Campbell

Don

АНУ-ын Техас мужийн Сан Антонио хотын уугуул иргэн Дон Кампбелл нь ахлах сургуульд Францийн Фонтайнеблюгийн Хөгжмийн дээд сургуульд алдарт Надя Булангер, Жон Касадесус нарын удирдлаган дор сонгодог хөгжсөөр суралцаж төгссөн. Улмаар Умард Техасын Их сургуулийг дүүргээд Япон улсын нийслэл Токио хотод Гэгээн Маригийн олон улсын сургуульд хөгжмийн багш, хөгжим шүүмжлэгчээр долоон жил ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. Сүүлийн 30-аад жилийн турш Кампбелл дуу авиа, түүний хүний биед нөлөөлөх нөлөө, боловсролын чиглэлээр Өмнөд Африк, Грек, Гайти, Энэтхэг, Индонез, Израйл, ОХУ, Тайланд, Түвд зэрэг дэлхийн дөч орчим орноор аялан судалгааны ажил эрхэлсэн. Анагаах ухаан, сэтгэл судлал, боловсрол, хүний хөгжил, чадамж, төлөвшил, индиго судлал зэрэг салбарт хөгжмийг ашиглах боломжийг судалж судалгааны олон арван бүтээлийг хэвлүүлсэн. Тэрээр 1988 онд Боловсрол, эрүүл мэнд, хөгжмийн интитудыг үүсгэн байгуулж 1995 он хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласан. Эрүүл мэндийн салбарт хөгжмийн нөлөөг нэвтрүүлэх зорилгоор Гоо зүйн аудио систем хүрээлэнг үүсгэн байгуулж хөгжим, акустик эрхэлсэн захирлаар ажилласан. Тэрээр хүн, хөгжим хоорондын нөлөөллийн судалгааны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 23 ном бүтээснээс Моцартын нөлөө буюу Хүүхдэд хөгжим сонсгож хөгжүүлэн хүмүүжүүлэх нь бүтээл шилдэг байж дэлхийн 24 орны хэлээр орчуулагдаж бестселлэр болсон бол CD нь Биллбордод тасралтгүй 3 жил өрсөлдсөн байна. Дон Кампбелл нь хөгжмөөр хүүхдийг анагаах, төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр онол, практикийг хослуулан судалсан салбартаа нөлөө бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн судлаач юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хүүхдэд хөгжим сонсгож хөгжүүлэн хүмүүжүүлэх нь

Хүүхдэд хөгжим сонсгож хөгжүүлэн хүмүүжүүлэх нь

2020/11/20

Дон Кампбелл нь хөгжим, хүүхэд хоорондын нарийн шүтэлцээ, хамаарлыг түүнчлэн хөгжим бол зөвхөн хүний сэтгэл оюуныг тайтгаруулагч байгаад зогсохгүй анагаах, өвчнийг илааршуулах, сэтгэлийн зовлонгоос ангижруулах, амьдралын эрх хүчийг нэмэгдүүлэх асар их хүч юм гэдгийг шинжлэх ухаан, судалгаа, туршилтын үндсэн дээр ул суурьтай судалсан, өнөөдрийн байдлаар энэ салбар судалгаагаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дорвитой цөөн судлаачийн нэг юм. Тэрээр энэ цаг үед хөгжим нь хүүхдийн хэл яриа, хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн чадварууд, гоо зүй, урлагийн мэдрэмжийг хөгжүүлдэг, тодорхой өвчин эмгэгийг анагаах төгс арга хэрэгсэл мөн болохыг гэр бүл, сургууль, цэцэрлэг, тэдний тоглож нааддаг аль ч орчинд бодитоор харуулсаар байна. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас 10 хүртлэх насанд, тэдний өсч торних үе шат, насны онцлогт нь тохирсон дуу хөгжим, авиаг энгийн, хөгжилтэй дасгал, хөдөлгөөн, үйл хөдлөлөөр дэмжин сэтгэн бодох чадварыг ердийнхөөс түргэн хугацаанд хөгжүүлэх шинэ арга замыг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт нээн харуулсан төдийгүй, хүүхдэд нуугдаж буй асар их нөөц бололцоо, хүчин чадлыг хөгжмийн тусламжтайгаар нээн илрүүлэх бүрэн боломжтой болохыг судалгааны үндсэн дээр хамгийн үнэмшилтэйгээр гаргаж тавьсан. Зөв хөгжмийг зөв үед нь зөв сонсгох нь таниас хүүхдийнхээ амьдралд өгч буй маш том бэлэг, тус гэдгийг энэхүү номонд өгүүлжээ.

11,000₮