Карнеги

Дэйл

Дэйл Карнеги нь 1912 оноос залуучуудад зориулсан сургалт трэйнинг хийж эхэлсэн ба өөрийн туршлага болоод хүмүүсийн бодит туршлагууд дуур үндэслэн 1936 оноос Найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ номоо эрхлэн гаргаснаас хойш хувь хүний хөгжил, илтгэх урлаг, өөрийгөө нээх, манлайллын ур чадвараа хөгжүүлэх, стрессээ удирдах сэтгэлзүйн шинжлэх ухааны олон алдартай бүтээлүүдийг туурвисан сургагч багш, философич, гүн ухаантан юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Цахим эринд найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ?

Цахим эринд найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ?

2024/04/05

Дэйл Карнегийн харилцааны зарчмууд нь нэгэн зууныг дамжин дэлхийн сая сая уншигчдын хүртээл болсоор байгаа билээ. Дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын нэг болох Варрен Баффет өөрийнхөө ажлын өрөөнд зөвхөн Дэйл Карнеги Трэйнингийн сургалтын батламжаа ханандаа өлгөсөн байдаг. Мөн “Крайслер” корпорацын гүйцэтгэх захирал Ли Лаккока, Карнегийн сургалт түүнд олны өмнө үг хэлэх итгэл зориг өгсөн гэдэг бол, “Дилберт” хошин сэтгүүлийн зохиолч Скот Адам, Карнегийн сургалтыг “Амьдралыг өөрчлөлт” хэмээн нэрлэсэн байдаг. Өнөөгийн бидний харилцаа холбоо цахим сүлжээ болон дэлгэцээр илүүтэйгээр дамждаг болохын хэрээр Карнегийн зөвлөгөөнүүд бидэнд илүү чухал ач холбогдолтой болсоор байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг Карнеги тухайн үедээ хэдий гадарлаагүй боловч, түүний заавар зөвлөгөө бидэнд цахим эрин үед ухаалаг ажиллаж, амьдрахад тусалж байгаа билээ. Энэ давуу талыг уншигч ажил хэрэгч хүмүүст илүү ойр дөхөм болгох зорилгоор Дэйл Карнеги & Ассошиэт компанийн зүгээс Карнегийн харилцааны жор болон зөвлөгөө бүрийг цахим эрин үед зориулан дахин загварчилж энэхүү номыг бүтээжээ. Бүтээлийг уншсан: Б.Отгонбаяр Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

24,900₮
6 цаг 31 мин
Хэрхэн найзуудтай болж бусдыг байлдан дагуулах вэ?

Хэрхэн найзуудтай болж бусдыг байлдан дагуулах вэ?

2022/11/01

Энэхүү товч номыг уншсанаар та амьдралдаа учирсан хэн бүхэнтэй утга учиртай харилцаа тогтооход тус болох сэтгэл судлалын үндсэн зарчмуудыг хэрхэн ашиглах талаар мэдэж авах болно. Мөн та дараах зүйлийг ойлгоно: ● Бусдыг чин сэтгэлээсээ үнэлж, сонирхож буйгаа харуул;  ● Зөрчил, маргаанаас зайлсхий;  ● Бусдад хүндлэгдсэн удирдагч бол;  ● Эерэг хариу авахаар захидал бич. Бизнесийн ертөнцөд амжилт гаргахын 85 хувь нь таны бусдад нөлөөлөх чадвараас хамаарна. Анх 1936 онд “Хэрхэн найз нөхөдтэй болж, бусдыг байлдан дагуулах вэ” нэртэйгээр гарсан энэхүү ном бизнесийн хамтын ажиллагаа болон хүн хоорондын харилцааг удирдахуйн гол бичвэрүүдийн нэгд тооцогддог. Номыг зохиогч, бизнесийн багш Дэйл Карнегийн үзэж буйгаар, энэ ном хүн хоорондын харилцаанд үр дүнгээ өгөхдөө “ид шидийн” аж. Бусдын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хүндэлж, чин сэтгэлээсээ хандахыг тэргүүнд тавих нь байр сууриа чандлан өмгөөлөх хандлагаас хүмүүсийг ангижруулж, улмаар таны бодож буйг зөв хэмээн үзэхэд тусалдаг.

2,025₮