Жамбал

Цэцэгмаа

Жамбалын Цэцэгмаа Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын Их сургуулийн I проректор, Монгол улсын Гавъяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Жамбалын Цэцэгмаа 1986 онд Москва хотын Комсомолын дээд сургуулийг түүхийн багш, хүмүүжлийн арга зүйч мэргэжлээр төгссөн. 1996-1999 онд ОХУ-ын Буриадын их сургуулийн аспирантурт суралцаж “Нийгэм улс төр, шинжлэх ухаан, боловсролын нэрт зүтгэлтэн Жамсрангийн Цэвээн” сэдвээр докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан. 2006 онд Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын институтэд “XX зууны Монголын ардын хувьсгалын үйл хэрэгт Буриадын сэхээтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр Түүхийн Шинжлэх Ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх аюулгүй байдал, батлан хамгаалах эрх зүйн академийн жинхэнэ гишүүн, академич. Эрдэмтэн Жамсрангийн Цэвээний “Монголд ажилласан он жилүүд”, “XX зууны эхний хагаст Монголын төр улсыг байгуулахад Буриадын үндэсний сэхээтнүүдийн оролцоо”, “Гадаад орнуудын төр, эрх зүйн түүх”, “Гадаад орнуудын төр, эрх зүйн түүхийн лекцүүд”, “Жамсрангийн Цэвээн хууль зүйн шинжлэх ухааныг үндэслэгч болох нь”, “Жамсрангийн Цэвээнийн хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр”, “Монгол оронд Жамсрангийн Цэвээний өрнүүлсэн эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэлт, нийгэм-улс төрийн үйл ажиллагаа /1911-1931/”, “Суут эрдэмтэн Жамсрангийн Цэвээн зэрэг бүтээл, эрдэм шинжилгээний 80 гаруй өгүүлэл, илтгэл бичиж гадаад, дотоодод хэвлүүлсэн. Энэ удаад оюутан суралцагчдад зориулж “Судалгааны ажил бичих зөвлөмж” номоо өргөн барьж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Оюутан суралцагчдад судалгааны ажил бичих зөвлөмж

Оюутан суралцагчдад судалгааны ажил бичих зөвлөмж

2020/07/21

Их, дээд сургууль, коллежийн оюутан суралцах хугацаандаа сургалтын төлөвлөгөө ёсоор илтгэл, реферат, эссэ, курсын болон дипломын ажил заавал бичиж хамгаалдаг билээ. Сургалтын үйл явцад оюутнууд ийнхүү янз бүрийн хэмжээний ажил бичиж, тэдгээрийгээ найз нөхдийнхөө болон эрдэмтэн багш нарынхаа өмнө хамгаалах нь тэднийг онол, практикийн өндөр түвшинд бэлтгэн гаргахад чухал нөлөө үзүүлдэг учраас ийнхүү сургалтын төлөвлөгөөнд тусгаж өгдөг. Илтгэл, реферат, эссэ, курсын болон дипломын ажил бичиж гүйцэтгэх нь дараахи ач холбогдолтой байдаг. Үүнд: Судалж буй хичээл, эзэмшиж буй шинжлэх ухааны салбараараа олж авч буй онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн бэхжүүлэх Судалгаа явуулах, судалгааныхаа үр дүнг боловсруулахдадал, чадвар эзэмших Сонирхож буй сэдвийнхээ дагуу онолын мэдлэгээ гүнзгийрүүлж, практик дадал чадвар эзэмших, судалгааны материал хуримтлуулж авах боломж бүрдэх Сургуулиа төгсөөд ажиллахад шаардлагатай мэргэжлийн ур чадвараа улам чамбайруулах Судалгааны ажлын арга зүй эзэмших эдгээр болно. Судалгааны ажлын явцад илтгэл, реферат, эссэ, курс, дипломын болон магистрын ажлынхаа агуулгыг гаргахад оюутан, магистрант маш их цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулах хэрэгтэй болдогоос гадна ажлаа хэлбэржүүлэх Оюутан суралцагчдад судалгааны ажил бичих зөвлөмж тал дээр тэд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Өөрөөр хэлбэл, аль хэсгийг хаана нь байрлуулах, бүлэг, дэд бүлэгт хэрхэн яаж хуваах, ерөөс эдгээр төрлийн ажил ямар бүтэцтэй байх ёстой вэ зэрэг асуудал тэдний хувьд цоо шинэ зүйл байдаг. Эдгээр төрлийн ажлыг гүйцэтгэхэд сэдвээ сонгохоос эхлээд хэрхэн яаж хамгаалах хүртэл ямар ажлыг ямар дараалалтайгаар хэрхэн яаж гүйцэтгэх талаар бүх мэдээллийг энэхүү гарын авлагад нэгтгэн системчлэхийг хичээлээ. Ингэхдээ интернэтийн холбогдох вэбсайтууд, зарим орос ном зохиолыг орчуулан ашигласны зэрэгцээ их дээд сургуульд олон арван жил ажиллахдаа курс, дипломын болон магистр, докторын ажил удирдан хамгаалуулах, хамгаалалтанд суух, шүүмж бичих зэрэгт хуримтлуулсан туршлагадаа дулдуйдсаныг энэ дашрамд дурьдсан. Энэхүү гарын авлагыг аль ч сургуулийн ямар ч мэргэжлийн оюутан ашиглах боломжтой хэмээн үзэж байна.

Үнэгүй
5 цаг 18 мин