Пүрэвсүрэн

Наранбаяр

Бэсүд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, 1976 оны 11 сарын 5-нд төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2015 он - МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор 2007 он - Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр 2000 он - МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр 2000-2002 он - Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэн 2002-2004 он - Байгаль орчны сайдын туслах 2007-2009 он - Японы Экологийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга 2009 – 2011 - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газарт мэргэжилтэн 2011.01 – 2011.09 сар - Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч дарга 2011.09 - 2012.11 - Токиогийн гадаад судлалын их сургуульд судлаач 2012.11 – 2020.02 - Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн захирал 2020.01-ээс одоо хүртэл – Хөдөлмөрийн Үндэсний Намын Бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Японы Мэйжигийн үеийн гадаад бодлого

Японы Мэйжигийн үеийн гадаад бодлого

2023/05/02

Тусгаар тогтнолоо батжуулах төрийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд гадаад бодлого, дипломат ажиллагаа онцгой үүрэгтэй. Тиймээс дипломат хэлэлцээ, гэрээ, үр нөлөөг дүгнэн бичихэд гадаад бодлогын түүх чиглэдэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Миний бие МУИС-ийн ОУХДС-ийг 2000 онд төгсөхдөө Мэйжигийн үеийн (1868-1911) гадаад бодлогын түүхээр бакалаврын диплом бичсэн юм. Өнгөрсөн хугацаанд Мэйжигийн үеийн гадаад бодлогоор дагнасан бүтээл олны хүртээл болоогүй буй учир дээрх ажлаа 20-оод жилийн дараа зарим нэг санаагаар баяжуулж, оюутан залуус, гадаад харилцааны түүх сонирхогчдын хүртээл болгохоор зорив. XIX зууны сүүл XX зууны эхэн бол их гүрнүүдийн колоничлол оргилдоо хүрсэн үе. Үүнтэй зэрэгцэн 260 жил хаасан хилээ нээж, тусгаар тогтнолоо батжуулж, олон улсын тавцанд эрх тэгш гишүүн болохоор тууштай тэмцсээр их гүрний эгнээнд орсон Мэйжигийн гадаад бодлогын түүхийг уг бэсрэг бүтээлд өгүүллээ. Самүрайн засаглалаас үндсэн хуульт хаант засаглалд амжилттай шилжиж, эх орноо орчин үеийн болгож, тусгаар тогтнолоо батжуулсан түүхээс санаа авах юм их бий. Хятад, Орос, Солонгосын хойг дахь их гүрнүүдийн ашиг сонирхлын огтлолцол дээр Мэйжигийн дипломат бодлогын гүйцэтгэсэн үүргийг ойлгоход дөхөм болно хэмээн найдна.

20,000₮