Лхагважав

Лхагвадорж

“Гарчиг” хэмээх уран зохиолын тухай нэвтрүүлгийг найруулан бүтээж, олон нийтэд толилуулсан. Анхны номоо гаргаж байна. Олон жилийн турш бичсэн богино өгүүллэгийн түүврүүдээ эмхэтгэн гаргалаа. Олон кино зохиолыг хамтран бичилцэж, Өөрийн бөмбөг хэмээх киноныхоо зохиолыг бичиж найруулан, дэлгэцэд толилуулсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Кино болохгүй Золигийн өгүүллэгүүд

Кино болохгүй Золигийн өгүүллэгүүд

2026/06/08

Хотын өдөр тутмын амьдралын дунд ганцаардал, давталт, дурсамж ба бодитын зааг бүдгэрч буйг харуулсан богино өгүүллэг, кино новеллын цуглуулга. Товч агуулга: • “Амууни” – Гал тогооны ажилтан бүсгүй угааж буй аяган дундаас төсөөллийн ертөнц харж, бодит ба хийсвэрийн хил алдагдана. • “Ном” – Салангид яриа, шашны уншлага, санамсаргүй уулзалтаар амьдралын давтагдал, алдагдсан боломж илэрнэ. • “Золиг” – Оффисын шударга бус орчинд нэг ажилтан гадуурхагдаж, системийн хүйтэн механизм тодорно. • “Шарталт” – Архидалт, гэмшил, дотоод задрал, бага насны шарх давамгайлсан харанхуй хэсгүүд. • “Найрагч”, “1988-89”, “Харих замд фонтан бий” – Социализмын дараах хотын залуу нас, уран бүтээл, мартагдсан хүмүүсийн мөр. • “Уран гарт Хас” – Хөгжим, цаг хугацаа, бодит ба төсөөллийн зааг бүдгэрч, Хасын дүр бодит эсэх нь эргэлзээтэй үлдэнэ. • “Аяны шувууд” – Алдаршсан дуу төрсөн ч дуучин нь эмгэнэлтэйгээр алагдаж, дуу нь л амьд үлдэнэ. • “25 мянгатын хэрэг” – Мөрдөгч системийн худал, далд зохион байгуулалтыг олж харсан ч үнэн нь эцэстээ тодорхой бус хэвээр үлдэнэ.

20,000₮