Дональд Жон

Трамп

Доналд Трамп Америк Америкийн Нэгдсэн Улсын Seal of the President of the United States.svg 45 дахь дахь Ерөнхийлөгч Бүрэн эрхийн хугацаа: 2017 оны 1 сарын 20 – Дэд ерөнхийлөгч: Майк Пэнс Төрсөн: 1946 оны 6 сарын 14 АНУ, Нью-Йорк Улс төрийн нам: Бүгд Найрамдах Нам Эхнэр (нөхөр): Меланиа Трамп Хүүхэд: б. Доналд, Иванка, Эрик, Тиффани, Баррон Төгссөн сургууль: Фордхам их сургууль, Пенсилвани мужийн их сургууль Мэргэжил: бизнесмэн Доналд Жон Трамп (буюу Дональд, англ. Donald John Trump, 1946 оны 6 сарын 14 төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдөж, тус сонгуульд 2016 оны 11 сарын 8-ны өдөр ялалт байгуулж сонгогдоод, 2017 оны 1 сарын 20-ноос бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Намын гишүүн. Олонд танигдсан бизнесмен. Гэр бүл Тэрээр 3 удаа гэрлэж, тэдгээрээс 5 хүүхэд, 8 ач зээтэй болсон. Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зельничковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан. 1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Мэйплз гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан. 1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Наймааны урлаг

Наймааны урлаг

2024/01/25

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Цагаан ордонд Ерөнхийлөгчийн алба хашиж, “Дадлагажигч” нэвтрүүлгийг хөтлөхөөсөө өмнө Доналд Трамп Нью-Йорк хотод нэртэй үл хөдлөхийн хөрөнгөтөн гэдгээрээ алдартай байв. Тэрбээр даруухан амьдралтай нэгнээс алдартай үл хөдлөхийн хөгжүүлэгч болсноо намтартаа хуваалцаж, эхэн үеийн амьдрал, карьераа танилцуулсан юм. Энэхүү ном Нью-Йорк хотын захын дүүрэгт эцгийнхээ хажууд хямдхан байшин барилга барихаас эхлээд тэнгэрийн хаяаг өөрчилсөн зоригтой төслүүд хүртэлх Трампын амьдралын туршлагыг өгүүлжээ. Мөн Манхэттен дахь Трамп цамхаг, Атлантик хотын мөрийтэй тоглоомын салбарт орсон, АНУ-ын Хөлбөмбөгийн лигт зоригтой хөрөнгө оруулсан зэрэг аз туршсан, цуутай төслүүдээ Трамп номдоо эргэн дурссан юм. Трамп бизнесийн шийдвэрүүдийг нь тодорхойлж, карьерынх нь эхэн үед чухал үүрэг гүйцэтгэсэн арван нэгэн чиглүүлэх зарчмыг намтартаа тайлбарлажээ. Эдгээр зарчмыг судалснаар уншигч та Трампын амжилтыг бүтээсэн сэтгэлгээ, стратегиудын тухай үнэтэй ойлголт авах болно. Үл хөдлөхийн хөрөнгөтөн болсон эхэн үеийн карьерыг нь тодорхойлох томоохон цаг мөчүүд, ялалт, сорилтуудыг харуулах сонирхолтой аялалд нэгдэнэ үү. Бизнесийн арга барилынх нь мөн чанар болсон зарчмуудыг гүнзгий ойлгож, амьдралдаа хэрэг болох үнэт сургамжуудыг цуглуулаарай.

2,025₮