Гүүгэл

Соёлгэрэл

Зохиолч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Рэкет

Рэкет

2020/12/08

Номны үйл явдал яг л детектив кино шиг өрнөнө. Зохиол нууцлаг аллагаар эхэлж, Ачлал гэх залуугийн ээдрээтэй, гунигтай амьдралыг хүүрнэжээ. Багадаа гэрээсээ хэрхэн төөрсөн тухай зүрх шимшрэм үйл явдал сэтгэл эмзэглүүлнэ. Хүн хайртай хүмүүсээ мэдэхгүй, тэднээсээ хол өсөх шиг гунигтай түүх ховор байх гэж бодогдмоор. Залуу хэдийгээр Рэкетчдийн хаан хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ч энэ зохиолоос хайр амсаагүйгээс болж хүний зан чанар хад чулуу мэт хатуу, хоосон хүн чанаргүй, сэтгэлгүй нэгэн болж өөрчлөгдөж болох юм гэсэн санааг олж харна. Дараа нь тэрээр олон жил хайж байсан хайртай бүсгүйтэйгээ санаандгүй учирдаг. Ингээд бүсгүйг дахин хайрлах болно. Гэвч бүсгүй түүнд сэтгэлээ өгч чадсангүй. Энд зохиолын зөрчил гардаг. Хэмжээнээсээ хэтэрсэн хайр аюул дагуулдаг тухай зохиолч өгүүлдэг юм. Хайр бүхнийг хөнөөдөг чамайг ч бас хөнөөнө гэж үнэхээр бодоод байхад хайраас болж өөрийгөө болон амьдралаа сүйрүүлсэн хүмүүс ямар их байдаг билээдээ. Зохиолыг уншсан: М.Батмагнай

13,000₮
6 цаг 55 мин
Хормогчоо тайлж хорвоотой танилц

Хормогчоо тайлж хорвоотой танилц

2021/06/29

Хамтын амьдрал зохиосны дараа олон асуудал босож ирнэ. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэн хэн нь туршлагагүй учир эхэндээ бүгд л алддаг, гэнэддэг, мухарддаг. Харин асуудлыг шийдвэрлэх туршлага санаандгүй урган гарч ирсэн асуудлуудаас л хуримтлагддаг. Туршлагажаад ирэхээрээ бид чухам яагаад үргэлж маргалдаад байгаа юм бол... бидний харилцааны асуудал чухам юунд оршиж байгаа юм бол... гэж шалтаг шалтгааныг нь ухаж төнхөж эхэлдэг юм билээ. Би яг л ингэсэн. Үүргээ хамт үүрч, алдаа, оноогоо хуваалцаж, хариуцлагаа хувааж хүртэх ухаан л бидэнд дутсан байж. Хэрэв бид алдаа, оноогоо хамтдаа цэгнэж, хамтран зөвшилцөж чаддаг байсан бол хэн хэнийхээ үнэ цэнийг илүү ойлгох байсан бизээ. Одоо ч оройтоогүй байна. Хувь хүний хөгжил болон нэгэн бүсгүйн гэр бүлийн хүчирхийллийг даван туулсан тухай сонирхолтой өгүүлэмжийг та сэтгэл догдлон сонсоно гэдэгт итгэлтэй байна. Бүтээлийг уншсан: Б.Дэлгэрцэцэг

10,000₮
4 цаг 29 мин
Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн

Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн

2020/12/04

“Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн” номыг нээхэд хөндий талд цэгээн униар тунаж, хэдэн яргуй хэнзлэн дэлбээлсэн мэт, хүйс хүйсхэн бороо дусагнан гэрийнхээ дэргэд зогсоо бүсгүй алсыг харуулдах мэт зөөлөн зураглал буулаа. Бүхэлдээ хавар шиг ном ажээ. Та сайн ажааран үзвэл сэтгэлд тань далийн ягаан цэцэг ургаж, хагацан одсон хайртаа үгүйлсэн дуун дуулдан, эргэх цагийг имрэн суугаа бүсгүй сэтгэлийг чагнах болно. Энэ номонд даашинзны тухай нэг хөөрхөн өгүүллэг бий. Хар багаасаа өмссөн тоодгор даашинз нь өдөр сараар хэрхэн дэрвийж, болзоонд хамт гүйгээд зогссонгүй бүжгийн гангараа, хуримын цагаан өмсгөл болон гайхуулж, бүр хожим нас намжир тогтсон эмэгтэйн урт даашинз болон хувирч буй тухай сонирхолтой зохиомжтой. Үүнийг зөвхөн эмэгтэй хүний урлаж чадах торгон мэдрэмж гэмээр.

7,000₮