Women for Change

Women for Change

“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага нь 2010 онд хүний эрх, жендэрийн тэгш байдал, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн иргэний боловсролыг түгээх зорилготой эмэгтэйчүүдийн санаачлага, сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг ТББ юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Гайхмаа гайхахаа больсон нь

Гайхмаа гайхахаа больсон нь

2020/10/19

“Гайхмаа гайхахаа больсон нь” комикс нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд олон нийтийг мэдээлэлжүүлэх зорилготой сонгогчдын боловсролд зориулсан, бүх насныханд уншихад тохиромжтой бүтээл юм. “Гайхмаа гайхахаа больсон нь “ комиксын гол баатрууд нь Гайхмаа, Шийдэлмаа, Дэвшилмаа нар юм. Гайхмаа нь иргэд, сонгогчид, Шийдэлмаа нь жендэрийн тэгш эрхийн үзэл санааг түгээгч иргэний нийгмийн активистууд, Дэвшилмаа нь бүх улстөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Тус комикст ардчилсан засаглалд төлөөлөл яагаад чухал болох, эмэгтэй улс төрч байхад нийгмийн ямар хэвшмэл ойлголтууд саад болдог, эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах ямар арга зам байдаг, хүн бүр улс төрийн тэгш эрхээ эдлэхэд эв санааны нэгдэл яагаад чухал болох зэрэг улс төр, нийгмийн ойлголтуудыг энгийн ойлгомжтой үг хэл, үйл явдлаар илэрхийлсэн.

Үнэгүй