Проперти

Инвескор

“Инвескор Проперти” ХХК нь 2017 онд үл хөдлөх хөрөнгийн менежмент болон борлуулалтын үйл ажиллагааг япон менежментийн зарчмаар хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт төсөл хөгжүүлэгч, хөрөнгийн менежер, хөрөнгө оруулалтын оператор, зуучлагчийн үүргийг цогцоор нь гүйцэтгэдэг. Үйл ажиллагаагаа Монгол болон Төв Азийн гол хотуудад төвлөрүүлж, тогтвортой өгөөж, урт хугацааны үнэ цэнийг бий болгох B+, A болон A+ зэрэглэлийн төслүүдийг төлөвлөж, хэрэгжүүлэн, ашиглалтын хугацаанд нь мэргэжлийн менежментээр хангадаг онцлогтой.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилийн тайлан 2025-2026

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилийн тайлан 2025-2026

2026/05/29

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь Монгол Улсын эдийн засаг, хот байгуулалт, хөрөнгө оруулалт, өрхийн амьдралын шийдвэртэй салшгүй холбоотой, өндөр ач холбогдолтой зах зээл юм. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, хотжилт, санхүүжилтийн нөхцөл, барилгын өртөг, дэд бүтцийн хөгжил, хэрэглэгчийн зан төлөв зэрэг хүчин зүйлс зах зээлийн бүтэц, чиг хандлагад улам илүү нөлөөлөх болсон нь энэхүү салбарыг илүү өргөн хүрээнд, уялдаа холбоотой авч үзэх шаардлагыг бий болгож байна. Энэхүү тайлангаар Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тоймлон шинжилсэн дөрөв дэх удаагийн хэвлэл бөгөөд 2025–2026 оны зах зээлийн төлөв байдлыг тоон мэдээлэл, сегментчилсэн дүн шинжилгээ, хэрэглэгчийн судалгаа, мөн дунд хугацааны чиг хандлагатай уялдуулан нэгтгэн харуулахыг зорилоо. Тайланд макро эдийн засгийн орчин, барилгын салбар, хөрөнгө оруулалтын орчин, орон сууц, хаус, оффис, худалдаа үйлчилгээ болон бусад онцлох сегментүүдийн өөрчлөлт, боломж, эрсдэлийг хамруулан авч үзэв.

300,000₮