Шаравдорж

Амартүвшин

Герман-Монголын хамтарсан Аксел Фишер академийн үүсгэн байгуулагч. Мотиватор Эдьютейнмент ХХК-ийн үүсгэн байгуулагч, CEO, амьдралын дасгалжуулагч, бизнесийн зөвлөх, сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх, уран илтгэгч, мотиватор, Ноён үрэлгэн ба Хатагтай хэмнэгч номийн зохиолч Шаравдоржийн Амартүвшин

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Ноён үрэлгэн ба Хатагтай хэмнэгч

Ноён үрэлгэн ба Хатагтай хэмнэгч

2020/07/21

Санхүүгийн сайн муу хандлагыг өөрийн үр удамд санамсаргүйгээр өвлөгдөхийг зөвшөөрч болохгүй. Учир нь сайн зуршил ч санамсаргүйгээр өвлөгдөн суусан бол мөн л санамсаргүйгээр алга болдог. Дүн шинжилгээ хийгдээгүй үрэлгэн эсвэл хэмнэгч хандлагыг дараа үеийнхэндээ санаандгүй өвлүүлбэл үүнийг үе дамжсан санхүүгийн хараал гэж нэрлэж болно. Яагаад гэж үү? Маш энгийн. Яг дээр өгүүлсэн шиг. А- «яагаад мөнгө, хөрөнгөтэй болж чадахгүй байгаагаа ойлгохгүй насаараа толгой өндийх ч завгүй ажиллаж, мөнгөнөөс шууд хамааралтай болж «боол» мэт амьдраад энэ нь бас удамшиж байвал үүнийг ядуурлын хараал гэж тодорхойлж болно. Б- «яагаад мөнгөтэй хэрнээ найз нөхөдгүй, ганцаардмал, муухай ааштай хүн болсноо ч ойлгохгүй энэ зан төлөвийнхөө хохирогч болж, бүхий л амьдралаараа сэтгэл дундуур амьдарч тэгээд энэ нь удамшиж байвал үүнийг хараал гэхгүй өөрөөр юу гэж тодорхойлох вэ?» Энэ нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, санаатайгаар зогсоохгүй бол санамсаргүйгээр үе дамжсаар байх болно. Өөрийн мэдрэмждээ дүн шинжилгээ хий. Бурууг тэднээс биш өөрөөсөө хай. Гэр бүлийнхээ үе дамжсан мөнгөнд хандах хандлагад дүн шинжилгээ хий. Энэхүү засаж сайжруулсан санхүүгийн мэдлэгээ дараа үеийнхэндээ зориуд өвлүүлбэл үүнийг үе дамжсан санхүүгийн ерөөл гэж нэрлэж болно. Тиймээс та үүний төлөө хариуцлагыг ав!

27,500₮
1 цаг 47 мин