөлтөд болж эхэлсэн их хэлмэгдлийн давалгаа Монголыг дайрч, 1934, 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг гадаадын заавраар хэрэгжүүлж, олон мянган гэмгүй иргэдийг цаазалж, яллав. Монголын гадаад нөхцөл байдал хүндэрч, милитарист Японы хараат Манж-Гогийн улстай хиллэх болж, удалгүй зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1939 онд Халхын голд Зөвлөлт-Монголын цэрэг хамтран ялалт байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан билээ. 1945 онд Японы эсрэг дайнд оролцсоны дараа Дундад Иргэн улс арга буюу БНМАУ-г хүлээн зөвшөөрөхөд хүрсэн билээ. Эдгээр үйл явдлууд, тэднийг тойрон дэлхийд болж өрнөсөн үйл явцуудын талаар уг дэвтэрт өгүүлнэ. Мөн Өвөр Монголын автономит эрхийн төлөө зүтгэсэн Дэмчигдонров ван, Алтайн казахуудын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Хазгар шар Оспаны тухай өгүүлнэ.

26,400₮
6 цаг 35 мин
Ээдрээт цагийн бичээс

Ээдрээт цагийн бичээс

2020/12/08

Цуврал-2 Хятадын автономит муж, үнэн хэрэгтээ Оросын нөлөөний бүс болон хувирсан Монгол орны хувьд Октябрийн хувьсгал, түүнийг залган гарсан иргэний дайн, Дундад иргэн улсад өрнөсөн милитарист генералуудын хоорондын тэмцэл ихээхэн нөлөөлсөн билээ. Орост иргэний дайн болж, улс орон нь хямралд автсан үеийг Хятадын генералууд ашиглан, Сюй Шужаны цэрэг 1919 онд Монголыг эзлэн авч, автономит эрхийг нь эвдэн хаясан билээ. Энэ үед иргэний дайнд түрэгдэн орж ирсэн Барон Унгерн Монголд байсан хятад цэргийг хөөн зайлуулж, Монголын тусгаар тогтнолыг эргэн сэргээсэн юм. 1921 онд байгуулагдсан Монгол Ардын намын анхны долоон гишүүн Зөвлөлт Орос улсаас дэмжлэг авч, Ардын хувьсгалыг хийж, улс орноо гадаадын хүчнээс чөлөөлөв. 1924 онд Богд хаан жанч халсаны дараа Монгол улс Бүгд Найрамдах байгууллыг сонгож, үндсэн хуулиа баталжээ. Энэ дэвтэрт Тува, Өвөрмонголд энэ үед болж байсан явдлуудыг мөн өгүүлнэ.

26,400₮
5 цаг 35 мин
Дэлхийн их хувьсгалын сүүдэрт

Дэлхийн их хувьсгалын сүүдэрт

2020/12/08

Цуврал-3 Дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарласан Монгол улс аажмаар хойд хөршийн нөлөөнд орж, Коминтернээс Монголын дотоод, гадаад бодлогыг удирдах болжээ. Даян дэлхийд коммунист хувьсгалыг ялуулах зорилготой энэ байгууллага Монголын түүхэн онцлог, хөгжлийн үе шатыг харгалзахгүйгээр хэт хувьсгалт өөрчлөлт хийх гэсэн оролдлого нь Монголын үндэсний үзэлтэй удирдлага Б. Цэрэндорж, Ц. Дамбадорж нарын эсэргүүцэлтэй тулж, тэднийг хэрхэн зайлуулж, засгийн эрхэнд зүүнтнүүдийг гаргасан түүхийг өгүүлнэ. Зүүнтний хийрхсэн бодлого ард олны дургүйцлийг хөдөлгөн, 1932 оны Ардын засгийн эсрэг бослого болон хувирч, энэ бослогыг дарсаны дараа Коминтерний бодлого Монголд таарахгүй байгааг ухаарсан Москвагийн удирдлага 1933 оноос Коминтерны удирдлагыг больж, ЗХУКН-ын шууд удирдлага чиглэлийн дор явуулах болгон өөрчилжээ. Мөн энэ үед байгуулагдсан Дотоод Монголын Ардын нам, Баргын хувьсгалын түүх, Буриад, Тувад болсон хувьсгалт өөрчлөлтүүд, бослого тэмцлийн түүхийг өгүүлнэ.

26,400₮
5 цаг 19 мин