Өлзийбат

Орших

Уран зөгнөлт адал явдалт төрлөөр бичдэг шинэ үеийн зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Чөтгөр тонилгогч 1

Чөтгөр тонилгогч 1

2023/12/12

Энэ бол чөтгөр тонилгох увдист хүчтэй төрсөн залуухан ламын адал явдал бөгөөд зохиол нийт таван адал явдлаас бүрдэнэ. 1. Хээр ганцаараа явж байгаа эрчүүдийг оюун санааг хорлон галзууруулж "Гоолингоо" дуугаараа ховсдон өөр дээрээ авчраад сүнсийг нь сорж хөнөөдөг "Дууч албин" гэгчийг дарна. 2. Асар уудам өргөн газрыг эзэлсэн том уулын эзэн азарган чонын савдагтай нүүр тулна. 3. Үхсэн хүнийг босгож өөрийн боолоо болгодог харын увдистан болон түүний боол болж амьдаараа чөтгөр болсон амьд үхдэлүүдтэй тулалдана. 4. Долоон хар ямаагаар өөрийн хохирогчоо хэзээ ч, хаана ч байсан хөнөөж чадах хүчирхэг хараалчийг ална. 5. Хүний мах бодид хувилсан хэнийг ч ховсдох чадалтай, аварга том араатан болж хувирдаг, орон зайгаар шилжиж хүссэн газраа хүрч чаддаг гурван жинхэнэ ад чөтгөрүүдийг хүйс тэмтэрнэ.

9,000₮
4 цаг 42 мин
Бурхдын эрин

Бурхдын эрин

2024/04/22

Энэ бол мэдээж зомбитой зохиол. Зомбитой бүтээл унших, үзэх, тоглох бүртээ бид өөрсдөө дотор нь орж тэр зомбинуудаас амьд үлдэх гэж тэмцдэг болохоор сонирхолтой тийм үү? Тэгвэл та бүхний одоо энэ ертөнцөд учрах зомбинуудыг хэн нэгэн удирддаг, өөрийнхөө хүслээр хөдөлгөдөг гэвэл сонирхол тань татагдаж байна уу? Өөрсдийгөө хүн бурхад буюу хомо дэүс гэж нэрлэсэн тэр хүмүүс ердөө нэг зүг рүү заахад л тэдгээр мянга мянга, сая сая зомбинууд зөвхөн тэр заасан зүгт байгаа дайснуудыг устгахын тулд л эцсээ хүртэл дайрч, тал бие нь тасарсан ч мөлхсөөр байх болно. Гэхдээ үүнээс ч аймшигтай нь хомо дэүсүүд бол энгийн хүмүүс биш. Тэд бол хүн төрөлхтний хувьслын дараагийн шат. Дэлхий хэмээх гарагт бүхнийг эзэлсэн аугаа хүн төрөлхтний дээр чухам ямар оршихуй байж чадах вэ?... Бурхан уу?... Хомо дэүсүүд бол энэ асуултын хариулт юм. Хамгийн гол нь тэд ердөө л нэг хүмүүс байж байгаад хувьслын дараагийн шатанд орсон амьтад биш. Тэр хүмүүс өөрсдөө хувьслыг удирдаж өөрсдийгөө хүнээс хамаагүй илүү хүчтэй оршихуйнууд болгосон юм... Амьд үлдэхэд арай хэцүү ертөнц байна тийм үү?... Тэгвэл танд нэг боломж байгаа... Гол дүр болон сонсогч та хомо дэүс.

9,000₮
5 цаг 26 мин
Онгод хөлөглөгч

Онгод хөлөглөгч

2024/03/04

Эл зохиол нь өөрийн биедээ аугаа хүчирхэг сүнслэг оршихуйнуудыг оруулж увдист шидийн хүчээр чөтгөрүүдийг тонилгодог Маралжингоо нэрт удган охины тухай түүх юм. Нийт гурван адал явдал гарна. 1. Тамын оронд зорчсон бяцхан удган: Эл явдал нь гол дүрийн удган охин Маралжингоо тамын оронд нэвтрэн нэгэн хүүг аврах ба замдаа тамын дөрвөн эзэнт гүрний дөрвөн хаадтай нүүр тулна. 2. Хар дарсан зүүдийг биежүүлэгч түнэр харанхуй: Нэгэн том уурхай тэр чигтээ хараагдсан харанхуйд автана. Тэр уурхайд буй хараагдсан харанхуй дотор байхдаа та өөрийн айдсыг төсөөлөх л юм бол тэр айдас нь жинхэнээсээ амилан биежиж таны өмнө гарч ирнэ. Удган охин Маралжингоо тэр хараалын харанхуйг бий болгоод байгаа муу ёрын амьтныг дарна. 3. Цаг хугацааг гажуудуулагч манан дундах тосгон: Өргөн уудам талын хаа нэгтээ Гүнжийн хөндий гэх газар буй. Энгийн хүн тэр газраар явахад яах ч үгүй. Харин үхэх цаг нь нэгэнт болсон хүн тэнд очвол саарал дээл өмссөн үзэсгэлэнт бүсгүйтэй таарах ба тэр бүсгүйтэй таарах л юм бол хэзээ ч эгэл ертөнцөд эргэн ирж чадахгүйгээр манан дундах тосгонд гацах ажээ. Тэнд нэгэн өдөр зуун жилтэй тэнцэнэ. Удган охин Маралжингоо ч Манан дундах тосгонд гацна.

9,000₮
4 цаг 36 мин
The Red

The Red

2021/08/02

Энэ ертөнц... хэзээ ч та бидний бодож байсан шиг биш бол яах вэ? Бидний бодож байснаас тэс өөр, эсвэл бүр яг төсөөлдөг байсан шиг чинь... санаснаас чинь ч жижигхэн, эсвэл хязгааргүй мэт уудам. Муу муухай аймшигтай ч бас сайн сайхан, бүр байж боломгүй гайхамшигтай төгс төгөлдөр... хамгийн гол нь... нууцаар дүүрэн... Магадгүй үнэхээр сүнс сүүдэр, савдаг, албин тийрэн, ад чөтгөр, бас сахиусан тэнгэр... там диваажин, хойт урд нас... бүр бурхан хүртэл яг бодитоор оршин байдаг бол яахав. Магадгүй энэ бүгдийг бид мэддэгүй шалтгаан нь, тэдний оршлыг ч нотлох боломжгүй байгаа нь... бүр юу ч тохиолддогүй юм шиг байдаг нь... хүмүүн төрөлхтөн гэгч тиймэрхүү зүйлийг мэдэхэд, анзаархад хэтэрхий сул дорой, харалган... эсвэл... “хэн нэгэн”... “тэд” бидний энгийн номхон хүмүүн төрөлхтнөөс энэ бүхнийг нуудаг бол яахав. Энх тайван амар амгалангын төлөө... эсвэл өөр ямар нэгэн шалтгаантай...? Эл зохиолын эхлэл, өрнөл, төгсгөл ба гол утга санаа, илчлэн гаргасан үнэн... үзэж байсан дэлхийн хамгийн шилдэг уран зөгнөлт, фантас бүтээлүүдтэй ижил санагдаж, зөвхөн тэднээс л авч болох тэр гайхалтай зүйлсийг та эл зохиолоос мэдрэх болно. Тэндээс мэдэрсэн зүйлээ Монгол зохиолчын бүтээлээс мэдэрсэндээ та нар баярлана. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл дусал төдий юм. Marvel, DC шиг аугаа том ертөнцийн өчүүхэн нэг хэсэг. THE RED ертөнцийн нэг хэсэг. Хэрвээ энэ төрөлд дуртай л бол эл зохиолыг уншиж цагаа барсандаа, мөн төлсөн мөнгөндөө огтхон ч харамсахгүй. Уран зөгнөлд зохиолд дуртай л бол анимед, бас CGI-аар дүүрэн адал явдалт кинонд дуртай л бол... магадгүй тэднийгээ үзэх биш уншихыг хүсэж байсан бол... энэ яг таны хайж байсан зүйл чинь... одоохондоо ингэж л хэлэх байна. Үлдсэнийг нь та уншиж байж л ойлгох болно. Зохиолч ч бас ингэхийг хүсэж байгаа.

5,390₮
Шатаж буй эмэгтэй

Шатаж буй эмэгтэй

2024/05/27

Чөтгөрт тонилгогч, Онгод хөлөглөгч зэрэг зохиолуудтай нэг ертөнцөд өрнөж буй эл нууцлаг зохиолын үйл явдал нь эгэл жирийн нэгэн жижигхэн сууринд өөрийгөө шинэ багш Цахирмаа хэмээн танилцуулсан нууцлаг үзэсгэлэнт бүсгүй ирснээр бүх зүйл эхэлнэ. Тэгтэл нутгийн нэртэй чадалтай Ванган хэмээх удган тэр шинэ багшийг амьд хүн биш, харин хэдэн зуун жилийн өмнө энэ суманд амьдарч байгаад аймшигт үхлээр үхсэн, үхээд босож ирсэн босоо ороолон ба амьд хүний дүрд орж, энэ сумын бүх иргэдийг хөнөөхөөр эргэж ирсэн хэмээн цуу яриа тараав. Энэ өдрөөс эл бяцхан суманд, ялангуяа зохиолын гол дүр болох шинэ багшдаа дурласан Төгөлдөр хэмээх сурагч хөвгүүнд ар араасаа дэндүү нууцлаг, хачирхалтай явдлууд тохиолдож эхлэх бөгөөд зохиолыг дуустал нь сонсохоос нааш юу болоод өнгөрснийг ойлгох боломжгүй юм.

9,000₮
3 цаг 45 мин
Ихэр оршихуйн домог : 1-р боть Өнчин хүүгийн үлгэр

Ихэр оршихуйн домог : 1-р боть Өнчин хүүгийн үлгэр

2020/08/07

Эртээ урьд цагт Дорно тивийн цээжинд, нэгэн нүүдэлчин, дайчин аймагт ээж хүү хоёр аж төрдөг байжээ. Нүүдэлчид бол эртнээс, бүр мянга мянга жилийн тэртээгээс хүчирхийлэл, дайн тулаанаар цангасан, зуу зуун тулаанд оролцсон нэгнээ дайлаар мордож, ялагдал гэдгийг мэдэхгүй дайнч, хүчирхэг үндэстэн билээ. Нүүдэлчдийн нутаг түмэн үеэрээ дайн тулаантай байсан агаад өөр хоорондоо, хэн нь тал нутгийг эзэгнэхээ үзэн дайтаж, нэгнийгээ өршөөлгүй, хэрцгийгээр, аймшиггүйгээр алж хядаж, удам угсаагаар нь хүйс тэмтэрсээр иржээ. Хаа сайгүй цус гол мөрөн мэт үерлэж, цогцос уул овоо мэт хөглөрч байлаа. Энэ дайн гэгч өршөөлгүй, зөвхөн хүчирхийлэл, үхэл хагацал, зовлон тарчлааныг урин дагуулагч гай түйтгэр, тэр гэмгүй ээж хүү хоёрыг ч зүгээр орхисонгүй. Нүүдэлчдийн тал нутгийн хамгийн хүчирхэг овог аймгийн захирагч Төмөр хаан, тэдний төрсөн гэр орныг эзэлж, Тэмүгэ хүү өөрийн нүдэн дээр төрсөн эхийгээ алуулахыг харж, хүүгийн цээжинд асар их үзэн ядалт хурж, өс хонзонгийн гал асав. Хэзээ ч унтаршгүй гал. Гэвч хүү сонгогдсон нэгэн байв. Бурхан тэнгэрээс заяасан хувь тавилан, үүрэг хариуцлага зорилго түүнд байв. Тэрээр өшөө хонзонгоос ч илүү зүйлийн төлөө, илүү үйл хэргийн төлөө тулалдахаар, дайтахаар шийдэв. Тэрээр гэрэл асаахаар шийдэв. Тэрээр ганц нүүдэлчин угсаатны тал нутагт ч биш, орчлон ертөнцөд гэрэл асаахаар шийдэв... Энх тайван... тэр зорилго бол, тэр гэрэл бол.... Энх тайван... Мөнхийн энх тайван байсан юм... энэ бол бодит түүх биш юм. Энэ бол үлгэр. Таны урьд хэзээ ч Монгол зохиолоос уншиж байгаагүй, толгой эргэм ээдрээт, сонирхол татсан, нарийн ойлгоход тун хэцүү уялдаа холбоо бүхий үйл явдлын цогц... Энэ бол бодит түүх биш бөгөөд орчин үеийн уран зохиолын салшгүй хэсэг болох уран зөгнөлт зохиолын хэлбэрээр бичигдсэн уг бүтээл та бүхнийг гайхшруулах болно. Уг зөгнөлт романы дүрүүдийн гайхам сонирхмоор онцлог шинж чанар, үйл явдлын далайц, хурц өрнөл, түр зуур ч нүд буруулахын аргагүй сонирхолтой толгой эргэм, үйл явдал хоорондын авцалдаа нь зөгнөлт, адал явдалт романуудад уншигчдын зүгээс, ялангуяа толгой ажиллуулсан ээдрээт адал явдалд дуртай уншигч түмний зүгээс тавих шаардлагыг нэг шат ахиулсан гайхалтай бүтээл учир эрхэм уншигч танд ч таалагдана гэдэгт итгэж байна.

3,300₮