Мандах-Аюуш

Алтантулга

Зохиогч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хуульчийн карьераас эрх чөлөөний эрэлд

Хуульчийн карьераас эрх чөлөөний эрэлд

2026/09/14

Жир биш аяллын 21 тэмдэглэл - Хүмүүс номыг янз бүрээр уншдаг, бас зохиогчийн хэлж ойлгуулахыг хүссэн гол санааг янз бүрээр хүлээн авдаг. Үйл явдал хөөж уншдаг хүний хувьд энэ ном арваад жил явган аялсан аялагчийн сонирхолтой түүх. Буддын шашинтны хувьд энэ ном дээдийн ном гэж юуг хэлээд байгаа тухай өөрийн ойлголт, итгэл үнэмшлээ эргэж нэг эргэцүүлэх сэдэл өгөх ном. Эх орноороо аялах дуртай уншигчийн хувьд энэ ном өөрийнх нь аяллын зорилго хэр оновчтой, үр дүнтэй байсан бэ, дуртай сонирхолтой зүйлдээ цаг, мөнгөө зориулсны маань хэрэг гарч уу, үгүй юу гэж тунгаах шалтаг шалтгаан болж чадах ном. “Би ч олон хүүхдэд дарагдсан гэрийн авгай боллоо доо. Надаас одоо юу гарах вэ дээ” хэмээн хувь тавилангаа ердийн ахуйгаараа тодорхойлсон хүлцэнгүй дорой хэн нэгэнд амьдрахуйн чанад утга нь өөр шүү гэдгийг ойлгуулж, тэсрэлт өгөх шидэт хүч энэхүү бэсрэг номд бас бий.

21,000₮
2 цаг 56 мин