
Батболд
Баттүшиг
Батболдын Баттүшиг нь багаасаа л сагсан бөмбөгийн спортод хорхойтой нэгэн байжээ. Ээжийн талын өвөө, эмээ дээрээ 11 нас хүртлээ өсөн хүмүүжиж, улмаар ээжийн хамт АНУ-д аж төрөх болсноос эхлээд өдгөө 40 нас хүртэлх замдаа тэр бээр уг спортыг орхисон удаа нэгээхэн ч үгүй аж. Тэр бээр Чикагогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, улмаар Goldman Sachs болон Лондон дахь Morgan Stanley зэрэг дэлхийд тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкнуудад дадлагажигчаас эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж байв. Үүний зэрэгцээ 2014 онд дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Харвардын Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын (MBA) зэргээ амжилттай хамгаалж төгсөөд, эх орондоо хүрэлцэн ирсэн билээ. Эх орондоо эргэн ирснийхээ дараа бизнесийн салбарт амжилттай ажиллахын сацуу Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч болон Олон Улсын Олимпын Хорооны (IOC) гишүүнээр сонгогдон, спортын салбарын хөгжилд, тэр дундаа залуу үеийнхний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа.
Та нэвтэрч орно уу!
