Островский

Николай

Николай Островский (1904–1936) нь Зөвлөлтийн нэрт зохиолч бөгөөд хүний тэсвэр хатуужил, үзэл санааны хүчийг өгүүлсэн бүтээлүүдээрээ алдаршсан юм. Тэрээр бага наснаасаа хүнд хүчир ажил хийж өссөн бөгөөд иргэний дайны жилүүдэд хувьсгалын хөдөлгөөнд оролцож байжээ. Хүнд өвчний улмаас хараагүй болж, биеийн ихэнх хөдөлгөөнөө алдсан ч уран бүтээлээ орхиогүй бөгөөд өөрийн амьдралын туршлагаас сэдэвлэн "Болд хэрхэн хатаагдсан нь " романаа туурвисан нь дэлхийн олон орны уншигчдын сэтгэлд хүрсэн сонгодог бүтээл болсон юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Болд хэрхэн хатаагдсан нь /Доод дэвтэр/

Болд хэрхэн хатаагдсан нь /Доод дэвтэр/

2026/05/28

ДООД ДЭВТЭР Ядуу ажилчин гэр бүлээс гаралтай Павка Корчагины амьдралаар дамжуулан хувьсгал, дайн самуун, хүнд хүчир хөдөлмөр дунд хүн хэрхэн төлөвшиж, “болд мэт” хат суудаг тухай өгүүлнэ. Бага наснаасаа шударга бус явдалтай нүүр тулсан тэрээр амьдралын хатуу сорилт, хайр нөхөрлөл, тэмцэл дундаас өөрийн үзэл санаа, хүний үнэ цэнийг олж танина. Энэхүү бүтээл нь зөвхөн нэг хүний хувь заяаг өгүүлэхээс гадна тухайн цаг үеийн нийгмийн дүр зураг, ядуу хөдөлмөрчдийн амьдрал, эрх чөлөөний төлөөх хүсэл тэмүүллийг хүчтэй илэрхийлдэг. Сонсогчдод зориг тэвчээр, итгэл үнэмшил, амьдралын утга учрын талаар гүн бодрол төрүүлэх нөлөөтэй сонгодог зохиол билээ. Өгүүлэгч: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

14,900₮
8 цаг 56 мин